Бичин жилд таныг юу хийх ёстойг одод зөвлөж байна
2016/01/26
Share |

2016 он бол бичин жил. Хамгийн шогч, бас хөдөлгөөнтэй, дүрсгүй бичин жилд танд од гаригс ямар зөвлөгөө өгч байгааг хамтдаа сонирхоё.

Хонь /03.21-04.20/

 

Ирэх жил та хэтэрхий их ажиллах нь. Танд зүүдлэх ч зав гарахгүй. Учир нь та өдрийн 24 цагийн 5-ыг нь унтахад зарцуулж бусад цагийг гар хумхилгүй ажиллахад зориулах нь. Мэдээж ийн их ажилласныхаа хөлсөнд багагүй мөнгө халааслана. Гэхдээ боодол боодлоор нь мөнгө олж, түүнийгээ нүд цавчилгүй тоолох нь аз жаргал гэж бодож байвал эндүүрэл. Гартаа барьсан мөнгийг үрэх нь бас л сэтгэлийн таашаал авахад чухал зүйл шүү. Өдөржингөө гар хумхилгүй ажилласан ч ядаж л өөртөө таалагдаж, бас харж явдаг хамтрагчтайгаа харилцаа үүсгэхийг хичээгээрэй. Мэдээж энэ бол зөвхөн ганц бие хонинуудад зориулсан зөвлөгөө шүү. Та өөрийнхөө анхаарлыг татсан бүхий л ажлыг энэ жил гартаа баяртайгаар төвлөрүүлэх болно. Амьдралд тань маш том өөрчлөлт хүлээж байгаа ч таны хичээл зүтгэлээс бүх зүйл шалтгаална. Амжилтын гол цөм чинь эргэн тойрны хүмүүсийн харилцаа, сайхан сэтгэлийн үр байх болно. Хувиа хичээсэн үзэл таны амжилтын дайсан гэдгийг сана. Хониныхон энэ жил эрч хүчээр дүүрэн байх нь. Бич жил танд үр өгөөжөө харамгүй хайрласан бол тахиа хатуухан болох нь. Гэнэтийн бэлэг, гэнэтийн үйл явдалд самгардах шаардлагагүй. Та өнөөдөр олж авсан бүхнийхээ төлөө маргааш ч тэмцэх ёстой. Эс тэгвээс гартаа ороод ирсэн зүйлийг алгаа тэнийлгээд л нэг нэгээр салан баавгай шиг хаях болно. Оны эхний өдрөөс л та ажлаа, амьдралаа төлөвлө гэж бич зөвлөж байна. Тэмдэглэж бичсэн зүйлсээ хий. Өөрийн төлөвлөсөн ажлыг хийж гүйцэтгэхийн тулд ухаалаг алхмууд хийж, яарч адгахаас зайлсхий.  Бич жил таны хувьд хамгийн тааламжтай, мартагдашгүй, туршлага, үр бүтээл дүүрэн эерэг он байх болно.

Үхэр /04.21-05.21/

 

Хүндэт үхэрнүүд минь ээ уначихгүйн тулд сандлаасаа аль болох чанга зуурч үз. Ирэх жил та бүхнийг төсөөлөө ч үгүй амжилт, аз жаргал хүлээж байна. 2016 онд та бүхэн олон гэнэтийн бэлэг авна. Мөн сонирхолтой аялалд гарч, ажилдаа шат ахиж, хэрвээ ганц бие бол мөрөөдлийнхөө хүнтэй учирч, өөр бусад сайхан бүхнийг бич танд зориулан бэлтгэсэн гэнэ шүү. Гэхдээ бусдад өөрийнхөө энэхүү гайхалтай сайхан азыг гайхуулаад байх хэрэггүй. Учир нь, тэд танд атаархахдаа “үхэж” ч мэднэ. 2016 онд та илүү бодит мөрөөдлийг өмнөө тавьж гэмээнэ амжилтад хүрэх нь. Хэрвээ хүмүүс бүтээмжтэй ажиллаж чадаж байгаа бол удаан ч гэсэн заавал шагнал нь ирэх болно. 2016 оны эхний сараас л та албан тушаалын шат руу авирах нь. Хэрвээ 2016 оныг бүхлээр нь дүгнэж хэлбэл үхрийнхний хувьд өсөлт боломжийн жил байх болно. Тиймээс та боломж бүрийг ашигла. Өрсөлдөгчид хийгээд дайснууд зогсоохын тулд боломжтой бүхнийг хийхэд бэлэн байна.Тиймээс аль болох сэрэмж алдахгүйг хичээ. Бага зэрэг амарч өөрийнхөө санааг бодит болгох боломжийг ана. Таны хэт зөрүүд зан амжилтыг шатнаас түлхэж мэднэ. Та эргэн тойрныхоо хүмүүсийн санааг сонсолгүй, тэднээс зөвхөн ажиллахыг шаарддаг хүн. Үхэрнүүд зөвхөн өөрийнхөө хувь тавиланд л эзэн байдаг. Тэгвэл энэ удаад эргэн тойрныхоо хүмүүсээс зөвлөгөө сонс. Таны амжилтын дараагийн алхамд нөлөөлнө. 2016 оныг та уйдах завгүй өнгөрүүлнэ. Өөрийнхөө хүссэнээр аялж, амарч, хүлээн авалт, урлагийн тоглолтод оролцоно. Бүх юм ногоон гэрлээр гэсэн бодолдоо хэт автаад бага зэрэг асуудал таны зам дээр гарч ирэхэд хямралд орж сэтгэлээр унах хэрэггүй. Оны сүүлээр та гэр бүл болон гэрийн ажилдаа багагүй цаг зав зарцуулахаар төлөвлөөрэй. Хүүхдүүд тань энэ жилд гаргасан амжилт бүтээлээрээ хангалттай баярлуулах болно.

Ихэр /05.21-06.21/

 

 

Таны хувьд амаргүй л жил угтах нь. Бич танд боломж олгоно. Харин та түүнийг нь алдахгүйн тулд эрчилсэн хурдаар ажиллах шаардлагатай болох нь. Хэрвээ та анхаарал болгоомжгүйгээс болоод жилийн эзний бэлтгэсэн гайхалтай боломжийг хажуугаараа өнгөрүүлчихвэл тэд маш хурдан бас дуртайяа эргүүлэн татаж, дахин танд өгөхгүй хэмээн гүрийж ч мэднэ. Бүхнийг амжуулах гэж хэт их хичээх нь амралтгүй ажиллахад хүргэдэг. Энэ нь таныг хүнд ядаргаанд оруулж элдэв өвчний эхлэлийг тавина. Тиймээс 2016 онд та өөртөө гайхалтай сайхан амралт төлөвлө. Амралт нь танд амьдралаас хамгийн сайхан аз жаргалыг амтлахад туслах болно. Жилд ядаж ганц удаа боловч бие махбодидоо тэжээл өгөх ёстой шүү.  Тиймээс та амар, амралтаа төлөвлө. Таны хувьд гадаадад амарна гэхээс илүүтэйгээр байгалийн сайханд, ууланд очиж дуу чимээнээс өөрийгөө тусгаарла. Ирэх жил таны хувьд хамгийн хүчтэй бас ажлын амжилт арвинтай жил байх учраас өөртөө эрч хүч хуримтлуулахад цаг хугацааг зарцуул. Та спортоор хичээллэ, цусан дахь адреналинаа хөөргө. Өөрөөр хэлбэл гүүрнээс үсэр, уралдааны машинд суу, ер нь өөрт таалагдсан бүхнээ хий.

Мэлхий /06.22-07.22/

 

 

Та өмнөх олон жилийн тасралтгүй зүтгэлийнхээ үр дүнг амсч жаахан амсхий. Таны өмнөх жилүүдэд хурааж хуримтлуулсан зүйлс гэр бүлдээ цаг зав зарцуулж, амарч, аялахад хангалттай хүрэлцэнэ. Гэхдээ хэтэрхий их амрах нь залхуурлын шугамыг дээд цэгт нь татчих магадлалтай учраас “За алив одоо бос. Ажилдаа марш” гэж өөртөө хэлэхээ мартав. Оргилд хүрэхийн тулд зогсолтгүй мацах ёстой биз. Оны эхний өдрөөс л бага зэрэг сэтгэл түгшил байх ч удалгүй өөртөө итгэх итгэлээ олж авна. Үйл явц маш хурдан болно. 2016 оны зурхай таныг сонор сэрэмжээ аль болох алдахгүй байхыг анхааруулж байна. Эсвэл амьдралын хэмнэл чинь урт хугацааны турш алдагдах нь. Жилийн эхний өдрөөс эхлэн танд ямар нэгэн таагүй мэдрэмж төрөх нь. Энэ нь таныг таагүй үйл явдалд хөтлөөд байгааг мэдэрнэ. Та төрөлх зангаараа ийм тохиолдолд хуучны анд нөхрийнхөө ард нуугдах гэж хичээдэг бол энэ удаад танд тус болохгүй. Асуудлаас гарах гарцыг зөвхөн та өөрөө л олж чадна. Та өөрийнхөө амьдрах орчин хийгээд зан аашаа өөрчлөхөд бэлэн биш санагдаж байгаа бол хичээх хэрэггүй. Энэ бүх тодорхой бус байдал таныг үнэний эрэлд гарахад хүргэнэ. Маш урт хугацаанд магадгүй амжилтад хүрэхгүй байсан ч үнэний эрэлд бэдэрнэ. Тиймээс энэ жилийг өөрийгөө хөгжүүлэх, ойр дотны хүмүүстэйгээ харилцаагаа сэргээх гэх мэт зүйлст зориулах нь илүү зохимжтой юм. Хэрвээ 2016 онд ямар нэгэн зүйлд хүрч чадна хэмээн батлахыг хүсч байгаа бол өөрөөсөө давсан хүчин чармайлт гаргах хэрэгтэй болох нь. Та өөртөө итгэлтэй, хөдөлмөрч, ухамсар өндөртэй байж чадахгүй бол уналтаас зайлсхийж чадахгүй гэдгийг маш сайн анхаараарай.

Арслан /07.23-08.23/

 

 

Таны хувьд  амжилтын жил угтаж байна даа. Жилийн эзэн таныг амьдрал ахуйдаа шинэ эргэлт хийхэд тусална. Арслангууд тийм ч их хүч гаргалгүйгээр нэр алдар, мөнгө төгрөгийг хүссэнээрээ олж бас бусдад сайхнаар хүлээн зөвшөөрөгдөх нь.  Таны толгойд ирээдүйн амжилтын талаарх маш олон төлөвлөгөө нэг мөчид зэрэгцэн орж ирэх бөгөөд зөвхөн өөрийнхөө ажил, хөдөлмөрийн салбарт үүнийгээ ашиглах гэлгүй хувийн амьдралдаа ч шаардлагатайг нь олж аргамж. Бизнест та шинэ төсөл хэрэгжүүлж, ойр дотныхоо хүнтэй харилцаагаа дээд төвшинд гаргаж чадна. Таны төлөвлөгөөний ихэнх хэсэг нь оны төгсгөлд бодит болчихсон байх нь. Өөрөөр хэлбэл энэ жил их “ургац” хураана. Ихэнх арслан эргэлзээ тээнэгэлзээгээ таягдан хаяад урагш алхах цаг нь болсон гэдгийг мэдэрнэ. Хэрвээ та өөрийнхөө замд тохиолдож байгаа бүх л асуудлыг сугандаа хавчуулаад яваад байвал өөртөө шинэ шинэ асуудлууд үүсгэсээр байх болно. 2016 онд үйл явдлын аливаа хурд таныг дуулиан шуугианы дунд аваачаад орхиж болзошгүй тул зарим тохиолдолд ажлаасаа хөндийрч завсарлага ав. Арслангийн өөр нэг алдаа бол амжилт ялалтын цаадах бардам ихэмсэг байдал. Энэ нь таныг маш ганцаардмал нэгэн болгож орхидог. Арслангуудын өөрөөрөө гайхуулах гэсэн тэвчээргүй зан нь түүнийг бусдад сөрөг нэгэн болгож харагдуулдаг. Хэдийгээр арслан амжилтаа бусдад сайрхах нь буруу зүйл биш гэдэг ч олон нийтийг өөрийнхөө оронд тавьж хэзээ ч бодож үздэггүй. Гэхдээ хэрвээ та өөрийнхөө амжилтыг цэг дээр олоод гишгэчихвэл  өөрийгөө хөгжүүлэх, боловсролоо дээшлүүлэх сайхан боломжуудаа ашигла. Гэхдээ арслангуудад бич жил “Маш сайхан зүйлийг амласан ч их эрсдэл хийх зүйлд бүү гар дүр. Эрсдэлийн дүнд та их мөнгө олсон ч цаашид амжилт гэхээс илүү ялагдалд хөтлөх алхам байх болно. Тэгэхээр илүү “цэвэр” төсөлд гар дүрж, маш их бодлоготой хөдлөхийг хичээ” гэж зөвлөж байна шүү.

Жинлүүр /09.23-10.23/

 

 

Хэрвээ та ажлаа уйтгартай, амьдралаа аз жаргалгүй, гуниг гутарлаар дүүрэн байна гэж бодож байгаа бол яг өнөөдрөөс эхлээд орвонгоор нь өөрчлөх гэж зүтгэ. Бич танд өөрчлөлтийг санал болгож байна. 2016 онд та амьдралаа цоо шинэ хуудас нээх гайхалтай боломжийг өмнөө дэлгээд байна.  Мөн өөрийнхөө амьдралыг өөрчилж, гэрэл гэгээ өөд тэмүүлж байгаа хүмүүст тусла. Тэд таны амьдралын хүнд мөчүүдэд хамгийн найдвартай  хандаж болох хүмүүс чинь болно.

Сайн ажил, амжилтад хүрэхийн тулд өнгөрсөн жилийг бодвол илүү идэвхтэй, хүсэл эрмэлзэлтэй байгаарай. Та олон янзын туршилтад орж, шинэ шинэ зүйлийн эхлэлийг тавих ч амжилтад хүрч амжаагүй бол бүү гутар. Ирэх жилийнхээ ажлын ихэнхийг хийчихлээ гэж бод. Гэхдээ аливаа зүйлийг устгах нь эргүүлэн босгохоос хамаагүй амархан гэдгийг бүү мартаарай. Хэрвээ та энэ үнэхээр зөв шийдвэр гэдэгт эргэлзэж байгаа бол асуудлыг байгаагаар нь үлдээ. Ямар ч тохиолдолд энэ жилийн хувьд та ялагч байх болно. Тиймээс адгаж сандралгүй асуудалд аль болох тайван хандаарай.Оны сүүлийн хагаст та гэр бүлдээ багагүй цаг зарцуулахаар төлөвлөөрэй. Өөр улс руу эсвэл байгалийн үзэсгэлэнт газрууд руу аял.  Амралт танд дүүрэн эрч хүч, амьдралын байр баясгалан бэлэглэнэ. Оны сүүлээр хуучны найз нөхөдтэй уулз. Таны суудлыг эзлэхийг хүсч мөрөөдөж явдаг дайснаа ч нэг ширээний ард хамт сууя гэж урь. Хамтрагчдаа итгэ. 2016 он таны хичээл зүтгэлийг харамгүй үнэлж, шагнана.

Охин /08.23-09.23/

 

 

Охины ордныхны хувьд 2016 оныг хэрхэн зөв эхлүүлэхээс бүх зүйл шалтгаална.  Жилийн эзэн гарт тань хувь заяаг чинь даатгаж дээ. Мэдээж оны эхний өдрүүд тун амжилттай сайхан өнгөрвөл бүх л жилийн турш элдэв зүйлд санаа зовох шаардлагагүй болох нь. Хэрвээ оны эхний өдрүүдийн боломжоо алдчихвал бүх л жилийн турш амьдралдаа гарч болох үр дүнгийн талаар мөрөөдөж л өнгөрүүлж болзошгүй нь. Тиймээс танд л гэж хэлэхэд, тохойгоо дараа нь хазах гэж зүтгэхгүйн тулд оны эхний өдрүүдэд согтууруулах ундаанаас хол байж үзээрэй. Харин ганц бие охиныхон хайр дурлалын харилцаанд эрч хүч, хуй салхи хүсээд байлгүй аль болох тогтвортой, биеэ барьсан байр сууринаас хандаж үзээрэй.Охины ордныхон маш анхааралтай бас шийдвэр гаргахдаа удаан байдаг учраас тэр бүр алдаа гаргаад байдаггүй. Гэвч энэ жил таны хувьд сэтгэлийн хөөрөл өндөр байна. Харамсалтай нь, танд сайныг биш саарыг авчрах нь илүү бололтой. Гэсэн ч энэ оны эхэн бөгөөд дундуураас ажлынхаа үйл явцыг өөрчилж, өөртөө эерэг өөрчлөлт авчрах нь. Бизнес эрхлэгчдийн хувьд өөдлөх дэвжих өнгөтэй жил байх нь. Гэхдээ үүний тулд та аль болох төвлөрч, сэтгэлийн хөөрлөөр бус оюун ухаанаар шийдвэр гаргахыг илүүд үзээрэй. Энэ ордныхон ойр дотны хүмүүсдээ ихээхэн халгаатай, бүдүүлэг харилцаатай байдаг. Тиймээс одоохон энэ зангаа тат. Таны бодлогогүй үг хамгийн ойр дотны хүнийг чинь хэзээ ч эдгэшгүйгээр гэмтээж болзошгүйг санаж, өөрийгөө хяна. Ирэх жил охиныхонд боловсролдоо анхаарал тавихад таатай. Чөлөөт цагаа аль болох боловсролоо дээшлүүлэхэд зарцуул. Цаашдын хөгжил, амжилтад тань туршлага маш чухал үүрэг гүйцэтгэдгийг бүү мартаарай.

Хилэнц / 10.24-11.22/

 

 

Ирэх жил та амжилтын шат өгсөх гэж гүйсээр байх нь. Шатан дээр таныг эд хөрөнгө, амжилт бүтээл хүлээж байгаа гэдгийг маш сайн мэддэг гэдэгт танд итгэе. Анхааруулж хэлэхэд өрсөлдөгчөө өөрөөсөө болгоомжтой түлхэх хэрэгтэй. Эс тэгвээс та ялалтаа тэмдэглэхэд магадгүй хажууд чинь бахархаж зогсох хүнгүй болчихно шүү. Тэгээд бичний зүгээс танд гэж зөвлөхөд махан биеийн жаргалаас илүү сэтгэлийн амар амгаланг чухалд үз.

2016 он танд элдэв хүндрэлтэй асуудлаар “бэлэг” барихгүй ч бүх хилэнцүүд ажил хэргийн хувьд маш чухал хэд хэдэн асуудлыг шийдэхийн тулд өөрийнхөө хүч, энерги, цаг хугацааг багагүй зарцуулах нь. Асуудлыг шийдэхийн тулд хэтэрхий адгах шаардлагагүй. Таны хувьд аль болох тайван байдлыг эрхэмлэж, удаан нухацтай шийдэх нь чухал хэмээн од гаригс зөвлөжээ. Хувийн амьдралын хувьд таныг хэн нэгэн элдэвлэх, зүрх сэтгэлд чинь шарх үлдээх асуудлууд гарах нь. Та ойр дотныхоо хүмүүсийн зүгээс ирж буй энэхүү доромжлол, сөрөг байдлыг зүрх сэтгэлдээ ойр хүлээж авах шаардлагагүй. Тэд танаас тун удахгүй уучлал гуйж, аврал эрнэ. Учир нь 2016 онд та ялагчийн байр сууринд хэдийнэ заларчээ.

Нум /11.23-12.21/

 

 

Нумынхан 2016 онд олон хүний хувьд амьдралд нь гол түшиг тулгуур байх нь. Таныг яг л маш их туршлагатай бас ухаантай ахлагч мэтээр хүндлэн хайрлаж, эргэн тойрныхон чинь бүчин хайрлах болно. Магадгүй бусдын асуудлыг хэтэрхий толгой дээрээ овоолсноос болоод өөрийнхөө жолоодлогыг алдах байдалд хүрч болзошгүй учраас өөрийнхөө сэтгэлзүйд анхаарал хандуулж байгаарай. Та 2016 онд материаллаг урамшуулал багагүй хүртэх нь. Зарим нь өнгөрсөн жилийн үлдэгдэл. Тиймээс өөрт ирж байгаа баялгийг маш зөв хуваарилж, ирээдүйн төлөвлөгөөгөө боловсруул. Таны хувьд хувийн амьдралдаа анхаарал хандуулахад тохиромжтой жил гарч байгаа юм байна. Гэрлэж амжаагүй ч хайрлаж явдаг хүнтэйгээ харилцаагаа зөв тийш нь эргүүлж чадах нь.

Гэр бүлийн харилцаа болоод санхүүгийн байдал чинь энэ жил өсөлтийн шугаманд байна. Хавар таны төлөвлөгөө ямар ч асуудал гарсан эерэг эрчимтэй байгаа учраас түүнийгээ бодит болгохын төлөө ажилла. Хэрвээ хичээж чадвал таны замд байгаа ямар ч саадыг бич зайлуулж өгөх болно. 2016 онд та өөрийнхөө анхаарлыг үл ялиг зүйлст хандуулах шаардлагагүй. Таны хувьд энэ жил санхүүгийн хяналтаа чангатгах шаардлага тулгарах нь. Өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлэх гэж байгаа нь хэмээн хэтэрхий үрэлгэн хандаж, гарын салаагаар олсноо урсгах нь. Ихэнх хүн амьдрахын тулд мөнгө олж байхад та олсон мөнгөө амьдралын баяр баясгалан, аз жаргалыг мэдрэхийн тулд зарцуулах нь. Энэ нь таныг оны төгсгөлд санхүүгийн асуудалд оруулаад зогсохгүй бүүр ч муу зүйлд хөтөлж болзошгүй нь.  Та мэдээж  өөрийнхөө мөнгийг үрж болно. Гэхдээ маш болгоомжтой байхгүй бол авсан зүйлс чинь үрэлгэн зардал болоод өнгөрөх магадлал өндөр юм.

Матар /12.22-01.19/

 

 

Танд олон жилийнхээ мөрөөдөлд хүрэх боломж олдоно. Хэрвээ та алхам бүрээ тооцож, зөв гишгэж чадвал хэн ч таныг түлхэж унагааж зүрхлэхгүй. Шинэ санаагаа хэрэгжүүлэх тал дээр байнга эргэлзэж тээнэгэлздэг байдлаа арилгаж гэмээнэ нандин мөрөөдлөө бодит болгох шат ахиж чадна Оны төгсгөлд та өөрийнхөө олж авч чадсан бүхэндээ сэтгэл хангалуун байж, цээж дүүрэн амьсгалж чадна. Танд уйтгартай, сонирхолгүй байсан ч өмнөө тавьсан зорилгоо заавал биелүүл. Өөрөөр хэлбэл хийх ёстой ажлаа хийж гүйцэтгэ.Таны амжилт зөвхөн өөрийн тань үйл хөдлөл бүрээс шалтгаалж байгааг бүү март. Хувийн амьдрал, хайр дурлалын харилцаанд ахицтай жил 2016 он биш. Ганц бие бол өөрийнхөө талыг олж авах гэж хичээх ч хэрэггүй. Од гаригс энэ тал дээр танд таагүй хандаж байна. Хэрвээ та удаан хугацаанд харилцаатай байсан хостой бол элдэв асуудал үүсгэхээс сэрэмжилж байгаарай. Хайртай хүнээ үргээж ч болзошгүй. Оны сүүлээр та маш их ядарснаа мэдэрнэ. Таны амьдралын сэрүүлэг тань идэвх, зүтгэл байх нь. Хичээл зүтгэлийн үр дүнд ирэх жилийнхээ эрч хүчийг хуримтлуулж, амарч алжаал тайлахад танд хүрэлцэхүйц мөнгө халаасанд чинь байх болно гэдэгт бүү эргэлзээрэй.

Бумба /01.21-02.20/

 

 

Та сайхан үр дүнд хүрч болох олон сонирхолтой төслийн эхлэлийг тавих нь. Тиймээс алгуурлаад байлгүй барьж ав. Түүнээс гадна зөвхөн өөрийнхөө амьдралыг өөрчлөх гээд хэт зүтгээд байлгүй эргэн тойрныхоо хүмүүсийн амьдралд ч өөрийнхөө чадлаар эерэг өөрчлөлт авчрахад тусла. Танд бусдыг гуйлтаас зугатах боломж 2016 он олгохгүй нь. Ялангуяа энэ нь шинэ танилуудад чинь илүү эерэг харилцаа бий болгоно. Мэдээж таны эхний алхмуудад олон хүн дургүйцлээ илэрхийлэх ч эцсийн үр дүнд нь сэтгэл хангалуун үлдэж чадна. Ирэх жилийнхээ жимсийг ургуулахын тулд илүү эрч хүчтэй ажиллах хэрэгтэй гэдгийг маш сайн ухаарч, гар хумхилгүй ажиллах нь. Ирэх зун та удаан хугацааны амжилттай ажлынхаа эхлэлийг тавих нь. Гэхдээ хамтрагчидтай ам зөрөх, үл ойлголцох байдлаас улбаалж, өөрийнхөө амжилтыг түлхэж болзошгүй тул өөрийгөө анхааралтай чагнаж, алив бүхний эхэнд гүйх гэж зүтгэх хэрэггүй. Таныг бүх л жилийн турш гар хумхилгүй ажиллаж байгааг хайртай хүн чинь ойлгохгүй орхиод явж болзошгүй учраас өөрийгөө аль болох цаг тухайд нь ойлгуулж байхыг хичээ. Оны дундуур та ажилдаа бүхий л анхаарлаа хандуулах ч мөнгө хураахаа мартав. Оны төгсгөлд та маш чухал зүйл худалдаж авах нь.  Магадгүй шинэ машин авах, орон сууцаа солих, эсвэл хамгийн хайртай хүндээ үнэтэй бэлэг өгөх шаардлага гарна. Оны төгсгөлд таныг амжилт хүлээж байгаад бүү эргэлз. Хайртай хүнтэйгээ, гэр бүлээрээ аялалд гарах цаг ирнэ.

Загас / 02.21-03.22/

 

 

 

2016 он таны хувьд бөмбөрийн нүргээн шиг л үргэлжилнэ. Хувь заяа таны талд байхад та илүү ихийг хүсч хүлээж, түүнийхээ хойноос улайран хөөцөлдөх нь. 2016 он танаас маш их идэвх санаачилга шаардсан ажил хэрэгч жил байх нь. Ажил хэргийн хувьд амжилт дүүрэн байх учраас завгүй байна гэж бүү гоншигно.  Маш их эрч хүчтэй жил учраас зөвхөн өөрийнхөө өнөөдөр ажиллаж байгаа салбарт төдийгүй бусад салбарт ч шинэ ажил эхлүүлж үз. Зарим загас мэргэжлээ ч солино. Та энэ өөрчлөлтөд эмзэглэх шаардлагагүй. Толгойдоо боловсруулсан шинэ санаа бүрээ одоо цаасан дээр буулгах цаг нь болж. Энэ жилийн хувьд ирээдүйтэй, амбицтай төлөвлөгөөгөө газарт буулгаж, бодит болгоход илүү тохиромжтой. 2016 оны хавраас л бөмбөрийн нүргээн шиг зогсолтгүй үйл явдал дунд та эргэлдэх нь. Таны хэтэрхий их улайран зүтгэх зүтгэл чармайлт бусад хүнд магадгүй тийм тааламжтай сэтгэгдэл төрүүлэхгүй л болов уу. Тиймээс танаас хамтрагчид чинь хөндийрч, холдоход зовних хэрэггүй. Бич таныг ганцаар ажиллахад, өөрийгөө төвлөрүүлэхэд таатай боломж олгож байгааг мартах хэрэггүй.

Гэхдээ ихэнх загас зөвхөн өөрийгөө чагнаж байж мөрөөдөлдөө хүрнэ гэж итгэдэг. Загасыг уурлуулах хэрэггүй. Тэдний амьдралын тайван амгалан байдлыг алдагдуулбал махчин загас болон хувирч, саад болсон нөхдийг тасар татахад бэлэн байна.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан