Өнөөдөр хуралдах АН-ын ҮЗХ-ны халирам халуун болж мэдэхээр байна
2016/01/20
Share |

АН-ын ҮЗХ-ны 46 дугаар ээлжит хуралдаан өнөөдөр 17.00 цагт эхэлнэ.

Намын гишүүдийг удтал хүлээлгэсэн уг хуралдаанаар ирэх сонгуульд хэрхэн, яаж оролцох болон намын дүрэмд өөрчлөлт оруулах, гишүүний татварыг нэмэх, сонгуульд ИЗНН, МҮАН-тай хамтарч оролцох, ротацаар нэмэгдсэн шинэ гишүүдийг батламжлах, ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг жинхлэх эсэх гэх мэт асуудлыг хэлэлцэх аж. 

Хуралдаанаар хэлэлцэх албан ёсны сценари нь энэ гэж буй ч хачир дээрээ халирам халуун хурал болох магадлалтайг эх сурвалжуууд мэдээлж байна. Тодруулбал, тус хуралдаанаар өнгөрсөн гурван жилийн хугацаанд АН улс орны амьдрал, улс, төр эдийн засгийг хэрхэн авч ирснээ ярилцаж, хэрвээ өмнөхөөсөө дордсон бол хэнд арга хэмжээ авах ёстойг ч хэлэлцэх гэнэ. Өнгөрсөн удаад тус намын Удирдах зөвлөлийн зарим гишүүд болон жирийн гишүүд, дэмжигчид намын дарга З.Энхболдыг "Ротацаа гацаалаа. Намынхаа цусны эргэлтийг боож байна" хэмээн удаа дараа мэдээлэл хийж байлаа. Бүр намынхаа гишүүдийг ялгаварлан гадуурхдаг, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж ирэх сонгуульд хэнийг хаана нэр дэвшүүлэхээ толгой мэдэн шийдвэрлэсэн гэх мэдээллийг өгч байв. АН-ын дүрэмд зааснаар бол, ҮЗХ-ны 228 суудлын гуравны нэг буюу 76 гишүүнийг жил бүр ротацаар сонгох ёстой. Гэвч сүүлийн хэдэн жил АН-ын цус сэлбэх гэх үйл явц бүр мөсөн тасраад байгаа юм.  Учир нь тус намын ҮЗХ-ны ихэнх гишүүн төрийн албан хаагчид болсон учир өөрчлөлт хийх хэрэгтэй болсон.

Ямарсайндаа л намынхаа баярын хурал дээр уриа, лоозон барьж бужигнуулж байхав. Тэд өнөөдрийн хурал дээр намын дарга болон ерөнхий нарийн бичгийн даргын эсрэг дуугүй байхгүй нь тодорхой. Баярын хурлын үеэр болсон үйл явдлаас ч долоон дор үйл явдал болж магадгүй. Эх сурвалжийн мэдээлж буйгаар ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг жинхлэх эсэх асуудлаар бөөн хэрүүл болж магадгүй гэнэ. Хэрвээ Л.Эрхэмбаяр ҮЗХ-ны гишүүдийн олонхийн дэмжлэгийг авч чадахгүй бол албан тушаалаасаа унах ч магадлалтай байгаа юм. Хамгийн гол нь тэрбээр гишүүдийн дэмжлэгийг авч чадах хэмжээний хүн биш гэх.

Тус намын дарга З.Энхболд нэг жил орчмын өмнө "АН фракцгүй нам боллоо" хэмээн зарласан. Тодруулбал тэрбээр, АН-аас сонгуульд нэр дэвших хүмүүсийг ямар фракцынх, хэр их хандив өргөсөн гэдгийг нь үл харгалзан тодруулахаа амласан боловч энэ нь хий хоосон тунхаглал байсан гэдэг нь өнгөрсөн хугацаанд хангалттай нотлогдсон. Энэ удаа ч мөн УИХ-д нэр дэвших гишүүдийн асуудлаар ханцуйн дотроо наймаалцах нь тодорхой юм.

АН Гүйцэтгэх зөвлөлийн хурлаараа тус нам сонгуульд ИЗНН болон МҮАН-тай нэгдэн оролцох талаар хэлэлцсэн. Тэгэхээр дээрх хоёр намтай нэгдэж сонгуульд оролцох эсэхийг зайлшгүй ярина. Уг асуудалд ҮЗХ-ны гишүүдийн саналыг сонсож ямар байр, суурьтай байгааг нь асуух байна.

Ямартай ч З.Энхболдыг даргалсан анхны ҮЗХ-ныс хурал ярих асуудал олонтой, хэлэлцэх сэдэв ихтэй л болох нь.

www.24tsag.mn

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
(46.161.9.32)
L8nSrG rkctbapsiazw, [url=http://ykjzeovdpjsf.com/] ykjzeovdpjsf[/url], [link=http://bjldivgvmiqa.com/ ]bjldivgvmiqa[/link], http://lyjftwvgcufu.com/
2016-06-17 21:53:38
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан