Хартай Ю.Цэдэнбал авгайгаа бурханчилсны балаг буюу балчир охиныг тасчин нохойд хаясан нь
2015/12/04
Share |

 "... орон дээр түлхэн унагав. “Чи Цэдэнбалын эхнэр. Хамгаалагчтай...” гээд амьсгаа нь давхцан багалзуурдаж эхлэв” Анастасия Ивановна

 
Хэдэн жилийн өмнө баруун аймагт Ю.Цэдэнбалын”хөшөө босоход хөгшчүүл хүйтэн цементийг нь илж, духаа наан залбирч байгааг телевизийн дэлгэцээр харж билээ. Өнгөрсний хойно бурхан хэмээн шүтэх, гарамгай удирдагч, эх орончоор магтах ч гэж дээ. Бүр цагаатгахаар донгосдог хүн цөөн биш. Үнэндээ тэр цагт Ю.Цэдэнбалыг гаднын гар хөл болохоос аврах бололцоо Монголд байсангүй. Чухамдаа Ю.Цэдэнбал бол хөөрхийлөлтэй нэгэн байв.
 
Их гүрний дарамт шахалтаар газар нутгаасаа таслан өгч, гаднын хүний эрхэнд хүмүүн бус авирлаж, эрх чөлөөгүй алдрын Титэм нөмөргөсөн урвагч мануухай байсан юм. Үүний ганцхан талыг тодруулъя.
 
Монголын нам, төрийг 1940 оноос 1984 оны наймдугаар сар хүртэл 40 гаруй жил атгаж байсан Ю.Цэдэнбал Кремлийн улаан хааны бууны нохой байсан юм. Түүнийг анх Рабфакт сурч байхад олзлон авч нууц албанд элсүүлснийг цуг сурч, хамт ажиллаж байсан Б.Ширэндэв, Н.Лхамсүрэн нар ном, сонинд  дэлгэрэнгүй бичсэн бий.
 
Ю.Цэдэнбал гэнэт алга болоод гурван сарын дараа дэгжин костюмтай, янжуур хөндлөн зуучихсан, халамцуу оюутны байранд ирсэн ч юу хийж явснаа ёр ам алдаагүй гэдэг. Удалгүй ганцаараа нэг тохилог өрөөнд сууж, сургуулийн амралтаараа Крымийн амралт, Москва хотоор  Х.Чойбалсанг дагаж доншуучилдаг болсон байна. Сургуулиа төгсөөд удалгүй МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын суудалд очоод Сталины заавраар ойрын хугацаанд малыг 200 саяд хүргэнэ гэж мундагдан албан журмын ноогдол дутааж, малаа өсгөөгүй бол нарсанд хэдэн жил хатаадаг байсан. 
 
Гадаадад айлчлахдаа жүжигчин Цогзолмааг дагуулдаг байснаас хайр дурлалын холбоотой гэж цуурхаж байжээ.Ю.Цэдэнбал орос эхнэртэй сууна гэдэг байсан гэх. Бодвол Кремлийн даалгавар биз. Зөвлөлтийн элчин захирч, хянадаг улс төрийн талаараа тууштай эхнэр олж өгөхөөр олонтаа туршилт хийжээ. Тухайлбал, Москвагийн Тагнуулчийн охин Таняг сонгосон чинь эцэг нь гадаад хүнтэй суулгахгүй гээд дургүйцжээ. 
 
Тэр үед Ю.Цэдэнбал бичээч бүсгүй Лератай үсэргэж байтал Зөвлөлтийн тагнуул болиулсан байна. Бас Улаан-Үдийн буриад хүүхэнтэй зүгээргүй болж байтал хоригложээ. Яговкины охин Москвагийн их сургуулийн оюутан Мартыг зааж өгөхөд нь Их тэнгэрийн амны ой модонд тэврэлдэн дурлалын гал асааж эхэлтэл ээж нь хариуцлагатай албан ажилтай хүнд тохирохгүй гэж нутаг буцаахад Ю.Цэдэнбал гуниглан толгойгоо илэн хоцорчээ. 
 
Их тэнгэрийн амны амралтын тогооч, түүний охин хоёртой танилц гэхээр нь хоёулантай нь сэлгэж уулзаж, ”учирч даамжиртал элчин сайд Иванов түүний эхнэр Софья Эдуардовна нар эрс эсэргүүцэж, тогоочтой суувал нэрэнд муу гэж нутаг буцаажээ. Эцэст нь Элчин сайдын яамны бичиг хэргийн ажилтан Пискарёваг үзүүлэхэд сэтгэл алдарч Зөвлөлтийн элчингийн яаманд олонтаа хонож эргүүлсэн боловч царай өгсөнгүй.
 
Гэтэл Х.Чойбалсангийн сургагч Важнов Рязан нутгийн комсомолын нарийн бичгийн дарга улс төрийн нууц алдахгүй, ааш авир догшин Филатоватай Сталины нэгэн зуслангийн ойролцоох Х.Чойбалсангийн шилтгээнд Зөвлөлтийн зардлаар согтуу генералууд олон хүүхэдтэй болохыг ерөөж хундага болор аяга хага шидэж, нууцхан доргионтой хуримлажээ. Ингээд л Ю.Цэдэнбал 1947 онд орос  эхнэрээ дагуулан Монголдоо ирж, сониуч монголчуудын нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэсэн байна.
 
Анастасия Ивановнагийн удам грек Филатаас гаралтай, ээж нь Клавдия Михаиловна. Эцгийн овог” Караулова хохь тайж гаралтай ойн цагдаагийн гэр бүлд өсөж өндийсөн Сапожок хотын иргэн ажээ. Ю.Цэдэнбал бол XVII зууны үед Ижил мөрөн тийш уулгалан нүүсэн ойрдуудын хагас нь Оросын дарлалыг дааж давахаа болиод нутагтаа буцаж ирэгсдийн удам дөрвөд Юмжаагийн 5 дахь дүү юм.Ингэж орос эхнэрээр уургалан оосорлож, нууц албаныхан аргандаа оруулж, Х.Чойбалсанг залгамжлуулан монголын удирдлагыг Зөвлөлт Холбоот Улс гартаа атгаж байсаан.
 
Ю.Цэдэнбал ч тэр орос эхнэрт нүгэлтэй их дурлажээ. Тиймээс бусдаас харамлахын дон тусжээ. Хайртай бол хартай гэдэг. 1951 оны наймдугаар сард Крымд нарс модон ой дотор цонх нь тэнгис рүү харсан тансаг харшид тэр хоёр амарч байсан гэнэ. Өдөржин ан хийж яваад ирсэн нөхөр н ь нам унтчихжээ. Филатовагийн нойр хулжиж аяархан босож тэнгисийн эрэг дээр шөнийн сэрүүн агаарт хамгаалагчтай хууч хөөрч суутал нойрноосоо сэрсэн Ю.Цэдэнбал харайлган ирж гараас нь угз татан хөтөлсөөр орон дээрээ унаган багалзуурдаж алах шахсан байна.
Ямар нэг зэмлэл хүрсэн байлгүй. 
 
Түүнээс хойш авгайнхаа аясаар бөмбөгнөж байдаг болсноос Монголын нам, төрд завхрал дэгджээ. Ю.Цэдэнбалын 1938 онд сургуулиа төгсөөд нутагтаа ирэхэд мянга мянган хүнийг ‘‘хар гэрт” чихэж, ногоон малгайтнуудыг гүн шөнөөр гүнзгий ухсан нүхний амсар дээр ар дагз руу нь орос сум зоож байлаа. Тэр цагийн амьсгал тийм байсан хойно доо.
 
Х.Чойбалсангийн туслах болсных, орос сургагчийн эрхэнд хүлэгдсэнийх, орос эхнэрийн тэврэлтэнд үнэнчээ үзүүлэх тангарагтайнх анхны бузар хэргийг Х.Чойбалсангийн заавраар үйлдэж цусан гартай, чулуун зүрхтэйгээ харуулсан байна. Юу гэвэл Хэнтий аймгийн дөрөвхөн настай, хоёр салаа гэзэгтэй, тормолзсон хар нүдтэй охиныг эцэг эхтэй нь хар гэрт хорьж байгаад шөнө дөлөөр хөдөө хээр аваачин орь дуу хадаан тамлаж хороогоод хэсэглэн огтчиж нохойд хаяж өгсөн байна. 
 
Энэ тухай Леонид Шинкаров “Цэдэнбал Филатова хоёр” номдоо дурдсан бий.
Авгайгаа хүүхдийн фондын дарга болгосноор улс төрийн тавцан дээр дураараа дургих бололцоо олгожээ.
Ю.Цэдэнбалын шадар нөхдүүдийн дунд яс хаяж, хов живэнд хутган үймүүлж,  Ю.Цэдэнбалын хардах сэрдэх өвчинг хөөргөн дэвэргэж, “үгүйсгэх үзэлтэн”, “үндсэрхэх үзэлтэн”, “сэхээтний төөрөгдөл”, “намын эсрэг этгээд” хэмээн нэр хүндгүй, гишгэх газар үгүй болгодог байв.
 
Зарим үйл явдлыг тодруулбал Зохиолчдын хорооны дарга Удвалыг халахыг шаардаж, тэр бол Ю.Цэдэнбалын хүүхдийг тээж төрүүлсэн, “Үндэсний үзэлтэн” гэж дарамталсаар ажилгүй болгожээ. Филатова авгайтай санал зөрсөн Д.Төмөр-Очирыг Төв хорооны 1962 оны II бүгд хурлаар намын эсрэг ажил явуулга хийсэн, үндсэрхэг үзэлтэй гэж хөдөө нутаг  зааж бага цалинтаи ажил хийлгэж, тагнуулаар хянуулж, эцэст нь нууц этгээд гэрт нь толгойг нь хага цохьсон. 
 
1963 оны V бүгд хурал Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сүрмаажав нарыг удирдлагаа шүүмжилсэн, намын эсрэг шугам баримталсан, хагарал гаргалаа гэж 5 жил шоронд хорьсны дараа хөдөө цөлсөн байна. Авгайгийнх нь дургүйг хүргэсэн ШУА-ийн ерөнхийлөгч Б.Ширэндэв, Төв хорооны гишүүн С.Жалан-Аажав, үзэл суртал хариуцсан Н.Лхамсүрэн нарыг ажилгүй, амьдралгүй болгож эмгэнэлтэйгээр үхүүлсэн нүгэлтэй.
 
Гадаад яамны сайд Аварзэд Зөвлөлт улсад газар өгөх зөвшөөрөл бичигт гарын үсэг зурахаас татгалзсан гэж ажлаас нь халж, нутаг зааж суулгаад сүүлд ньхүргэн орсон цагдаагаар алуулсан түүхтэй.
 
Жанжин Д.Сүхбаатарын ганц хүү хурандаа С.Галсанг Биеийн тамир спортын хорооноос зайлуулахыг Филатова шаардахад Ю.Цэдэнбал дотуур утсаар “Яг одоо хал” гэж зандарч байжээ.
 
Тэр болгоныг тоочих зав ч алга, цаас ч хүрэлцэхгүй нь. Эрхэм хүндэт уншигч минь тунгаан болгооно уу. Энэ мэтээр Ю.Цэдэнбал өөрийн мэдэлгүй орос авгайгаа толгой дээрээ зайдлуулж байсан юм шүү.
 
1984 онд Ю.Цэдэнбалыг ЗХУ- ын урилгаар Москвад аваачин ажил албандаа тэнцэхгүй гэж эмнэлгийн акт гаргуулж, мөн оны VIII бүгд хурлаар нам төрийн өндөр суудлаас зайлуулж, гэрийн хорионд оруулсан байна. Энэ үед эхнэр нь хүн оруулахыг хязгаарлаж, гутал, тэмдэглэл бичдэг дэвтэр, үзгийг нь нуудаг байжээ. Цөхөрсөн Ю.Цэдэнбал тааралдсан болгоноо авч шидлэн “энэ шулам”, “ээ, хар чөтгөр” хэмээн хараал урсгасаар... амьсгал хураах цагаа хүлээсээр байсан гэдэг.
 
Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов гэдэг мэргэн үг бий. Улс төрчид хэмээн өөрсдийгөө алдаршуулаад байгаа дарга нар минь их гүрэнд сүжирвэл ийм хувь тавилан хүлээж байдаг юм. Мартаж үл болох сургамж.
 
Б.Цэдэвсүрэн
Эх сурвалж: "Далд амьдрал" сонин
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан