Беркелийн их сургууль монгол хэл дахин зааж эхэллээ
2015/10/04
Share |

Калифорнийн их сургуулийн Беркели дэх салбарт 9 дүгээр сарын 26-ны өдөр тус их сургууль дээр Монгол судлалын төв байгуулагдаж, монгол хэлийг дахин зааж эхэлсэнтэй холбогдуулан “Mongolian Celebration” арга хэмжээг Монгол сан /The Mongolia Foundation/, тус сургуулийн Зүүн Ази судлалын хүрээлэн /The Institute of East Asian Studies/, Сан Франциско дахь Монгол Улсын Ерөнхий консулын газар хамтран зохион байгууллаа.

Калифорнийн их сургуулийн Беркели хот дахь салбар нь 1935 оноос 1996 он хүртэл монгол хэлийг зааж ирсэн АНУ дахь Монгол судлалын гол төвийн нэг байсан бөгөөд энэ оны 9 дүгээр сараас монгол хэлийг дахин заах болж, Монгол судлалын төвийг сэргээн байгуулсан юм. Дэлхийд эхний аравт жагсдаг нэр хүндтэй сургуулийн нэг болох Беркелийн их сургуульд ийнхүү монгол судлалыг дахин сэргээсэн нь АНУ-ын Монгол судлалын түүхэнд шинэ хуудсыг нээсэн үйл явдал юм. Монгол судлалын төвийг нээж, үйл ажиллагааг нь сэргээхэд зориулж Монгол Улсын Засгийн газраас ихээхэн ач холбогдол өгч, тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлсэн юм.

Энэхүү арга хэмжээний эхний хэсэгт “Мэдлэгийн археологи: Монгол дахь эд өлгийн болон архивийн шинэ олдворууд“ /Archeology of Knowledge: New Archival and Material Discoveries in Mongolia”/ сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал боллоо. Хуралд манай улсаас Монгол судлалын Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Заяабаатар, ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор О.Батсайхан, Улаанбаатар их сургуулийн Археологийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Д.Эрдэнэбаатар, МУИС-ийн Археологи, антропологийн тэнхимийн багш, доктор У.Эрдэнэбат, Беркелийн их сургуулийн багш, доктор Ц.Уранчимэг, Йелийн их сургуулийн доктрант, археологич Б.Жаргалан, археологич эрдэмтэн Наран Фолкнер нар оролцож, сонирхолтой илтгэл тавилаа. Хуралд АНУ-аас тус  их сургуулийн Урлаг судлалын тэнхимийн профессор П.Бергер, Монгол судлалын тэнхимийн эрхлэгч Б.Бауманн, Индианагийн их сургуулийн Монгол судлалын төвийн захирал, профессор К.Этвүүд, Калифорнийн их сургуулийн Санта Барбара дахь салбарын профессор В.Вэллэнс, Риверсайд дахь салбарын профессор судлаач М.Кинг нар Монгол судлалын асуудлаар эрдэм шинжилгээний илтгэл тавив.

Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын дараа монгол үндэсний урлагийн тоглолт бүхий хандивын зоог болж, Оакланд дахь “Гэр” төвийн авьяаслаг хүүхдүүд уран бүтээлээ сонирхуулав. Хандивыг Беркели их сургуулийн номын санд 50 гаруй жил хадгалагдаж буй монгол номуудыг каталогжуулах, монгол хэлний сурах бичиг хэвлүүлэх, тус сургуульд суралцаж буй монгол оюутнуудаа дэмжихэд зориулах юм.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан