Осака хотод Монголын баяр “Намрын баяр-2015” болов
2015/11/03
Share |

Өнгөрсөн амралтын өдөр Осакагийн Үндэсний Угсаатны Музейд монголд ээлтэй, монголыг сонирхсон япончууд, энэ бүс нутагт ажиллаж амьдарч буй монголчууд цугларцгаав. Энд “Намрын баяр-2015” арга хэмжээ гурав дахь удаагаа болов. Монгол Улсаас Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарамын ахалсан “Төгөлдөр Билгүүн Ундарга” төвийн уран бүтээлчид хүрэлцэн ирж, Монголын үндэсний урлагийн гайхамшгийг японы үзэгчдэд толилуулав. Хүн байгалийн хэлхээ уялдаанаас эхтэй, байгаль дэлхийг энэрэх үзэл нэвт шингэсэн, олон мянган жилийн тэртээгээс өвлөгдөн ирсэн нүүдэлчдийн соёлын нэгээхэн хэсгийг орчин үеийн хөгжлийн тэргүүлэх эгнээнд хүрсэн суурин соёлын үзэгчид ойлгож мэдэрч, талархан хүлээн авсан нь соёлын ялгааг харилцан хүндлэх, улс хоорондох иргэдийн ойлголцол нягтарч бэхжих, Монголыг сонирхох сонирхлыг нэмэгдүүлэхэд нөлөөлөхүйц арга хэмжээ болов.


“Төгөлдөр Билгүүн Ундарга” төвийн тоглолтод Монголын хойч ирээдүй болсон бяцхан үрс оролцсон нь үзэгчдийг гайхшруулж, алс холоос зорин ирсэн багачуудад талархлаа харамгүй илэрхийллээ. Монголчууд өв соёлоо балчир багаасаа бие сэтгэлдээ шингээн, тээж уламжилдаг онцлогийг япончуудад ойлгуулж, Монголоор бахархах, Монголоор гайхуулахын жишээг “Намрын баяр-2015” арга хэмжээ харуулж чадлаа. Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам “Нүүдэлчдийн соёлын нууцаас” лекц уншсан нь тоглолтонд хүрэлцэн ирсэн япончуудад Монголын түүхийг, монгол ахуйг, нүүдэлчдийн амьдралыг, монгол ёс зан заншлыг мэдэж ойлгох, Монголтой дотносоход хүч нэмэв. Мөн Японы баруун бүс нутаг, Осака хотноо ажиллаж, амьдарч буй монголчуудын эх орноо гэх сэтгэлийн эрчийг чангалж, үр хүүхдүүд нь хэл соёлоо эрхэмлэн нандигнах хүсэлд нь хүч нэмэв. Японы Сумогийн дэвжээнд бяр чадлаа гайхуулж яваа Их аварга Хакухо М.Даваажаргал дүрст мэндчилгээ ирүүлж, Японд олон хүний итгэл найдварын төвд байгаа шинэ залуу бөх Ичиножёо А.Ичинноров өөрийн биеэр хүрэлцэн ирж олныг баясгав.


Арга хэмжээний үеэр Монголтой холбоотой ажилладаг төрийн болон олон нийтийн байгууллага, компани аж ахуйн нэгжүүд өөрийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүнээ сурталчилан танилцуулах, бараа бүтээгдэхүүний дээжээ нийтийн хүртээл болгов. Гурав дахь удаагаа болж буй “Намрын баяр-2015” арга хэмжээг хамтран зохион байгуулдаг Осакагийн Үндэсний Угсаатны Музейн захирал Судо Кэнжи-д Монгол Улсын БСШУ-ны сайд Лу.Гантөмөрийн талархал илэрхийлсэнийг гардуулав. “Төгөлдөр Билгүүн Ундарга” төвийн уран бүтээлчид энэ удаагийн айлчлалаараа Японы Бару ун бүс нутгийн Окаяама, Нара мужуудад аялан тоглолт хийлээ.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
(46.161.9.48)
l6VGRb jsmdyqkkheij, [url=http://iohpyopzooob.com/] iohpyopzooob[/url], [link=http://zznzghbuoraz.com/ ]zznzghbuoraz[/link], http://nnjxrrumhwaj.com/
2017-05-22 06:04:20
.:: Ажлын зар
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
  • Дараах ажлын байранд урьж байна
    Хөөсөнцөрийн үйлдвэрт ажиллах ажилтан Менежер- эрэгтэй удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай Тээврийн менежер- В ангилалтай, эрэгтэй Захиалгын менежер- В ангилалтай , эрэгтэй Мужаан Гагнуурчин С ангилалтай жолооч Авто кранист Е ангилалтай засварчин Ковшийн оператор Утас: 91140237
    2013-05-29
  • Ажил хайж байгаа хүн бүхэнд зориулав
    Та доорх линкрүү орж үзээд яах гэж? юуны төлөө? хэдий хэр хугацаанд амьдарлаа дээшлүүлэх гэж байгаа талаар сайн бодоод үзээрэй. http://bolomj6536.blog.gogo.mn/read/entry450724 Утас: 88019083 И-мэйл: bolomj.6536@yahoo.com
    2013-05-29
  • Хүнсний дэлгүүр, PUB зарна.
    25-р эмийн сан, Төмөр замын эмнэлэгийн зүүн талд байрлалтай, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа хүнсний 6 нэрийн дэлгүүр, PUB-г компанитай нь хамт зарна. Бичиг баримт бүрэн. Утас: 91167237
    2013-05-21
  • Жолооч ажилд авна
    B, C, D ангилалтай Жолооч ажилд авна. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Хөтлөгч редактор, эвлүүлэгч
    Хөтлөгч редактор, эвлүүлэгч ажилд авна. Мэргэжлээрээ 1-с дээш жил ажилласан байх шаардлагатай. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Явган хүний хашлага байнга нийлүүлнэ
    Явган хүний замын даацын болон өнгөлгөөний хавтан, хашлага /брожур/ байнга нийлүүлнэ. Бид чанарыг эрхэмлэнэ. Утас: утас:99115893, 55150105
    2013-05-15
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан