Баривчлах тушаалтай “Либерти партнерс”-ийн Ч.Ганбат Сингапурт, “МТЗ”-ын П.Бат-Эрдэнэ Австрали руу зугтжээ
2015/11/03
Share |

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “МТЗ” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг өнгөрсөн бямба гаригийн шөнө гэрээс нь баривчилсан. Түүний хамт тус яаманд сайдын зөвлөхөөр ажиллаж байсан “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нарыг ч мөн баривчлахаар тушаал нь зэрэг гарсан байжээ. Гэвч 31-ний бямба гаригийн өдөр нь Монголд ирэх байснаа баривчлах тушаалын сургаар гэнэт Сингапурт үлдсэн нь тогтоогдсон гэнэ. Харин “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ Австралид сурч байгаа бөгөөд и-мэйл, фэйсбүүк хаягаа ч хаасан байна.

“Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбатын хувьд 2011 оноос буюу Х.Баттулгыг ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байх үеэс сайдын орон тооны зөвлөхөөр ажиллаж байсан. Баривчлах тушаал гаргах болсон гол шалтгаан нь Тавантолгойн хөрөнгө оруулагчдыг шалгаруулах ажлын хэсгийн дарга нь Зам тээврийн сайдын зөвлөх Ч.Ганбат, уг ажлын хэсгийн ажлыг хийх буюу өөрөөр хэлбэл Төмөр замын бодлогын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг мөн л Ч.Ганбат орж ажилласан.

Хамгийн сонирхолтой нь зөвлөх үйлчилгээ үзүүлэх багийн шалгаруулалтад MCKINSEY&CONSULTING, BHP PARIBAS CORPORATE& INVESTMENT, PILLSBURY WINTHROP SHAW PITTMAN гэсэн гурван компани шалгарсан байснаа яг Чингис бондоос санхүүжилтийг өгч эхэлмэгц гэнэт Ч.Ганбатын өөрийнх нь LIBERTY PARTNERS нэмэгдэж орсон байдаг. Энэ нь ашиг сонирхлын ноцтой зөрчил гэдэг үндэслэлээр шалгагдах нөхцлийг бий болгожээ.

Дашрамд дурьдахад эдгээрээс “Либерти партнес” л огт татвараа төлөөгүй, гадны гурван компани нь ядаж л манай улсын төсөвт татвараа төлсөн болохыг дорх хүснэгтээс харж болно.

Тэгээд ч “Либерти партнерс” л ажлын хөлс болох 800 мянган ам.долларыг бэлнээр авсан байдаг. Түүнчлэн Чингис бондын хөрөнгөөс хамгийн том үнийн дүнтэй зөвшөөрөлд гарын үсэг зурсан “эдийн засгийн алуурчид”-ын нэгдүгээрт 1.2 тэрбум ам.долларын гарын үсэгний эзэн, ЭЗХЯ-ны сайд асан Н.Батбаяр, түүний дараа “МТЗ”-ийн Гүйцэтгэх захирал асан П.Бат-Эрдэнэ “аман хүзүүддэг” юм. П.Бат-Эрдэнийн тухайд “МТЗ” ТӨХК-ийн санхүүг ч барьж байсан, дэд захирал, гүйцэтгэх захирлаар ч ажиллаж байсан, ялангуяа санхүүжилт авах үед гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан нь анхаарал татдаг.

Цаашилбал “МакКинсей”-тэй чухам ямар гэрээ байгуулсан, гэрээгээр хэн, ямар үүрэг хүлээсэн, өнөөх зүтгүүрээ “Хаан” банкны барьцаанд тавьж байж төслийг урагшлуулсан гэдгийг дотор тус банкнаас авсан зээлийн зарцуулалтын задаргаа, “МТЗ” ТӨХК-аас зөвлөх үйлчилгээ үзүүлэх багийн нэр бүхий гурван компани руу хэрхэн гүйлгээ хийсэн түүвэр, жишээ нь 1.6 сая ам.долларыг “МТЗ” ТӨХК-аас “МакКинсей”-д 2011 оны дөрөвдүгээр сарын 11-д ХААН банкнаар дамжуулан гуйвуулсан гадаад гуйвуулгын даалгавар зэргийг дэлгэж байна.

Магадгүй, эндээс Б.Батзаяатай холбоотой ямар нэг гүйлгээ илэрсэн учраас түүнийг хорьсон байх гэх таамаглалыг дэвшүүлэхэд буруутах зүйлгүй. Энэ түүвэртэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа, тухайн үед ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байсан Х.Баттулга, түүний анхны эхнэр Ц.Энхтуяа, МоАХ-ын болон хожим нь “МТЗ” ТӨХК-ийн санхүүг барьж байсан, Эрүүл мэндийн дэд сайд Т.Болдбаатарын охин Б.Мөнхзул /одоо хар тамхитай холбоотой хэрэгт шалгагдаж байгаа/ нарын нэр дээр сэжигтэй гүйлгээ хийсэн эсэхэд хяналт тавьж ажиллажээ.

Энэ хугацаанд Б.Батзаяа нь 2011.04.07-04.16-нд, 2011.06.08-06.11-нд, 2011.07.11-07.12-нд ганцаараа, 2011.06.15-2011.06.18-нд Х.Баттулгын хамт БНХАУ руу, 2011.07.18-07.22-нд Япон руу, 2011 оны ес, аравдугаар саруудад БНСУ руу тус тус явсан байдаг. Дээрх гүйлгээг шалгасны дүнд энэ хэргийг зайлшгүй шалгах шалтгаан үүссэн ч байж болзошгүй гэдгийг эх сурвалж хэлж байсан. Одоо ч энэ шалгалт үргэлжилж байгаа гэсэн мэдээлэл бий. Гэвч шалгалт одоогоор үргэлжилж байна. Ийнхүү Х.Баттулга дээрх шийдвэрүүдэд огт гарын үсэг зураагүй, А.Гансүх тогтоол, тушаалаас бусдад бараг гарын үсэг зураагүй, харин хамгийн гол шийдвэрлэх гарын үсгүүдийг зурсан Б.Батзаяа баривчлагдаж, П.Бат-Эрдэнэ, Ч.Ганбат нар зугтчихаад байна. Энэ нь цаагуураа юуг хэлээд байна вэ гэдэг тун сонирхолтой байгаа биз. Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсаны маргааш энэ "Хатиг" хагарсан нь тохиолдлын хэрэг яавч биш.

www.zaluu.com

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
(46.161.9.8)
d8XN8p zhkwmwusvimf, [url=http://wbombntihqbj.com/] wbombntihqbj[/url], [link=http://vdufkpleelel.com/ ]vdufkpleelel[/link], http://qyzdkipbeqmi.com/
2016-12-17 22:55:08
(46.161.9.51)
wh0cd839925 [url=http://adalat-3.top/]adal at[/url] [url=http://crestor12.gdn/]cre stor[/url] [url=http://nolvadex0.gdn/]nol vadex[/url] [url=http://stromectol2013.top /]stromectol[/url] [url=http://sildalis-2015.top/ ]sildalis[/url] [url=http://propecia50.top/]pr opecia[/url] [url=http://buysildenafil100.t op/]buy sildenafil[/url]
2017-06-13 08:06:19
(46.161.9.51)
wh0cd839925 [url=http://cymbalta30mg.us.or g/]cymbalta online[/url] [url=http://tadalafil247.us.co m/]20 mg tadalafil[/url] [url=http://genericcymbalta.us .org/]cymbalta pills[/url]
2017-08-29 07:37:16
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан