Ил тод мэдээлэхэд 5 хоног үлдлээ
2016/02/16
Share |

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль /ЭЗИТБДТХ/-ийг хэрэгжүүлж дуусахад ердөө тав хоногийн хугацаа үлджээ.

Анх хууль батлагдахдаа 2015 оны наймдугаар сарын 7-ны өдрөөс 2015 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд нуун дарагдуулсан орлого, хөрөнгө, үйл ажиллагаагаа  ил тод болгон сайн дурын үндсэн дээр  үнэн зөв мэдүүлэх боломжийг аж ахуйн нэгж, иргэдэд олгохоор заасан юм.

Ийм тохиолдолд хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлнө гэж тодотгосон.

Тэгвэл дээрх хугацааг дэндүү богино байна гэж үзсэнээс оны өмнөхөн УИХ-аас хуулийг хэрэгжүүлэх хугацааг 2016 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийг хүртэл сунгасан билээ.

Хуулийн хэрэгжилтийг хангахад хугацаа тун богино үлджээ.

Өнөөдрийг оруулан тооцвол ердөө тавхан хоног л үлдэж.

2015 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс өмнөх хугацаанд нуун дарагдуулсан татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлээ батлагдсан маягтын дагуу ил тод болгон шинээр мэдүүлж тайлагнахаар хуульд заасан нь бий.  

Тэгвэл энэ оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар аж ахуйн нэгж байгууллагаас татварын албанд нийт 28501 шинээр гаргасан тайлан ирүүлснээс 14092.8 тэрбум төгрөгийн орлого, хөрөнгийг тайлагнан 3865.3 тэрбум төгрөгийн татвараас чөлөөлөгдсөн байна.  Мөн 1016 хувь хүн, хуулийн этгээд шинээр, 1041 татвар төлөгч татварын төрлийн бүртгэлд нийт 2057 татвар төлөгч татварын албанд бүртгүүлсэн байна.  

Түүнчлэн бас нэгэн тодотгох зүйл гэвэл ил тод байдлын хуульд ганц татварын албанд төдийгүй нийгмийн даатгалын байгууллагад, улсын бүртгэлийн албанд, санхүүгийн байгууллагад, гаалийн байгууллагад ил мэдээлэл өгөх боломжтой юм.

Татварын албаны тухайд татвар төлөгчөөр бүртгүүлээгүй, татварын тайлан гаргаагүй, тайлангаа буруу гаргасан тохиолдолд ил тодоор мэдээлэх бол нийгмийн даатгалын байгууллагад ажил олгогчоор бүртгүүлээгүй,  НДШ төлсөн буюу ногдуулсан тайлан гаргаагүй, НДШ тайланг буруу гаргасан, шимтгэл  төлөөгүй, дутуу төлсөн бол үнэн зөвөөр мэдээлж, энэ бүхний хариуцлагаас мултарч болох ажээ. 

Санхүүгийн тайлангаа гаргаагүй, эсвэл буруу гаргасан хил гаалиар орж гарахдаа  мэдүүлээгүй бараа, тээврийн хэрэгслийн нэмэлт мэдүүлгийг ч ил тодын хуульд багтаасан нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагад элбэг тохиолддог бэрхшээлээс нэг удаа ангижруулсан алдаж боломжгүй боломж билээ. 

Хуулийн дагуу шинэчлэн, үнэн зөвөөр гаргаж өгсөн тайланг тухайн хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны эхлэлтийн тайлан, баланс гэж үзэн шинээр тусгасан албан татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлд албан татвар, хүү, торгууль, алданги нөхөн ногдуулахгүй юм. Мөн хэн гээч этгээд хичнээн төгрөгийн төгрөгийн нууц хөрөнгөө ил тод болгосныг нийтэд мэдээлэхгүй. Нууцыг чандлан хадгална гэдгийг бүр хуульчилсан. Тэгж байж л хүмүүс далдалснаа ил болгоно гэж тооцжээ. Гагцхүү улсын хэмжээнд хэдий хэрийн хөрөнгө, орлого нүднээс далд байсныг илрүүлж, цаашид тэрхүү хөрөнгө орлогоос зохих ёсны татвар аваад явах учир эдийн засагт дэм болно гэдэгт  хууль батлагчид итгэлтэй байгаа.

Эндээс нэг эргэлзээтэй асуулт гарч байгаа нь ил тодын хуульд ирээдүйн хөрөнгө орлогоо багтаачих боломжой юу гэсэн асуулт юм. Өөрөөр хэлбэл өөрт нь одоо байхгүй ч ирээдүйд бий болгох их хэмжээний хөрөнгө, үнэтэй машин, үл хөдлөх хөрөнгийг өнөөдөр урьдчилан мэдээлээд татвараас чөлөөлөгдөх боломж бий юү. Энэ асуултад эгэл иргэд болоод эдийн засгийн зарим мэргэжилтнүүд боломжтой хэмээн хариулж байгаа ч хууль батлагчид хориглосон заалтаараа хааж хашиж чадсан гэж үзэж байна. Тодруулбал, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хориглох заалтад:

Энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор  хувь хүн, хуулийн этгээд:

  • Хуульд заасан татварын төрлөөр илүү төлөлт тайлагнах;
  • 2015.04.01-ний өдөр хүртэлх санхүү, татварын тайлангийн алдагдлын хэмжээг өсгөх;
  • Улс орон нутгийн төсвөөс аливаа авлага үүсгэх;
  • Татварын ногдол, илүү, дутуу, үлдэгдэл, татварын өр, авлагын дүнг өөрчлөх, хуурамчаар дансны бичилт үйлдэн татвар ногдох орлогыг бууруулахыг хориглоно.

Энэхүү заалтаар дээрх эргэлзээтэй асуудлыг хязгаарласан гэж үзжээ.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэхэд ердөө тав хоног үлдсэн тул иргэд, аж ахуйн нэгжүүд яаравчлахгүй бол хуулийн хугацааг дахин сунгахгүй нь тодорхой юм.

www.news.mn

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан