Хараал нь хар толгой дээр нь буун хэлгүй, хөлгүй болсон эмгэнэл
2016/01/10
Share |

Батсүрэн, Дэнсмаа хоёр нутгаа сольж, Эрдэнэтээс нүүж ирээд хотод суурьшихдаа өдөр, судар харж их л ёс жаяг дагасан байна.
Урлаг судлаач мэргэжлээрээ ажиллаагүй охиноо ээж нь “Манай удамд хиртэй хэдэн төгрөг хөөж, чам шиг ингэж яваа хүн байхгүй шүү. Арилжаа наймаагаа больж, мэргэжлийнхээ ажлыг хий…” хэмээн зөндөө гуйж, зэмлэж байжээ. Дэнсмаа оюутан байхдаа хүнтэй сууж, хүүхэд гаргасан болохоор амьдрал хөөж, наймаа хийж эхэлсэн байна. Зорьсондоо хүрэх гэж махардаг, хөдөлмөрч зан чанартай бүсгүй ч нөхрийнхөө хамт наймаа хийж, хоёр жил гаруй хугацаагаар зүтгэсний дараа хөл дээрээ зогсож, өөрийн гэсэн эргэлтийн хөрөнгөтэй болж чаджээ.

Ийнхүү ганзагаар эхэлж, “Нарантуул” зах дээр хөрөхдөө хөрч, халахдаа халж явсаар өөрийн хөрөнгийн эх үүсвэртэй болсон Дэнсмаа нөхрийнхөө хамт лангуу түрээсэлж, урагш нэг алхсаар анхны өдрөөсөө хойш наймаа хийж таван жилийн дараа гэхэд өөрийн гэсэн үйлчлүүлэгч, байнгын харилцагчтай болчихсон том дэлгүүрийн эзэд болсон аж. Ажил үйлс, ашиг орлого нь сайжирч, өсөх тусам амьдрал тайван сайхан болох учиртай. Гэтэл Дэнсмаа мөнгө, хөрөнгө, эд материал, идэх, уухаар дутахгүй ч гэлээ сэтгэлийн маш их шаналалд оржээ. Учир юу вэ гэвэл, түүний нөхөр Сүхдалай архинд толгойгоо мэдүүлэхийн зэрэгцээ агсам согтуу тавьж, амар тайван байлгахаа больжээ.

Ханиа архинаас холдуулж, ааш авирыг засахын тулд бүсгүй бүх л чадлаараа аргадаж, гуйж, бүр лам хувраг, мэргэн түргэх гэх хүмүүсээр явж, зөндөө засал, арга хийлгэсэн байна. Гэвч ямар ч нэмэр болсонгүй. Харин ч нөхөр нь өөрийн хөрөнгө мөнгөө үрэн таран хийж, мөрийтэй тоглоомноос салахаа больсон аж. Энэ үед Дэнсмаа ирээдүйгээ бодон нөхрөөсөө салахаар шийджээ. Гэрлэлтээ цуцлуулж, өмч хөрөнгөө хоёр тийш хуваан тусдаа амьдрах болсноос хойш Дэнсмаад тус дэм болж, түүнийг сэтгэлдээ хайрлаж явдаг Батсүрэн гэх залуу “Амьдралаа холбох” санал тавьсныг бүсгүй нэлээд удаан хугацааны турш бодож, “Хүүдээ хойд эцгийн царай харуулах эсэхдээ” эргэлзэж, тунгаажээ. Гэтэл Сүхдалай түүнээс салангуутаа өөр хүнтэй сууж, архи амсахаа больж, бүр цоо шинэ хүн болон амьдарч байгаа нь бүсгүйн сэтгэлд гомдлын хур үерлүүлж байсан болохоор “Хоёр дахь амьдралаа эхлэх, хүнтэй сууж, Сүхдалайгаас илүү сайхан амьдрах” гэсэн шаралхуу зан нь дийлж хөтөлснөөр Батсүрэнтэй суусан байна.

Батсүрэн, Дэнсмаа хоёр нэг гэрт орсны дараахнаас эхлэн амьдралаа үрэн таран хийж, архинд толгойгоо мэдүүлээд явсан Сүхдалай байн байн утсаар ярьж, дарамталдаг тэр байтугай Батсүрэнг хотоос зайдуу газар аваачиж зодон заналхийлсэн ажээ. Ийм үл ойлголцох эвгүй байдал үүссэн учраас Батсүрэн, Дэнсмаа хоёр яаравчлан Эрдэнэт рүү шилжсэн байна. Тулгар биетэй Дэнсмаа Эрдэнэтэд очоод нярайлсан боловч хүүхэд нь бүтээгүй аж. Тэр үед бүсгүй элдвийн муу юм бодсонгүй. “Эмч, эмнэлгийн хяналт муугаас амьгүй хүүхэд гарлаа” хэмээн харамсаад өнгөрсөн байна.
Тэд амьдралаа төвхнүүлж, Батсүрэн мэргэжлийн дагуу Эрдэнэтийн баяжуулах үйлдвэрт ажилд орсноор дорхноо өнгө зүс засч, илт сайхан, амар тайван болоод иржээ. Дэнсмаа дахин нярайлж, охин төрүүлснээр Батсүрэн ч эхнэр, хүүхдээ халамжлан хөл нь газар хүрэхгүй шахам гүйж байж.

Гар хумхин зүгээр суухыг хүсээгүй Дэнсмаа төрийн бус байгууллага байгуулан ажилласан нь нэлээдгүй амжилтад хүрч, тэр чинээгээр түүний нэр мандаж эхэлсэн байна. Тус тусын амьдралыг хөөж, хэрүүл хэл үг татлахаа больж, овоо нам гүм сураг тасарсан Сүхдалай гэнэт хүрч ирснээ баахан мөнгө, хөрөнгө нэхэмжилжээ.
- Чамаас би авлагатай болохоос биш өглөг байхгүй. Чи хүүгээ бодсон ч, намайг бодсон ч гэсэн ийм юм ярих ёсгүй. Ингэж хэлсэн Дэнсмаагийн өөдөөс Сүхдалай:
- Чи хараарай… Чиний энэ амьдралыг сүйрүүлнэ… Та хоёрын дундаас гарсан хүүхэд чинь дахиад хүн болохгүй хэмээн их муухайгаар давшилж, доромжилж, сүрдүүлж, заналхийлчихээд явсан аж.

Надтай суухдаа ямар дөлгөөн, сайхан хүн байлаа. Тэгээд 10 хүрэхгүй жилийн дотор яаж муухай өөрчлөгдөж, архичин болсон билээ. Тэгтэл одоо хэлж байгаа үг нь ийм аймаар болчихож. Ёстой л дэв шүглэнэ гэж энэ байх даа. Архинд донтчихоод явж байхад нь нэг хүн. “Үхээрийн бузар болсон энэ залууд бүр дэв шүглэчихэж… Тэгээд ч хар бодол тээж, бусдыг хорлож, бусдад хорсч явдаг энэ хүнээс эртхэн холдсон нь дээр… Энэ хүний бодол, санаа хорт могойн хэл шиг хордож…” гэж хэлж байсан юм. Тэр үг үнэн байж гэдгийг Сүхдалай биеэрээ үзүүлж байна даа” хэмээн бодсон Дэнсмаа бас л нэг үзмэрч дээр очжээ.
- Яаралтай нутаг буц. Энд суурьших боломжгүй… гэх шоо орхисон үзмэрчийн үг үнэн гэдэгт Дэнсмаа одоо ч итгэлтэй байдаг аж.
Эрдэнэтээс Улаанбаатарт ирсэн тэднийх их л ёс төр болон байж хотын баруун хойд дүүрэгт суурьшаад удаагүй байтал гурван нас өнгөрч яваа охин нь учир битүүлэг, онош тогтоох боломжгүйгээр сар шахам өвджээ. Аргаа барсан Дэнсмаа Эрдэнэт орж, нөгөө үзмэрч дээрээ очсон байна.

“Танай гэрт, ор хөнжил дотор чинь улаан өнгийн муу юм, хараал шингэсэн эд байна. Түүнийг муу зүгт яаралтай гаргаж устга. Охиндоо улаан, тод өнгө битгий харуул… Ер нь ойрын үед ямар нэг зодоон гарах шинжтэй. Гэр орондоо элдвийн хүн амьтан битгий оруул…”. Үзмэрч ингэж хэлжээ.
- Үнэхээр орны гудсан дотор хөсрий юм шиг гандсан улаан даавуун уяа, томж нийтгээд, үзүүрт нь зэвтэй төмөр уяад хийсэн байсан. Тэр гудсан дотор хэн яах гэж хийсэн нь тодорхой. Сүхдалайгийн эмэгтэй дүү нь сүүлийн үед манайхаар орж, гарч гүйгээд байх болсон. Тэгээд хоёр, гурван хоног хариагүй. Бид нар огт муу юм бодоогүй. Гэтэл нэг өдөр зугаалганд явах гээд хөнжил гудас… баахан юм бэлтгэж аваад гарсан юм. Тэр л ахынхаа даалгавраар ирж, тэр гудсыг авч яваад тийм аймаар юм хийсэн байгаа юм. Түүнээс болж миний охин өвдөж, шаналсан. Одоо ч хэвийн биш. Улаан өнгийн юм харвал хашгирна, айна, өвдөнө. Хараал тийм муухай байдаг юм байна. Амьдралыг минь ингэж бусниулж, сүйрүүлэх гээд байгаа тэр муухай хүнийг огт тоолгүй, юу ч хийгээгүй, ямар ч буруугүй юм шиг үзэх атлаа миний хумсны сорви, шархыг гэмт хэрэг гэж үзсэн. Яах вэ, охин минь эдгэрч, цоо эрүүл болсон учраас би одоо тэр өөдгүй хүмүүсийн нэрийг ч хэлэхийг хүсэхгүй байна гэж Дэнсмаа ярив.

Салсан нөхөр Сүхдалайтайгаа суусан эмэгтэйнхээ нүүрийг самардаж шарх сорви үүсгэсэн, машины шилийг хагалсан учраас Дэнсмаа буруутан болжээ.
Уг нь тэдний амьдралд хор хөнөөл учруулсан хамгийн гол буруутан нь Сүхдалай гэх тэр эр мөн боловч хуулийн дагуу тийм асуудлыг шалгаж тогтооно гэдэг хаана ч байхгүй учраас гомдол, бухимдалдаа багтарсан бүсгүй:
- Чи надаас авах гэсэн бүхнээ ав. Битгий хараал, хар домоор хүүхдийг минь оролдооч. Энэ чинь чиний хүүгийн дүү… хэмээн Сүхдалай руу утсаар ярьсан ажээ. Гэтэл түүнтэй суусан буриад хүүхэн ирснээ:
- Хорин сая төгрөг бэлнээр нь өг. Тэгвэл та нар тайван байж болох юм гэжээ. Дэнсмаа уурлаж, түүнийг самардаж, улмаар машин руу нь чулуу шидсэнээр хэрэгтэн болжээ. Энэ бүгдийг хөндлөнгөөс харж, дүгнэлт хийсэн хүү нь өөрийн гараар өргөдлөө бичээд “Овгоо солиулах”-аар шийдсэн гэнэ. Сүхдалайг хүү нь хүртэл жигшиж, тэр хүнээр овоглож явахаас татгалзах дээрээ тулсан нь ойлгомжтой.

Үр хүүхдэдээ адлагдаж, нэрнээс нь хүртэл цэрвэж, дайжуулж явснаас “Ээж ээ, та буруугүй” гээд уйлаад зогсч байгаа хүүдээ хайрлуулаад сууж байх нь хамаагүй дээр бөгөөд хүн байх утга учир энэ ч байж болох. Дэнсмаагийн охины бие одоо хэвийн сайн болсон нь хар дом хараалыг маш сайн хариулж, дарсантай холбоотой ажээ. Харин буриад хүүхэнтэй сууж, ааш авираа эвдэж, хүний үнэргүй зан гаргасан тэр эр цус харваад явж чадахгүй, ярьж чадахгүй болсон гэнэ. Хараалын хариулга хийхээс өмнө ийм юм болсон хэдий ч хар толгойгоо ийм болгох муу муухайг хийсэн, хийлгэсэн энэ хүн үйл гэдгийн утгыг ойлгоогүй явжээ гэлтэй.
Эх сурвалж www.wikimon.mn

 

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан