Энэ сарын 21-нээс эрс хүйтэрч, -49 хэм хүрнэ
2016/01/18
Share |

Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн технологич инженер, цаг уурч Ж. Сарантуяагаас ирэх өдрүүдэд цаг агаарын төлөв ямар байх талаар тодрууллаа.

-Энэ сарын сүүлээр огцом хүйтэрнэ гэсэн. Танайхаас гаргасан цаг агаарын урьдчилсан төлөвөөр ямар байхаар байна?

-Энэ сарын сүүлээр нийт нутгаар хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа. Ойрын хоногуудад баруун болон төвийн бүсийн нутгаар цас орно. Энэ сарын 19-21-нд ихэнх нутгаар, 21-22-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Энэ хугацаанд ихэнх нутгаар салхи 7-12м/с хүрч, говийн нутгаар 12-16м/с хүрч ширүүсэх байдал ажиглагдаж байна. Мөн энэ сарын 21-25-нд огцом хүйтэрнэ. 

Идэр тэсийн хөндий, Хан хөхийн уул нуруудын хөндий, Орхон голын хөндий, Хүрэн бэлчэрийн хөндий, Дархадын хөндийгөөр шөнөдөө -44-/-49/ хэм хүрч, өдөртөө -38 хэм хүйтэрнэ. Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Туул, Угалз, Халх голын сав газар, Сүхбаатар аймгийн зарим газарт шөнөдөө -37-/42 /хэм хүрнэ.

Харин өдөр -25-/-30/ хэм байна. Алтайн өвөр, говийн нутгаар шөнөдөө -28, өдөртөө -17 хэм хүрэх төлөвтэй байгаа. Ер нь ихэнх нутгаар хүйтэрч, цасаар шуурах учраас малчид, иргэд анхаарал болгоомжтой байх хэрэгтэй.

-Сарын сүүлээр цасаар шуурна гэлээ. Өнгөрсөн сард цас хэр их орсон бэ. Цасны нягтаршил хэр байгаа бол?

-Өнгөрсөн хоногуудад хэвийн хэмжээнээс илүү хүйтэрч зарим нутгаар цас орж, цасны нягтралыг ихэсгэсэн. Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүлтэй байна.

Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймаг, Дорнод, Сүхбаатар, Дундговь, Ховдын нутгаар 30 см зузаан цас орсон. Харин Баян-Өлгий аймгийн Салсай сум, Увс аймгийн Наранбулаг, Зүүнгом, Улаангом, Архангай аймгийн Тариат суманд 20-40 см зузаан цас тогтсон байгаа.

Тэгэхээр энэ цасан дээр дахиад цас нэмж орохоор цасны нягтаршил улам ихэснэ гэсэн үг. Иргэд 21-25-нд онц шаардлагагүй бол хөдөө орон нутаг руу явах хэрэггүй. Мөн малчид малаа хол бэлчээхгүй байж, тухайн орон нутгийн удирдлага, шийдвэр гаргах төвшний хүмүүс цаг агаарын мэдээг сонин хэвлэл, телевиз, радиогоос авч зохих арга хэмжээг цаг алдалгүй авч байх хэрэгтэй.

Энэ өдрүүдэд цасан шуурга шуурснаас болж даваа, гүвээ хаагдаж, зам тээвэрт онцгой хүндрэл үүсч болзошгүй юм. Тиймээс нийт тээвэрчид, ард иргэд, малчдыг сонор сэрэмжтэй байж, холын замд явахгүй байхыг анхааруулж байна. 

-Энэ жил өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад хэр хүйтэрч байна вэ. Хүмүүс мичин жил зуд болдог гээд айдастай байх шиг байна?

-Өмнөх мичин жилүүдэд тийм ч таатай байгаагүй. Ялангуяа 1944, 1952, 1964 оны мичин жилд хүйтэрч, тодорхой бүс нутгуудад малын хорогдол гарч байсан. Гэхдээ ганцхан мичин жилд зуд болоод бусад жилд зуд болдоггүй гэсэн ойлголтоосоо хүмүүс салах хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж ган гачиг, зуд турханы давтамж ихсэх хандлагатай болсон.

Ер нь 2000-2010 онд мичин жил тохиогоогүй. Гэтэд энэ жилүүдэд 18 аймгийн 170 гаруй сумд өвөлжилтийн байдал хүндэрч, зуд болсон. Мөн 2009-2010 оны зуднаар долоон сая толгой мал үхсэн. Сүүлийн жилүүдэд зуд болсон. Гэхдээ мичин жил байгаагүй. Зөвхөн мичин жилд зуд тохиодоггүй бусад жилд ч гэсэн зуд болж байсан.

Ер нь нэгдүгээр cap гараад цаг агаарын байдал хүйтэрнэ. Цасан шуурга шуурч, цасны нягтрал ихэснэ. Хараахан мичин жил гараагүй байгаа учраас хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв гараагүй байна. Тиймээс мэдэгдэх боломжгүй.

Эх сурвалж: Монголын мэдээ

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
(46.161.9.24)
wh0cd98559 viagra tabs
2017-03-13 13:31:22
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан