“Ботго авахуулах зан үйл”-ийг ...
2015/12/02
Share |
 “БОТГО АВАХУУЛАХ ЗАН ҮЙЛ” ЮНЕСКО-ГИЙН  “ЯАРАЛТАЙ ХАМГААЛАХ ШААРДЛАГАТАЙ СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ЖАГСААЛТ”-Д БҮРТГЭГДЛЭЭ
Намиби Улсын нийслэл Виндхук хотноо Соёлын биет бус өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын хорооны ээлжит Х хуралдаан 2015 оны 11 сарын 30-наас 12 сарын 4-ний өдрүүдэд болж байна.
Хуралдаанд Монгол Улсыг төлөөлөн ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссийн төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд Монгол Улс нь ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийнЗасгийн газар хоорондын Удирдах хорооны гишүүнээр 2013 оноос сонгогдон ажиллаж байна.  

2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлийн биет бус өвийн жагсаалтад Монгол Улсаас нэр дэвшүүлсэн "Ботго авахуулах зан үйл"  нь Удирдах хорооны 24 орны гаргасан шийдвэрээр санал нэгтэйгээр батлагдан бүртгэгдлээ.
Тус жагсаалтад манай улсаас :
- Монгол цуур 2009 онд,
- Монгол тууль 2009 онд,
- Уламжлалт бүжиг бий-биелгээ 2009 онд,
- Монгол Лимбэчдийн уртын дуу хөгжимдөх өвөрмөц арга битүү амьсгаа 2011 онд,
- Монгол уран бичлэг 2013 онд  тус тус бүртгэгдсэн билээ.Ийнхүү "Ботго авахуулах зан үйл" нь Монгол Улсаас ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бусөвийн жагсаалтад 6 дахь өвөөр бүртгэгдлээ. Тус хуралдаанаар Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бусөвийн жагсаалтад 8  улс өөр өөрсдийн 8 өвийн зүйлийг нэр дэвшүүлснээс Удирдах Хороо нь 5 өвийг бүртгэн авлаа. 

Өвийн зүйлийн тайлбар:
Монголчууд зуун зууныг дамнан мал сүргээ адгуулан маллаж ирэхдээ малын төрөл тус бүрт тохирсон өөр өөр дохио, ая аялга хэрэглэдэг бөгөөд ингэнд ботго авахуулахад "хөөс" хэмээх тухайлсан аялага, дуу-дохиог  хэрэглэж ирсэн уламжлалтай. Хөөслөн аргадах энэ аргыг тэмээчин айлын эзэгтэй бүр эзэмшсэн байх боловч энэ арга амжилт олохгүй тохиолдолд дуу, хөгжимд мэргэшсэн ардын авъяастан оролцох зайлшгүй шаардлага гарах бөгөөд хэрэв тухайн хот айлд уг зан үйлд мэргэшсэн авъяастан байхгүй бол өөр газраас тусгайлан урих явдал гардаг. Энэ тохиолдолд эх малд төл авахуулах зан үйл нь шүлэг, дуу, хөгжим, түүний дотор морин хуур, аман хэл хуур тоглох, лимбэ эгшиглүүлэх зэргээр ганц нэг бус өөр өөрийн үүрэг бүхий мэргэшсэн хүмүүс хамтаар оролцдог илүү нийлмэл цогц шинж бүхий зан үйл болон өргөждөг.             

Ийнхүү хөөслөн дуулах, хөгжмийн эгшгээр аргадах явцад тухайн ингэ өнчирсөн, гологдсон ботгыг анхандаа үл тоомсорлон хажиглаж байснаа бага багаар бишүүрхэхээ больж, эцэстээ нулимс унаган уярч, өөрийн ботго мэтээр хайрлаж эхэлдэг байна. Энэ бол монгол ардын дууны сонсголон, яруу ая эгшгийн нөлөөлөх их хүч юм. Ингийг хөөслөхдөө малчин хүн тухайн ингэ ямар ая аялгуунд уярч, сэтгэл зүйн ямар хариу үйлдэл (reaction) үзүүлж буйг соргогоор мэдэрч, заримд удаан уянгалаг, заримд гэгэлгэн хайлган аяыг сонгон хөөслөдөг.           

Монгол малчид ийнхүү өөр өөрийн аргаар гологдсон төлийг эхэд нь авахуулдаг боловч ийм ажилд нарийн мэргэшсэн хүмүүс бусдаасаа ялгаран гарч, тэднийг нутаг орныхон нь урин залж гологдсон төл буюу өнчин төл авахуулах зан үйл гүйцэтгүүлдэг уламжлалтай.Ботго авахуулах зан үйл нь тэмээн сүргийн голлох нутаг болох говийн аймгууд, түүний дотор Өмнөговь, Баянхонгор, Дундговь аймгийн говийн сумдын тэмээчдийн хувьд тэмээ маллах, ботго төлөө бойжуулах арга ажиллагаа, ахуй зан үйл, ёс заншил, аман билгийнх нь салшгүй бүрэдэхүүн хэсэг болж үеэс үед өвлөгдөж, баяжин хөгжиж ирсэн юм.  
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
(46.161.9.32)
w1YtvF raeugorecrzh, [url=http://esxucvupnffz.com/] esxucvupnffz[/url], [link=http://ccwnlrzirdmi.com/ ]ccwnlrzirdmi[/link], http://dmtpbonzvnby.com/
2016-10-20 12:57:19
(46.161.9.20)
wh0cd8409915 Cheapest Abilify acyclovir
2017-06-09 15:10:56
.:: Ажлын зар
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан