Агентлагуудыг татан буулгаж, ажилчдыг цомхотгоно
2015/10/08
Share |

Засгийн газар ирэх 2016 оны Төсвийн тухай хуульд хатуу бодлого хэрэгжүүлэхээр болсноо зарласан. Эрдэс баялгаа эргэлтэд оруулах замаар хямралаас гарах гэсэн Засгийн газрын бодлого УИХ дээр гацсан тул гадаадын хөрөнгө оруулалт зогсч, орлого нь 679 тэрбумаар тасарсан төсвөө хэмнэх үүднээс Засгийн газар бүтэц бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийж, дэд сайдуудаа цомхотгон, яамдаа цөөлж, зарим агентлаг, газар хэлтэс, төрийн өмчит үйлдвэр, сангуудыг татан буулгахаар төсөвлөжээ. 

Ингэхдээ Төсвийн орлого зургаан их наяд 981.4 тэрбум төгрөг, зарлага нь долоон их наяд 883.0 тэрбум төгрөг байхаар тооцсон байна. Сангийн яамнаас өргөн барьсан төсвийн төсөлд тусгаснаар Засгийн газрын бүтцийг цөөлөх бодлого УИХ-ын дэмжлэгийг хүлээж авбал, одоо байгаа 15 яамыг зургаагаар цөөлж, 2016 оны наймдугаар сарын 1-нээс Монгол Улсын Засгийн газар есөн яамтай ажиллах юм байна. Тодруулбал яамдыг доорх байдлаар нэгтгэж 9 болгох юм байна. 

Ерөнхий чиг үүргийн яамд:

-Хөдөлмөрийн яам

-ХАХНийгмийн хамгааллын яам

-Эрүүл мэнд, спортын яам 

-Аж үйлдвэрийн яам гэсэн дөрвөн яамыг нэгтгээд "Эрүүл мэнд нийгмийн хамгааллын яам" 

-Барилга, хот байгуулалтын яам

-Уул уурхайн яам

-Эрчим хүчний яам

-Зам тээврийн яамдыг нэгтгээд "Дэд бүтцийн яам"

-Боловсрол соёл, шинжлэх ухааны яамыг
"Гэгээрлийн яам"

-Хүнс, хөдөө аж ахуйн яамыг 
"Хөдөө аж ахуйн яам"

“Батлан хамгаалах яам”-ыг хэвээр үлдээж төрийн данхар бүтцийг өөрчлөхөөр болжээ. Цаашилбал, Засгийн газар зарим сангуудыг татан буулгаж, зарим төрийн өмчит үйлдвэр, ажлын албыг өөр хооронд нь нэгтгэх бодлого барьж байгаа юм байна. Үүнд бүтэц, чиг үүрэг давхардсан яам, агентлагуудыг нэгтгэж, цөөлөхөөр шийдвэрлэсэн. Тухайлбал Гааль болон Татварын ерөнхий газрыг нэгтгэсэн бол Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн газрыг нэгтгэж, Төрийн өмчийн хороо, Худалдан авах агентлагийг татан буулгахаар төсөвт суулгасан байна. 

Хэрэв батлагдвал эдгээр байгууллагууд ирэн оны нэгдүгээр сарын 1-нээс татан буугдах юм. 

-Ой судалгааны хөгжлийн төвийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын яаманд, 

-Гамшиг судлалын хүрээлэнг Онцгой байдлын Ерөнхий газарт, 

-Үндэсний хөгжлийн хүрээлэнг Стратеги судлалын хүрээлэнтэй, 

Багшийн хөгжлийн институт, Насан туршийн боловсролын төв, Боловсролын хүрээлэнтэй, 

-Нийслэлийн гэр хорооллыг барилгажуулах төслийн албыг Гэр хороолын хөгжлийн газартай нэгтгэж, 

Цэвэр агаар сан, Мал хамгаалах сан, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, Мэдээлэл технологи, шуудан харилцаа холбоо, Цөлжилтийн үндэсний хорооны ажлын албыг татан буулгах аж. Ингэхдээ ажлын байруудыг цомхтгохгүй аж. Харин эхний ээлжинд улс төрийн албан тушаалтнууд болон төрийн өндөр албан тушаалтнуудынхаа цалинг тодорхой хэмжээгээр бууруулах мөн тусгай хангамжуудаас татгалзъя гэсэн санал орж байна. Үүнд, УИХ-ын гишүүдийн туслахууд ч хамаарагдаж байгаа юм. 

Түүнчлэн Төрийн нарийн бичгийн дарга нар албаны унаа унахыг болиулах аж. Шаардлагатай тохиолдолд Төрийн нарийн бичгийн дарга нар дуудлагын унаа унах боломжтой гэнэ. Гэхдээ энэ бүхэн Засгийн газраас барьж байгаа бодлого. Үүнийг дэмжих эсэхийг, өөрөөр хэлбэл "Төсвийн хатуу бодлого" хэрэгжүүлж, төрийн албыг цөөлөх үгүйг УИХ олонхиороо шийднэ.

www.mongolcom.mn

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан