МАН-ын генсек Ж.Мөнхбатыг баривчилах уу
2015/12/24
Share |

МАН-ын Ерөнхий нарийн бичгийндарга Ж.Мөнхбатыг барьж магадгүй гэсэн

бор шувуу нисч эхэллээ

Сүүлийн үед шил шилээ даран шуугиан тарих болсон дуулиант хэргийн баривчилгаанууд бол Ерөнхий сайдасан Н.Алтанхуягийн зөвлөх, сайд асан Гансүхийн "Нүүрс" хөтөлбөртэй холбоотой 4 тэрбумын, мөн түүний хүргэн хүү Дэнзэнгийн 17 тэрбумын,  Женко Баттулгын хуурай дүү болох Батзаяагийн төмөр замын 84 тэрбумын, МАХН-ын дарга Н.Энхбаярын "оймсны хүн"гэгддэг МАХН-ын генсек Г.Шийлэгдамбын хагас тэрбумын зэрэг хэргүүд юм.

Эдгээр хэргүүдийн сураг намжаагүй байтал МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатыг барьж магадгүй гэсэн боршувуу нисч эхэллээ.  

Дээрх хэргүүд аль хэдийн илэрч, тодорхой болон тогтоогдож том дарга нарын өрөөнд дараастай байсан, харин хэзээ барьж хорихыг тэд анаад хүлээж байсан гэдэг яриа хэвлэлийнхэнд хурдтайгаар тарж эхэлсэн.

Энэ үнэн бол уг хэргийн ард дандаа улстөрчид, тэр тусмаа нөлөө бүхий лидерүүд байгаа учраас өрсөлдөгч"томчууд" нь эгзэгтэй цагийг хүлээж өөрсдийгөө хамгаалах бамбай, өрсөлдөгчөө дарах зэвсэг болгож ашиглахаар зэхэж байсан, тэр зорилгоо ч биелүүлсэн гэсэн үг.  

Нээрээ ч Н.Алтанхуягийн хүргэн, зөвлөхийн хэрэг аль хоёр жилийн өмнө яригдаж байсан чмань эр нам доторх фракцуудынхаа эсрэг, намын удирдлагынхаа эсрэг хөдөлжэхэлсэн үеэс дээрхи хоёр хэрэг өндрөө авч ял сонсох хэмжээнд хүрсэн.

МАН,МАХН-ыг нийлж эвсэл байгуулан сонгуульд орохыг ахмадууд нь шаардаж өргөх бичигбарьсан өдрийн орой нь МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыг албан өрөөнөөс нь яаралтай баривчилсан. Хоёр намын эвсэн нэгдэх тухай яриаманай нэг, хоёр хүнийг сандаргасан нь дамжиггүй гэсэн жиргээ, мэдээлэл цахим хуудсуудыг дүүргэх болсон.  

Тавантолгойн гэрээг УИХ-д танилцуулалгүй нууцаар хийж MCS-г дэмжин, манайхыг жийлээ хэмээж Засгийн газрын гэрээг гацаалгасан Женко Баттулга сүүлийн үед дөч гаруй гишүүний гарын үсэгтэй шинэ гэрээний төсөл барьж гүйх болсон тул гуравдахь хүний зүгээс түүнийг сахилгажуулж томоотой байлгах хэрэг гарчээ.

Ерөнхий сайдын удирдлаган доор байдаг цагдаагийн эдийн засгийнгэмт хэрэгтэй тэмцэх газар, төрийн нарийн бичгийн дарга асан н.Батзаяагийн төмөр замын хэргийг босгож ирсэн нь ийм учиртай гэж хэвлэл, цахим ертөнцөөр шуугиж байна.  

Харин МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатыг барих болсон шалтгаан нь арай өөр гэнэ. Учир нь тэрээр эрх баригчдыг хатуу  шүүмжилж,сонгуулийн хуулийг батлахыг шаардсан жагсаал зохион байгуулж, луйврын хармашиныг шатаан, бүр үндэсний эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлнэ гэдгээ мэдэгдсэн.

Сонгуулийн хуулийг өөрчлөх улстөрийн намуудын ажлын хэсгийг тэргүүлэн хуулийн төсөл боловсруулж, улстөрийн намуудын үндэсний зөвшилцлийг удирдаж, Засгийн газрыг огцруулах бичигт бүлгийн гишүүдээ шахан гарын үсэг зуруулж, иргэний хөдөлгөөн, намуудын улстөрийн суултыг зохион байгуулж байгаа зэрэг олон асуудалтүүнийг баривчилах шалтгаан болсон бололтой.

Ноёнтой тэрсэлдсэн хүн толгойгүй болдгийн үлгэр дахин давтагдахуу гэдэг хэсэг хугацааны дараа тодорхой болох байх. Казино тоглож явсан, олон хүүхэнтэй орооцолдож байсан гэхээс өөр сөрөгимижгүй Ж.Мөнхбатад харин тохчих хэрэг олдохгүй болохоор жагсаал цуглаан дээр нь өө сэв хайж байгаад барих төлөвлөгөө боловсрогдож байгаа бололтой.  

Ерэн дөрвөн жилийн түүхтэй ланжгар том намыг гучин дөрөвхөн настай "хүү" яаж удирдаж чадах юм бэ гэсэн үг түүнийг МАН-ын генсек болж байхад сонсогдож л байсан.

Гэвч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тэрээр монголын улстөрийн нэгэн тод өнгө, нэгэн өвөрмөц дуу хоолой болж чадсан гэдэгтэй хэн ч маргахгүй. МАН-аас орон даяарзохион байгуулсан Бид хамтдаа аян, Бид хамтдаа үндэсний форум, Үндэсний зөвшилцлийг санаачлан зохион байгуулж удирдсанаар тэрээр өнөөдөр монголын улстөрийн хорь гаруй намууд болон иргэний нийгмийн байгууллагуудад хамгийн их нөлөөтэй хүн болж хувирсан.

Мэдээж АН-аас бусдад нь шүү дээ. Гэхдээ АН, МАН-ынхоёр генсек хоёуулаа Архангайнх, бүр нэг сумынх. Тэгэхээр хөшигний цаана уулздаг гэдэг нь ойлгомжтой. Хаалттай, хөшүүн, удаан МАН түүний удирдлага дорөдрөөс өдөрт нээлттэй, уриалгахан, хурдтай нам болон хувирч байгаа нь үнэн.

Түүний ард Ардын намын шинэ үеийн бүхэл бүтэн арми жагсч байгаа нь бас нууц биш.

Саяхан болсон МАН-ын бага хурал эв нэгдлээ хангаж, дотоод асуудлуудаа цэгцэлж чадсанаар тус нам хүчээ нэгтгэн сонгуулийнхаа бэлтгэлд шуудрахад тэрээр ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэж намын нөхөд нь дүгнэж байна лээ.  

Г.Уянга гишүүний албан бланк дээрх Ерөнхий сайдыг огцруулах бичгийг сугавчилчихсан төрийн ордоноор гишүүдийн өрөөгөөр хэсч гарын үсэг зуруулан 17 болгосон, УИХ дахь намын бүлгийн хурал дээрээ Засгийн газрыг огцруулах цаг болсон, улстөрийн шийдвэр гарга хэмээн бүлгээ шахаж байгаа гэсэн сураг төрийн ордны зүүн жигүүрийнхнийг сандралд оруулсан нь дамжиггүй.

Харин тэрээр сүүлийн үед ордны баруун жигүүрийн цонхон доор гэр барьж, УИХ-ын даргыг луйврын хар машинаа шударга болгож сонгуулийн хууль өөрчлөхийг шаардан суулт зарлах болсон нь ордны баруун жигүүрийнхэнд тийм ч таатай биш байгаа нь ойлгомжтой.

Ордон дотор ч, ордны гадаа гудманд ч улстөрийг ингэж хийдэг юм гэдгийг тэрээр улстөрчдөд заах болсон гэвэл буруудахгүй л болов уу. Ямартай ч тэрээр шаардлага хүргүүлж, жагсаал цуглаан хийж, гэр барин улстөрийн суулт зохион байгуулж, намын бүлгээ ажил хаялт зарлуулсны хүчинд өнөөдөр төрийн ордонд сонгуулийн тухай хуулийг УИХ хэлэлцэж эхлээд байна.

Энэ бүхнийг яаж амжуулдаг юм бол гэмээр хэтэрхий хурдтай,зоримог ажиллагаанууд нь эцэстээ түүнийг баривчилж зогсоохоос өөр аргагүй болсон ч байж магадгүй.  

Ж.Мөнхбатыг хурдан зогсоохгүй бол болохгүй хэд хэдэн чухал асуудал үүсээд байгаа нь тэрээр Сонгуулийн хуулийг өөрчлөхгүй бол улстөрийн намуудын акцуудыг 21 аймгийн төвд эхлүүлэн, үндэсний эсэргүүцлийн хөдөлгөөнийг зохион байгуулж, төрийн гурван өндөрлөгийн чучилээр сор залж, "луйврын сонгуульгүй-луйварчин төргүй монголын төлөө" УИХ-ыг тартал тууштай тэмцэнэ гэдгээ зарласантай холбоотой. 

Мөн түүнийг Засгийн газрыг огцруулах асуудлыг гардан удирдаж байгаа гэсэн бор шувуу нисээд удсан. МАН, МАХН хоёрыг эвсэн нийлүүлэх ажлыг залуу генсек оройлон уриалж байгаа гэсэн мэдээлэл ч байна. 

Түүний энэ бүх үйлдэл нь хуучинсаг удаан,унтаа МАН-ыг сэрээсэн дуу хоолой, шинэ өнгө төрх болж байгаагаар барахгүй эрх баригч том дарга нарын сандал суудлыг салгануулж айдас төрүүлсэн туйлын эвгүй ажиллагаа гэдэг нь ойлгомжтой.

Гэвч "Би хууль зөрчиж хулгай хийгээгүй,надад айж барьцаалагдах юм түй ч байхгүй" хэмээн ам бардам хэлж байгаа МАН-ын халуун цөстэй залуу генсекийг зүгээр нэг боль гэж хэлээд зогсоочихно гэвэл ёстой гонжгор.

Тэгэхээр түүнийг барина гэдэг олны үг ортой эсэхийг харж л байя.

Шударга үнэний төлөө дуугарсан бүхнийг бариад байвал бид өөрсдийгөө шударга ёст ардчилсан улс гэж тооцсоор байх уу.

ХААД ОВОГТ ДЭЛГЭРИЙН ЕРӨӨЛТ

  Эх сурвалж: УЛСТӨРИЙН ТОЙМ

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан