Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
2015/10/20
Share |

Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн хэмжээг шинэчлэн тогтоолоо

Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн хэмжээг шинэчлэн тогтоох, шатахууны нөөцийн талаар авах арга хэмжээний тухай тогтоолын хавсралтаар 2016 онд газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжийн нэрсийн жагсаалт, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг баталлаа. Газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн нөөцийг 84720 тонн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэж бүрдүүлэх ажлыг 2016 оны 3 дугаар сарын 1-ний дотор зохион байгуулах арга хэмжээ авахыг Уул уурхайн сайд Р.Жигжидэд даалгалаа.

2015 онд 16 аж ахуйн нэгж А-80 автобензин 8.155.0 тонн, АИ-92 автобензин 21.505.0 тонн, дизелийн түлш 50.030.0 тонн, ТС-1 онгоцны түлш 3.660.0 тонн компанийн нөөцтэй байх үүрэг хүлээн Засгийн газрын тогтоолд заасны дагуу нийт дүнгээр 83.350.0 тонноос доошгүй хэмжээнд барьж ажиллаж байна. 2014 оны 8 дугаар сараас 2015 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд хавсралтад заагдсан 16 компанийн импортлосон шатахууны хэмжээ 1.051.337.7 тоннд хүрчээ. Иймд эдгээр компаниудын импортлосон шатахууныг төрөл тус бүрээр 30 хоногийн хэрэглээний нөөцтэй байхаар тооцож, 2016 онд бүрдүүлэх компанийн нөөцийн хэмжээг гаргасан байна.

Олон улсын стандартад нийцсэн хөнгөн атлетикийн замтай болно

Олон улсын олимпийн хороо, Олон улсын олимпийн хорооны дэргэдэх Олимпийн эв санааны нэгдэл, Олон улсын хөнгөн атлетикийн холбооны буцалтгүй тусламжаар барьж байгаа хөнгөн атлетикийн олон улсын стандартад нийцсэн 400 метрийн тойрог замын резинэн бүрээс, дагалдах бусад тоног төхөөрөмжийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх, агуулахын хадгалалт, тээврийн зардалд зарцуулах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б.Болорт зөвшөөрлөө. Энэхүү 400 метр тойрог замыг Нийслэлийн Налайх дүүрэгт байгуулахаар Олон улсын хөнгөн атлетикийн холбоотой тохиролцож, 2014 оноос тойрог замын суурийн ажлыг эхлүүлж, 2016 оны 6 дугаар сард бүрэн дуусгахаар ажиллаж байна. Олон улсын хөнгөн атлетикийн холбооны итгэмжлэгдсэн Итали улсын Мондо компани 320.000 ам.долларын үнэ бүхий стандартын резинэн замыг манай улсад оруулж ирсэн бөгөөд олон улсын мэргэжилтнүүдийн удирдлага дор нааж, тоног төхөөрөмжийг суурилуулах ажил үлдээд байгаа юм.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд эмийн чанар, аюулгүй байдлыг хангахад оролцох байгууллагын үүрэг хариуцлагыг тодорхой зааж, эмийн бүртгэл, чанарын хяналтын лабораторид тавигдах шаардлагыг боловсронгуй болгох, эмийг зах зээлд гарсны дараах эмийн аюулгүй байдлын тандалт, судалгаа хийх, эргүүлэн татах, буцаах эрх зүйн орчныг бий болгохоор тусгажээ. Мөн эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор хэд хэдэн зарчмын өөрчлөлтийг тусгасан байна. Эмийг зах зээлд таниулах үйл ажиллагааны зарим хэсэг хуулиар зохицуулагддаггүй байсныг цогц байдлаар зохицуулж, эмнэлгийн эмийн сангийн үйл ажиллагааг өргөтгөх болон антибиотикийн зохистой хэрэглээтэй холбоотой зохицуулалтыг нэмжээ. Эмийн үнийн ил тод байдлыг хангах, үнийн хөөрөгдлөөс сэргийлэх, иргэдийн эм худалдан авах боломжийг нэмэгдүүлэх талаар шинэ зохицуулалт оруулсан байна. Хууль батлагдан гарснаар эмийн чанар, аюулгүй байдал, зохистой хэрэглээ төлөвшиж, эмийн хангамж, хүртээмж сайжрахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна.

Авто замын тухай хуулийн төсөл боловсруулна

Авто замын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэн дэмжээд хуулийн төслийг боловсруулж, ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Зам, тээврийн сайд М.Зоригтод даалгалаа. Авто замын тухай хууль 1998 онд батлагдаж, өнгөрсөн хугацаанд 8 удаа нэмэлт, өөрчлөлт оржээ. Энэ хугацаанд улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд ихээхэн өөрчлөлт орж, уг хуулийг одоогийн байгаагаар дагаж мөрдөхөд дутагдалтай, зохицуулалт нь хуучирсан, хуулиар зохицуулах харилцаанд өөрчлөлт орохоор байгаа тул хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн шинээр томъёолох шаардлагатай болжээ.

Манай улсын нийт ачаа эргэлтийн 65, зорчигч тээвэрлэлтийн 98.8 хувь нь авто замын тээврээр гүйцэтгэгдэж байна. Ачаа, зорчигч тээвэрлэлтийн үр ашигтай, аюул осолгүй, найдвартай, тогтвортой үйл ажиллагааг хангахад авто замын дэд бүтцийн сүлжээний чанар, стандарт, бүтэц чухал үүрэг гүйцэтгэх юм.

Монгол Улс нийт 49179.4 км авто замын сүлжээтэйгээс 12652.4 км нь олон улс, улсын чанартай авто замын сүлжээ юм. Олон улс, улсын чанартай авто замын сүлжээн дэх хатуу хучилттай авто замын урт 2010 онд 2442.6 км байсан бол 2015 онд 5354.57 км болж өсчээ.

Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд авто замын салбарын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх төрийн бодлогын хэрэгжилтийг хангах, олон улс, бүс нутгийн авто замын коридоруудыг хөгжүүлэх, бусад салбарын хөгжлийг хангах үр ашигтай, найдвартай, хүрээлэн буй орчинд ээлтэй, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан, тогтвортой авто замын дэд бүтцийг хөгжүүлэх, авто замын сүлжээний ашиглалтын хэвийн нөхцөлийг бүрэн хангахад одоо байгаа хууль, эрх зүйн орчныг боловсронгуй, тодорхой, ойлгомжтой болгох шаардлага гарч байгаа юм.


Товч мэдээ

-Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Жилийн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Азийн хөгжлийн банкнаас 2015-2016 онд манай улсад нийт 272 сая ам.долларын холимог буюу хөнгөлөлттэй болон энгийн эх үүсвэрийн зээлийн хөрөнгийг хуваарилжээ. Тус банкны хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийн эргэн төлөгдөх хугацаа 25 жил, үүнээс эхний 5 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх ба 2 хувийн хүүтэй байна.

-Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай Засгийн газрын 2012 оны 98 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Усны үндэсний хорооны бүрэлдэхүүнийг өөрчлөн тогтоолоо.

-Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй төрийн байгууллага хооронд балансаас балансад шилжүүлэх үл хөдлөх хөрөнгийн жагсаалт болон нээлттэй дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн жагсаалтыг тус тус баталлаа.

-Бүгд Найрамдах Казахстан Улсад “Ирээдүйн эрчим хүч” сэдвээр 2017 онд зохион байгуулагдах “Дэлхийн экспо Астана-2017”-д оролцох тухай тогтоолын төслийг хэлэлцээд уг тогтоолыг батлах нь зүйтэй гэж үзлээ. Дэлхийн Экспод оролцох Хэсгийн ерөнхий комиссараар Эрчим хүчний сайд Д.Зоригтыг томилсон тухай Олон улсын үзэсгэлэнгийн товчоонд мэдэгдэхийг Гадаад хэргийн сайдад даалгалаа.

-“Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох түр журам батлах тухай” Засгийн газрын 2013 оны 77 дугаар тогтоолын хавсралтад стратегийн хүнсийг экспортлох, импортлох нэг цонхны бодлогыг хэрэгжүүлэх үүднээс зарим нэмэлт орууллаа.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
(46.161.9.32)
XOZQxh otdnieywwhla, [url=http://tupburhogqgz.com/] tupburhogqgz[/url], [link=http://kwliufuulzbp.com/ ]kwliufuulzbp[/link], http://tswixtwpywdy.com/
2016-11-09 04:24:08
(46.161.9.24)
wh0cd737427 valtrex more bonuses buy viagra soft buy motilium levitra 10 mg
2017-01-18 22:33:32
(46.161.9.24)
wh0cd737427 cost of viagra
2017-02-26 07:56:58
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан