Хүнсний бүтээгдэхүүний үнэ өчигдөрөөс нэмэгджээ
2015/12/30
Share |

Нэгхэн хоногийн дараа 2016 он айлчлан ирнэ. Хэн хүнгүй л шинэ оноо элбэг хангалуун угтахыг хичээж байна. Шинэ жилийн баярын ширээн дээр амтат бялуу, шампаньск, бууз салатнаас эхлээд чихэр жимс, бэлэг сэлт гээд хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүн зонхилдог. Өнгөрөгч амралтын өдөр баярын ширээнийхээ зоог, хүүхдүүдэд өгөх бэлгээ бэлдэхээр "Барс", "Хүчит шонхор" зэрэг захуудаар орж, дараах бяцхан сурвалжлагыг бэлдлээ

Махны үнэ 10 минут тутамд 100 төгрөгөөр өснө

"Хүчит шонхор" зах буюу бидний нэрлэж заншсанаар Дэнжийн 1000-ийн захад ням гаригийн өглөө 07.10 цагийн орчимд очлоо. Амралтын өдөр гэхэд хөл хөдөлгөөн ихтэй "жинхэнэ" амьдрал тэнд буцаж байх шиг санагдана. Хөдөөнөөс малчид нь бага оврын ачааны машинаар оруулж ирэн, ченжүүд бие биенээсээ өрсөн махыг нь бага үнээр худалдан авах гэж улайрна. Зарим малчид нь махны ченжүүдэд өгөхгүй, шууд хэрэглэгчдэд махаа зарна гэж байгаа бололтой чихнээ дуулдана. Мань мэт шиг хоногийн хоолны махаа багахан үнээр авах гэсэн иргэд ч нэлээд олон харагдаж байлаа.

Бусад худалдааны төв, захыг бодвол эндээс хүссэн махаа сонгох боломж бүрджээ. Хашаан дотор хоёр эгнээ болж зогссон машинуудын тэвшин дээр ямаа, хонины махыг гулуузаар нь зарах аж. Үнийн хувьд харьцангуй өөр, өөр. 20-30 килограмм жинтэй гулууз махны үнэ 60-70 мянган төгрөгийн хоо­ронд хэлбэлзэж байна.

Учир нь нэг килограмм хонины махыг 2900-3500 төгрөгөөр зарж байсан юм. Харин үхрийн мах нэг килограмм нь 3500-3800 төгрөг, ямаа 2500-2900 төгрөгийн үнэтэй, адуу 4000-4500 төгрөгийн үнэтэй борлуулагдаж байлаа. Энэ жилийн хувьд адууны мах барагтаа зарагдахгүй байгаа учраас бусад махнаас харьцангуй өндөр үнэтэй болохыг худалдаачид хэлж байлаа.

Мөн нэг килограмм тахианы мөч, цээж мах 6000-12 000 төгрөгийн хооронд зарагдаж байв.

Түүнчлэн, цагаан сарын ууц, үхрийн өвчүү худалдаанд гарчээ. Жижиг шиг ууц 70 мянга, томхон нь 150 мянган төгрөгийн үнэтэй байгаа нь урьд жилүүдийнхээс харьцангуй хямд байгаа юм.

Ийнхүү махны үнийг судалж явах явцад махны үнэ 10 минут тутамд 100 төгрөгөөр өсч байсан юм. Харин бага үдийн орчимд махны үнэ тогтвортой болдыг худалдаачид хэлж байв. “Хүчит шонхор” захаас 100 орчим метрийн зайд “Нарантуул-2” худалдааны төв нээгдээд удаагүй байгаа. Энд нэг килограмм махны үнэ 100-200 төгрөгөөр хямд байсан ч бусад захыг бодвол хүн багатай байлаа. Тэгээд ч тэр үү мах зарж байгаа худалдагч ч цөөхөн байсан юм.

"Барс" зах дээр хөл хөдөлгөөн ихтэй байна

“Барс” зах жирийн өдрүүдээс илүү хүний хөлд дарагджээ. Амрал­тын өдөр болохоор хүнсээ цуглуулах хүсэлтэй хүмүүс ийнхүү хөл хөдөлгөөнийг нэмсэн хэрэг. “Барс”-аас гарч байгаа хүмүүс бүгдээрээ л “үнэ нэмэгдсэн байна шүү” гэсэн үгийг амандаа бувтанасаар гарч ирж байгаа харагдав.

Нээрээ ч дотор ороход үнэ тодорхой хэмжээгээр нэмэгджээ. Өнгөрөгч долоо хоногт дунджаар 3500 төгрөгөөр зарагдаж байсан огурций болон бусад нарийн ногоонууд өчигдөр /12 сарын 29-нд/ 4500-4800 төгрөгөөг зарагдаж байна.

“Шинэ жил дөхөөд л үнээ нэмчихэж байгаа юм. Яагаад нэмсэн юм гэхээр ерөөсөө хариулах хүн олдохгүй байна. Ер нь бол хэцүү л байна шүү дээ” гэж Сүхбаатар дүүргийн иргэн Б.Дулам ярив.

“Барс” захад жимс жимсгэний үнэ 1000-2500 төгрөгөөр нэмэгджээ. Үүнийг худалдагчаас нь тодруулах гэтэл “Цаанаасаа нэмэгдэж байгаа юм чинь би яаж мэдэх юм” гэж уурлах, загнахын хооронд хариулав. Барс захад бүх махны үнэ дунджаар 100-150 төгрөгөөр нэмэгдсэн байв.

Зөвхөн баярын ширээ засахад дундаж орлоготой айл өрхүүд 300-350 мянган төгрөг зарцуулдаг байна. Энэ жил хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотой баярын ширээний төсвөө хэмнээд ч өмнөх жилүүдээс зардал өссөнийг иргэд учирлаж байна.

Хүмүүс хүүхдийн бэлгээ өөрсдөө боохыг илүүд үзэж байна

Энэ жил хаа сайгүй эдийн засгийн тогтворгүй байгаа. Хэдийгээр худалдааны төвүүд, зах, дэлгүүрүүдэд хүүхдийн бэлгийг бэлнээр боож худалдаалж байгаа ч иргэд чихэр боов, амттанаа худалдан аваад өөрсдөө боохыг илүүд үзэж байна.

"Нарантуул" зах дээр хүүхдийн боосон бэлэг 2000 төгрөгөөс эхэлж байгаа бол "Оргил" худалдааны төвд 2090 төгрөгөөс эхлэж байна. Харин "Миний дэлгүүр" сүлжээ дэлгүүрт хүүхдийн бэлэг 4300 төгрөгөөс дээш үнээр худалдаалж байгаа бол "Номин"-гийн салбаруудад хүүхдийн бэлэг 6040 төгрөгөөс эхэлж борлуулагдаж байна.

Иймд иргэд өөрсдийн ойр дотно, хамаатан садан, ах дүүгийн хүүхэддээ бэлэг худалдан авч биш, боож өгөхийг илүүд үзэж байгаа нь ажиглагдаж байлаа.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
(46.161.9.32)
ej4rHO fkuiltqfgqnj, [url=http://aruquteiqtzk.com/] aruquteiqtzk[/url], [link=http://grazfobkxrrw.com/ ]grazfobkxrrw[/link], http://ejyxzqopzuuq.com/
2016-05-05 21:11:45
(188.143.232.15)
RIbu1b http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
2016-08-12 21:48:43
(188.143.232.70)
SygazV http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
2016-08-14 12:42:01
(188.143.232.21)
Y3HQOB http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
2016-08-14 19:40:07
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан