Парисын халдлагад 12 орны иргэд амь насаа алджээ
2015/11/16
Share |

Францын нийслэл Парис хотноо баасан гаригийн орой алан хядагчид зургаан газарт цуврал халдлага үйлдсэнээс нийт 130 хүн амь насаа алдаж, 300 гаруй хүн шархдан эмнэлэгт хүргэгдсэн.

Тэдний 99-ийнх нь биеийн байдал хүнд хэвээр байна. Францын хууль тогтоох байгууллагаас мэдээлснээр халдлагад францчуудаас гадна АНУ, Алжир, Бельги, Их Британи, Чили, Марокко, Португал, Румын, Испани, Швед, Тунисийн иргэд өртөж, амь насаа алдсан аж.

Парист болсон халдлагуудаас Батаклан театрын концертын танхимд хамгийн эмгэнэлтэй үйл явдлууд өрнөсөн аж. Зэвсэглэсэн зургаан алан хядагч 1500 гаруй суудалтай концертын танхимд “Ea-gles of Death Metal” нэртэй Америкийн рок группийн тоглолт үзэхээр ирсэн үзэгчдийг барьцаалсан.

Барьцаалагчид өөрсдийнхөө үйлдлийг эвслийн цэргийнхэн “Исламын улс” бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаа явуулж буйн хариу хэмээн тайлбарлаж байсныг гэрч нараас өгүүлжээ.

Францын Ерөнхийлөгч Ф.Олланд тэргүүтэй зөвлөгөөн дээр концертын танхим руу дайрч иргэдийг чөлөөлөх шийдвэр гаргасан байна.

Гэвч уг ажиллагааны үеэр алан хядагчид иргэдийг буудсанаар 90 гаруй хүн амь насаа алдсан билээ. Үүнтэй зэрэгцээд алан хядагчид Парисын хэд хэдэн дүүрэгт гал нээж, зарим нь Франц, Германы шигшээ багуудын хоорондох нөхөрсөг тоглолт болж байсан “Stade de France” цэнгэлдэх хүрээлэнд нэвтрэхийг оролджээ.

Гэсэн ч хамгаалалтын албаныхан гэмт этгээдүүдийн нэгнийх нь цээжинд бэхэлсэн тэсрэх төхөөрөмжийг анзаарснаар алан хядагчид олон хүнтэй цэнгэлдэх хүрээлэнд орж чадалгүй гаднах талбайд гурван удаа тэсрэх бөмбөг дэлбэлснээр дөрвөн хүн амь насаа алдсан байна.

Халдлага гарсан даруйд Францын эрх баригчид орон даяар онц байдал зарлаж, тус улсын хилийг хааснаас гадна Парис хотын дүүргүүдийн удирдлагад хөл хорио тогтоох эрх олгожээ. Энэ ажлын хүрээнд хууль сахиулах байгууллагуудын эрхийг нэмэгдүүлж, Парис дахь сургуулиудыг түр хугацаагаар хааж, хотын иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 1500 гаруй цэргийг албан хаагчийг дайчилсан аж.

Мөн гурван өдрийн хугацаанд орон даяар гашуудал зарласан байна. Ерөнхийлөгч Ф.Олланд эдгээр халдлагыг дайн өдөөсөн хэрэг ба үүний ард “Исламын улс” бүлэглэл байгаа гэдгийг мэдэгдэж, ням гаригт болсон “Их 20” уулзалтад оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Халдлагатай холбоотойгоор Европын холбооны гадаад харилцааны асуудал эрхэлсэн дээд комиссар Федерика Могерини Парис дахь халдлагыг Оросын онгоцны осолтой холбон тайлбарлажээ. “Өчигдөр Парис. Үүнээс нэг өдрийн өмнө Ливан, хоёр долоо хоногийн өмнө ОХУ, Египет, хэдэн долоо хоногийн өмнө Туркэд.

Энэ бүгдээс үзэхэд бүгдэд нь хамааралтай боллоо. Европчууд, арабууд, Өрнө, Дорно, олон улсын хамтын нийгэмлэг бүхэлдээ алан хядах ажиллагаа болон биднийг сүрдүүлж, салган бутаргахыг хүсэгчдээс хохирлоо” хэмээн Ф.Могеринийн албан ёсны мэдэгдэлдээ өгүүлжээ. 

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан