Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлнэ
2016/01/01
Share |

2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр заасан хуулиудын нэг нь "Хүүхэд харах үйлчилгээний тухай” юм. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр гэртээ цоожлогдон үлддэг хүүхдийн тоо буурч, цэцэрлэгүүдийн ачаалал багасч, орлоготой иргэдийн тоо нэмэгдэнэ гэж үзэж байгаа.

 Өөрөөр хэлбэл үр хүүхдээ гэртээ харж суудаг аав, ээжүүд хуулийн дагуу хүүхдээ харж, давхар орлоготой болох боломжтой юм. Гэхдээ 18-65 насны, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, халдварт болон сэтгэцийн өвчингүй, Монгол Улсын иргэн байх ёстой.
Мөн "Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх”-ийн тулд салбар буюу БСШУ-ы яамнаас зохион байгуулж буй тусгай сургалтад хамрагдаж, гэрчилгээ авах шаардлагатай. Дээрх шаардлагуудыг хангавал гэртээ таван хүүхэд хараад байх боломжтой. Түүнчлэн төсвөөс cap бүр нэг хүүхдэд 116 мянган төгрөг олгоно гэж заасан.
 Таван хүүхэд харсан тохиолдолд улсаас 560 мянган төгрөг авна гэсэн үг. Мэдээж хүүхдээ харуулж байгаа эцэг, эхээс төсвөөс авдаг мөнгөнийхөө 60 хувиас хэтрэхгүй хэмжээний төлбөр авна. Энэ нь ойролцоогоор 60000 төгрөг. Ингээд хүний, өөрийн таван хүүхэд гэртээ харсан хүн сардаа 860 мянган төгрөгний орлоготой болох боломж бий болно. Харин хоёр багш арван хүүхэд, гурван багш нийлээд түрээсийн байранд 15 хүүхэд харах боломжтой гэж заасан байгаа.
 
Мөн хүүхэд харах үйлчилгээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нас харгалзахгүй хамруулах боломжтой. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх байр гэрийн гадаад орчин нь хүүхдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэлгүй байх ёстой. Мөн тухайн байр, гэрийг зөвхөн хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар ашиглах бөгөөд амрах, тоглох, гар угаах, бие засах газар, гал тогоотой байх шаардлагатай зэргийг хуульд заасан байгаа. Гэрт хүүхэд харах бол гал тогооны тусгай гэртэй байх ёстой.
Зуух яндан, халаалтын хэрэгсэлд хүүхэд ойртохгүй байхаар хаалт хийсэн байхыг мөн шаарджээ.
 
Хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байгаа байр, гэрт өөр хүмүүс амьдрах эрхгүй. Багш, хүүхдийн эцэг эх, харгалзах хүмүүсээс өөр гадны хүн тэнд орох ёсгүй. Мөн шашны зан үйл явуулах, эмчийн зөвшөөрөлгүй эм өгөх, бие махбодийн болох сэтгэл санааны хүчирхийлэл, дарамт үзүүлэх, хүүхдийг өдөрт нэг цагаас илүү хугацаагаар зурагт үзүүлэх, компьютер, цахим хэрэгслээр тоглуулах зэргийг хориглосон.
Харин байр бүрт камер суурилуулах боломжгүй учраас эцэг эх, асран хамгаалагч нь багшийг хянах аж. Хууль зөрчсөн багшид эхний удаад сануулж, дараа нь торгоод зөрчлийг давтвал зөвшөөрлийг нь цуцлах хариуцлага тооцно хэмээн заасан байгаа.
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан