5 хувийн зээлээр ямар орон сууцтай болохоо ТООЦООЛЖ үзье
2016/01/11
Share |

Улаанбаатар хотод 352 мянга 812 өрх амьдардаг. Үүний 148 мянга гаруй нь орон сууцанд, 204 мянга гаруй нь гэр хороололд амьдардаг.

Гэр хороололд амьдардаг иргэдийн 189 мянга нь орон сууцанд хамрагдах хүсэлтэй. Орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй 169 мянга гаруй өрх байгаагаас зээлд хамрагдаж орон сууц худалдан авах чадвараа баталгаажуулсан 63 мянга 915 өрх бий гэсэн судалгааг Монголын ипотекийн корпорациас гаргажээ. Өөрөөр хэлвэл өнөөдрийн байдлаар найман хувийн зээлд хамрагдах боломжтой (өрхийн орлого нь шаардлага хангасан) 64 мянган өрх байна гэсэн үг юм.

Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өчигдөр УИХ-д өргөн баригдлаа.

Ингэснээр орон сууцны зээл дахин олгогдох нөхцөл бүрдэхийн зэрэгцээ, зээлийн хүү таван хувь хүртэл буурах боломжтой. Харин урьдчилгаа 30 хувийг бууруулах нь иргэдийн зээл төлөлтийг хэмжээ нэмэгдэх, мөн зээл авахыг хүссэн иргэдийн өрхийн орлогод тавих шаардлага нэмэгдэнэ гэж УИХ-ын дарга З.Энхболд, Монголбанк зэрэг албаны хүмүүс мэдэгдэж байгаа билээ.

Зээлийн хүү таван хувь болсон тохиолдолд иргэд өрхийн орлогоосоо хамаарч хүссэн орон сууцаа (шинэ зээлийн нөхцлөөр 80 метр квадрат хязгаар байхгүй болж байгаа) худалдан авах боломжтой болж байгаа юм. Ингээд таван хувийн хүүтэй зээлд хэдэн төгрөгний орлоготой өрх, хэдэн метр квадрат орон сууц худалдан авч болох, мөн сар бүрийн зээл төлөлт ямар хэмжээтэй байх талаар тооцоолол хийж үзэцгээе.

-8 хувийн зээл авахын тулд иргэд доод тал нь 1-1.5 сая төгрөг болон түүнээс дээш орлоготой байж гэмээнэ 80 метр квадрат хүртэлх орон сууц худалдан авах боломж бүрдэж байгаа. Тухайлбал иргэн н.Баяр 8 хувийн зээлд хамрагдахдаа метр квадратын дундаж үнэ буюу 1 сая 350 мянган төгрөгөөр бодож 80 метр квадрат, 108 сая төгрөгийн үнэтэй байрыг жилийн 8 хувийн хүүтэй зээлээр авахыг хүсвэл сарын орлого нь 1 сая 405 мянган төгрөг байх шаардлага тавигдана. Урьдчилгаа 30 хувиа төлснөөр 75 сая 600 мянган төгрөгийг 20 жилийн хугацаатайгаар сар бүр 632 мянган төгрөгийг банкинд төлөх нөхцөл бий болж байна.

-Тэгвэл зээлийн хүү 5 хувь болж буурснаар иргэн н.Баяр 80 метр квадрат 108 сая төгрөгийн үнэтэй байрыг сард 499 мянган төгрөг төлж худалдан авах боломжтой болно. Ингэхээр иргэн н.Баярын өрхийн орлого 1 сая 110 мянган төгрөг болж 300 орчим мянган төгрөгөөр буурч босго нь намсч байна. Харин сар бүр төлдөг мөнгөний хүү 5 хувь болж буурснаар 110 мянга орчим төгрөгийг сар бүр хэмнэх боломжтой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл та сард бага мөнгө төлж хэмнэсэн мөнгөө өрхийн бусад хэрэглээнд зарцуулах боломж бүрдэнэ.

-Мөн дараагийн хувилбар буюу бага метр квадрат бүхий байрны жишээгээр бодож үзэцгээе. Иргэн н.Баяр 40 метр квадрат орон сууц худалдан авахаар 5 хувийн хүүтэй зээлд хамрагдлаа гэж бодъё. Тэгвэл орон сууцны метр квадратын дундаж үнэ буюу 1 сая 350 мянган төгрөгөөр бодвол 54 сая төгрөг болно. 54 сая төгрөгийн урьдчилгаа 30 хувиа төлөөд 37 сая 800 мянган төгрөгийг 20 жилийн хугацаатай, жилийн 5 хувийн хүүтэй төлөхөөр бол сард та 249 мянган төгрөгийг банкинд төлөх юм. Тэгвэл танай өрхийн сарын орлого 550 мянган төгрөг байхад та зээлд хамрагдах боломж бүрдэх юм.

Байрны метр квадратын үнэ буурах тусам таны сард төлөх мөнгөн дүн буурахаас гадна банкиас тавих өрхийн орлогын босго багсана гэж ойлгож болно. Банкны зүгээс таны цалингийн 40 хувь орчим нь зээлд төлөгдөнө гэж тооцдог байна. Тэгэхээр зээлийн хүү 5 хувь болж буурснаар олон өрх айл байрны зээлд хамрагдах боломж бүрдэж байгаа юм.

Та ЭНД ДАРЖ таван хувийн хүүтэй зээлээр орлогоосоо хамаарч хэдэн метр квадрат орон сууц авах, сар бүрийн зээлийн төлөлт хэдэн төгрөг байх талаар тооцоолж үзнэ үү.



Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан