Таван хувийн зээл гараанаас гарахад Засгийн газрыг хүлээж байна
2016/02/15
Share |

Орон сууцны таван хувийн зээл хэзээ эхлэх бол, өмнө авсан найман хувийн зээлийг таван хувьд шилжүүлэх болов уу зэрэг асуулт иргэдийн дунд хүлээлт үүсгэсэээр байна. Үүнд товчхон мэдээлэл өгөхөд, таван хувийн хүүтэй зээл  гараанаас гарахаар Засгийн газрыг л хүлээж байна. Учир нь анх найман хувийн зээл хэрэгжүүлэхэд гаргаж байсан шиг журам гаргаж, журмын дагуу таван хувийн зээлийг олгох ажил эхлэх юм.

Журам хэзээ бэлэн болох вэ?

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, “Нийт таван гэрээ болон ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулснаар найман хувийн хүүг тав болгон бууруулна. Төв банкЗасгийн газар болон банкуудтай энэ асуудлаар хамтран ажиллаж байна. Ойрын хугацаанд дуусгаснаар таван хувийн хүүтэй зээл олгох, өмнө нь олгосон найман хувийн хүүтэй зээлийн хүүг таван хувьд шилжүүлэхийг гуравдугаар сард багтаан шийдвэрлэнэ. Бэлтгэл ажлууд шувтарч байна” гэсэн юм.

Ирээдүйн өв сангийн тухай хуулийг баталсан тул таван хувийн зээлийг энэ хуульд нийцүүлэх ажил ч бий гэнэ. Энэ нь иргэнд ашигтай байх талаас нь харсан бас нэг сайн алхам гэж тайлбарлалаа.

Журам, гэрээнд өөрчлөлт оруулах ажилд Засгийн газар шуурхай хандвал  бэлтгэл ажил хурдан шувтрах аж. Тиймээс Барилга хот байгуулалтын яам энэ асуудлаар шуурхай ажиллах шаардлагатай болж байна. Удааширвал сонгуулийн шоунд дарагдаад ажил бүрхэгдэж мэдэх юм.

Таван хувийн зээл гараанаас гарах болсон түүхийг эргэж харья.

УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-нд "Буянт-Ухаа 2" орон сууцны хорооллын нээлтэд оролцохдоо иргэдэд хандаж "Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс болоод гацаанд орсон найман хувийн зээлийг сэргээнэ. УИХ-ын даргын хувиар би хариуцлагатайгаар хэлье" хэмээсэн.

Хэлснээ биелүүлж, Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан УИХ-аар шуурхай дэгээр хэлэлцүүлж батлуулснаар иргэд таван хувийн хүүтэй зээл хүртэх боломжтой болсон билээ.

Зээлийн хүү таван хувь болсноор орон сууцны зээл авах нь  нэмэгдэж, илүү олон айл шинэ орон сууцанд амьдрах боломж бүрдэнэ. Өмнө нь найман хувийн орон сууцны зээлд хамрагдаж чадаагүй айл өрх ч одоо нэмэгдэж орж ирнэ.

Мөн өнгөрсөн хугацаанд найман хувийн хүүтэй зээлд хамрагдсан иргэдийн зээлийг таван хувь руу шилжүүлэх гэхчлэн энэ зээл иргэдэд үр шимээ өгөх юм.

Таван хувийн хүүтэй зээлийн "автор" УИХ-ын дарга З.Энхболд "Ипотекийн таван хувийн зээлийг олгохдоо тодорхой шалгуур тавина. Өөрөөр хэлбэл барилгын материалаа дотоодын үйлдвэрээсээ авсан, монгол хүмүүсээ ажлын байраар хангасан компанийг хамруулна. Энэ жил гадаадаас ажиллах хүчин авахгүй байх саналыг Засгийн газарт уламжилна. Эцсийн дүндээ энэ нь монгол хүнээ ажилтай, орлоготой байлгах зорилго” хэмээн хэвлэлд ярилцлага өгөхдөө дурьдсан. Үүнийгээ ягштал хэрэгжүүлбэл АН-ын өнгөрсөн сонгуулийн амлалт болох "Ажилтай, орлоготой монгол хүн" хөтөлбөрийн биелэлтэд нь нэмэр болох биз.

Орон сууцны таван хувийн хүүтэй зээл хэрэгжвэл орон сууцны үнэ өснө гэхчлэн янз бүрийн сөрөг мэдээлэл бий. Таван хувийн зээлтэй холбогдуулаад багахан тооцоог хүргэе.

100 сая төгрөгийн байр таван хувийн хүүтэй авбал өрхийн орлогын хэмжээ 1,500,000 байх ёстой. 20 жилийн хугацаанд сар бүр 660,000 төгрөг төлнө. Хэрвээ 10 жилийн дотор төлнө гэвэл таны өрхийн орлогын хэмжээ сард 2,300,000 төгрөг байх хэрэгтэй ба сард та сая төгрөг төлнө гэсэн үг.

50 сая төгрөгийн байр авбал таны сарын өрхийн орлогын хэмжээ 750,000 төгрөг байвал сард та 330,000 төгрөг төлнө. Хэрвээ 10 жилийн дотор барагдуулна гэвэл өрхийн орлогын хэмжээ 1,200,000 байж, сард 530,000 төгрөг төлөх юм.

www.gogo.mn

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан