2020 оноос хойш чадалгүй бөө нар шигшигдэнэ
2016/02/18
Share |

Бөө мөргөлийн талаар улаач Б.Анхбаяртай ярилцлаа.

-Сайхан хаваржиж байна уу. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Намайг Балдангийн Анхбаяр гэдэг. 1987 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн.  Угаа аваад тав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.

-Анх бөө болох шинж тэмдэг танд яаж илэрсэн бэ. Зарим бөө хий юм харж, зүүд нойр нь эвгүйтдэг гэж сонссон?  

-Гурван жилийн өмнө ээжийн минь дүү угаа барьж боссон хүн байдаг. Түүнээс жилийн дараа намайг тодруулсан. Тухайн үедээ санаа эвцэхгүй, хоёр жил өөрөөсөө түлхсэн. Учир нь би бөө болохоосоо өмнө багаасаа шарын шашнаар дагнан Монголд 9 жил, Энэтхэгт хоёр жил сурсан лам байсан. Эсэргүүцсэн хоёр жилийн хугацаанд нүдэнд хий юм үзэгдэх, зүүд нойр эвгүйтэх, тамхины утаа гавлын яс болж харагдах, хар муу зүйл рүү далийх шинж тэмдэг илэрсэн. Бас огцом уур уцаартай болж байгаагаа анзаарч эхлэхэд Улаанбаатараас ээж маань утсаар яриад чи болохгүй байх шиг байна ир гэсэн. Ирээд багш дээрээ золгоод угаа авч байлаа. Бусад бөөгийн хэлдэг шиг онгодоо авахгүй бол үхнэ гэж хэлэлгүй, чи замбуу тивд амьдарч явах хугацаандаа хөсрий дээс шиг явна шүү гэж хэлсэн. Тэрийг нь сонсчихоод балмагдаад судалж байгаад угаа авсан даа.

-Бөө болсныхоо дараа та энэ шашны талаар юу ойлгосон бэ?

-Бөө бол шашин биш.  Зөвхөн мөргөл, тайллага ба байгаль дэлхийн энергитэй холбогддог эрчим юм. Шарын шашинд байдаг шиг судар номын хэрэг байдаггүй. Онгод өөрөө улаачаа чиглүүлж өгдөг. Улаачийн 90 хувийн чармайлт, онгодын 10 хувийн урамшууллын зохилдлогоогоор бөө хүн бий болдог.

-Угаа бариад таны амьдрал өөрчлөгдөв үү? 

-Бөө мөргөл, бөөгийн амьдрал бол эд баялагтай болгох эсвэл хоосруулах ойлголт биш. Энэ нь байгаль орчинтойгоо хэрхэн харьцах, сайн мууг хэрхэн ялгах, өөрийн сэтгэлийг яаж олох гэдэг амьдралын ухаан юм. Хүмүүсийн ойлголтоор онгод тэнгэр нь алт, мөнгө олуулаад баяжуулах, шоглож тоглоод хоосруулах гэх мэтээр ойлгодог. Жинхэнэ бөөгийн онгод бол онгодоо тоодоггүй, авах цаг нь болчихоод өөрт нь мэдрэгдээд байхад авахгүй онгодоо хилэнтүүлчихсэн тохиолдолд  шоглодог. Эрт үеэсээ бөө хүн баян цатгалан байсан түүх байдаггүй. Бөө гэдгийг энгийнээр тайлбарлавал хар энергийн оточ.

-Зөвхөн харын талынх буюу хатуу үйл хийдэг гэсэн үг үү ?

-Хар болон цагааны тал  гэж  байдаг. Өнөө үеийнхээр яривал харын эмч, цагааны эмч гэж ойлгож болно.

-Та шарын шашин судалж байсан гэсэн. Ер нь шашин гэж яг юу юм бэ?

-Миний бодлоор олныг араасааа дагуулагч, ганцхан зүйлийг шүтүүлэн итгүүлэгч юм. Буддын шашин бол нэг талаараа амьдралтай нийлдэг буюу хүнийг хүлцэнгүй номхон болгодог зэвсэг. Шашныг итгэл үнэмшлээр хүнийг төлөвшүүлдэг зэвсэг ба зөв амьдрах урлаг гэж хэлж болно.

-Тэгвэл буян гэж юу юм бэ. Ямар хүнийг буян үйлдсэн гэж тооцох вэ? 

-Буян гэдэг нь сэтгэлийн баяр баясал, ариусал юм. Ядуу хүнд өнөөдрийн хоолыг нь өгөөд өөрийн сэтгэл болон өрөөлийн сэтгэлийг дулаацуулж байна гэдэг бол буян үйлдсэн хэрэг. Сүү шиг цагаанаар санаж бодон, сэтгэлээсээ бусдад туслаж, цагаан мөрөөр амьдрахыг буян гэнэ.

-Нүгэл гэж юуг хэлэх вэ?

-Хулгай хийсэн, атгаг муу санаа, муу үйл болгон нүгэл. Муу үйлдэл бол мууг л дагуулна.

-Буддын шашинд буян, нүглийг хэмждэг жинлүүр гэж байдаг. Бөө мөргөлд ийм зүйл бий юу?

-Байдаг. Гэхдээ би онгод тэнгэрийн хэмжээнд сэтгэж чадахгүй. Нүгэлтэй хүний энерги мохчихсон байх ба тэр нь нүднээс нь илт харагддаг. Онгодоосоо сонсоход нүгэл үйлдсэн хүнд үйлийн үр ирдэг гэдэг.

-Үйлийн үр гэдгийг энгийнээр тайлбарлавал...?  

-Үйлийн үр гэдэг нь лай ланчиг, гай зовлон. Хүн амьдарч байх хугацаандаа уурын мунхаг, бодлын мунхаг, ээж, аав, байгаль дэлхийдээ хүндлэлгүй харьцах, зөвшөөрөлгүй халдаж сүйтгэх нь үйлийн үрийг дагуулдаг. Муу юм бүхэн төлөөстэй байдаг. Тэгэхээр энэ төлөөсөнд үр хойч нь гай зовлонтой явна. Энэ бол үйлийн үр юм.

-Бөө мөргөлд урд нас, хойд нас гэх ойлголт байх уу. Энэ хоёрын уялдаа холбоо гэж байдаг болов уу?

-Байгаль дэлхийтэйгээ зөв харьцдаг буянтай хүмүүс нас эцэслээд онгод болох үйлдэл байдаг ч ховор. Минийх өөрөө тийм онгод. Урд төрөлдөө хүн байгаад хойд төрөлдөө онгод болж ирлээ гэсэн үг. Бас төрмөл онгод ч гэж байдаг. Хойд болон урд нас хоорондоо маш холбоотой. Урд насандаа сүүн мөрөөр явбал хойд насандаа буюу үр хойч нь сайн явна. Гурван үеэр чинь даатгана гэдэг бол хойд болон урд насны холбоо шүү дээ.

-Хүмүүс бөө мөргөлийг удам угсаа дагадаг гэдэг. Түүнийг хүлээж авахгүй бол ямар хор уршигтай вэ?

-Удам угсаа дагадаг гэдэг бол үнэн. Харь элгийн онгод тэнгэр бууна гэж байхгүй. Онгод бол өөрийн үр удмаа сайн сайхан явуулах, хувь заяаг нь тэгшлэх, зөв мөрөөр явуулах зорилготой байдаг. Хүмүүс онгодоо авахгүй бол үхнэ гэж ойлгодог. Энэ бол худлаа. Харин амьдрал нь өдөр ирэх тусам дорддог.

-Бөө болох хүн ямар хувь заяагаар сонгогддог вэ?

-Жирийн хүний нүдээр хараад мэдэгдэхгүй. Дээд тэнгэр, ухаан цэцэн онгодууд шийддэг байх даа. Энэ бол хүмүүн төрөлхтний мэдэх зүйл биш юм.

-Сүүлийн үед бөө илт олширсон. Хорь ч хүрээгүй залуу насандаа бөө болж, эсвэл  6-7 настай хүүхдүүд онгод тэнгэр авч байна. Энэ нь зөв үү, буруу юу?

-Борооны дараах мөөг олширно гэгчээр бөө сэтэртэн их төрж байгаа нь үнэн. Яагаад бөө олширч байна гэхээр Монголчуудын туйлшрал болон мэдлэггүй багшаас шалтаалсан асуудал. Багш, шавь болох нь олон жилийн хөдөлмөр. Багш нь тухайн хүнийг удаан судалж онгодтой нь холбох уу, үгүй юу гэдгээ шийддэг. Хүн болгон онгодтой. Энэ замбуу тивд мөнгө улаан, нүд цагаан болчихоод ирж золгож буй хүн бүрийг бөө болно гэж хэлээд хажуудаа байгаа чөтгөрөө өгөөд явуулчихдагаас  үйдэж буй хэрэг.

-Өнөө үед бөө нар үйл хийчихээд хэдэн саяар нь мөнгө нэхдэг. Нэг бодлын бизнес яваад байх шиг?

-Үйл хийснийхээ төлөө зөвхөн онгод тэнгэр  юу авах ёстойг шийддэг. Улаач өөрөө ийм юм хийж өгье, тийм хэмжээний алт, мөнгө өг гэж шийддэггүй. Тухайн үйлийг онгод хийдэг болохоос улаач хийдэггүй. Өмнөөс нь шийдэж өргөл барьц нэхэж байгаа бол ичих хэрэгтэй. Баян цатгалан хүний балаг их байдаг учраас төдий хэмжээний эдийг авдаг.  Үгээгүй ядуугаас үлдсэн ганц ишгийг нь ч бүү ав гэдэг. Юу ч үгүй хүнд сэтэрхий тэвэн, сиймхий хадаг байдаг. Тэрийг нь бөө хүн баян хүний  өгсөн өргөлтэй адилтгаж авах ёстой. Учир нь тэр хүн байгаагаа барьж байна шүү дээ. Ядуу хүнээс их хэмжээний эд мөнгө нэхээд байвал тэр бөө өөрийнхөө үүргийг ухамсарлаагүй байна гэсэн үг.

-Бөө хүн ямар ёс суртахуунтай байх ёстой вэ?

-Уул, ус, байгаль дэлхийгээ шүтэж, дээдэлж, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй, сайн сайхны төлөө зүтгэдэг байх ёстой. Хүнд хар буруу санаж, сүрдүүлж байгаа бол өөрийгөө бөө гэж болохгүй. Их мөрөн дөлгөөн, эрдэмтэй хүн даруу гэдэг. Гэхдээ хатуурхах зүйл дээрээ хатуу байна. Гол нь сайн, мууг дэнсэлж чаддаг байх ёстой. Энэ бол бөө хүний хамгийн гол ёс суртахуун.

-Тэгвэл хүмүүс хуурамч бөөг хэрхэн ялгаж таних юм бэ 

-Суга руу нь гараа хийгээд үз. Жинхэнэ бөө суга руугаа гараа хийлгэдэггүй. Хуурамч бөө бол юу ч мэдрэхгүй сууна. Хувцсыг нь үнэрлэ. Өмхий үнэртэж байвал тэр бөө биш байна.

-Бөөгийн нэр хүнд унаж буй шалтгаан нь юу юм бол?

-Онгодынхоо яриаг сайн тайлж зөв учирлахгүй байгаагаас бөөгийн нэр хүнд унаж байна. Мөн ардын жүжигчид ихэсч буйгаас үүдэж байна. Жүжигчид гээд байгаа нь хуурамч бөө нар юм. Эрт үед бөө нарыг устгаж эхлэхэд гурван бөө гучин бөөгийн чадлыг авч тэнгэрт дэгдсэн.  Дэгдэхдээ бид гучин бөөгийн чадлыг авч тэнгэрт хөөрлөө. Ирээдүйд 3000 бөөг төрүүлнэ гэж хэлсэн байдаг. Гэтэл өнөө үед 3000 нь 30.000 болчихоод байна. Тэгэхээр  очиж буй бөө болон багшаа сайн таних шаардлагатай.  

-Шарын шашинд золигт гаргах гэж байдаг. Бөө мөргөлд ийм зан үйл бий юу?

-Байлгүй яах вэ. Эрт үед хүний амийг хүний амиар хаадаг байсан. “Монголын нууц товчоо” зэрэг түүхэн номууд дээр ч гардаг. Орчин үед хүний арга ухаан улам тэлж амины оронд алт, мөнгөөр хаадаг болсон.

-Ийм төрлийн хүнд зан үйлүүд хэр их байдаг вэ?

-Олон бий. Гэхдээ хамаагүй хийж болдоггүй. Эргээд улаач дээр хүндээр тусах үе байдаг. Өөрийгөө цэвэрлэж чадахгүй бол бие өвдөх, зүүд нойр эвгүйтэх гэх мэтчилэн сөргөөр нөлөөлдөг.

-Та лам байгаад бөө болсон гэсэн. Хоорондоо харшлах зүйл байдаг уу?

-Харшилдаг улаач нар байдаг. Гол нь тухайн хүнээсээ шалтгаалдаг. Би буддын шашны тарнийг ч уншина. Онгод тэнгэрээ ч залдаг. Тухайн улаач өөрөө зохицуулах хэрэгтэй.

-Бөө болгон өөр өмсгөлтэй байдгийн учир юу вэ?

-Хүн болгон адилхан хувцас өмсдөггүйтэй л адил өөр, өөр өмсгөл байна. Энэ нь тухайн хүндээ л зориулагдсан байдаг бөгөөд бусад бөөд тохирохгүй. Бөөгийн эд, хэрэгслээ өөр хүнд шилжүүлэх гэсэн ойлголт байж болохгүй.

-Таны бодлоор хуурамч бөөгийн асуудал хэзээ цэгцрэх бол?

-Бөө болгоны үгэнд битгий итгэ. Үнэн бөө юу, худал бөө юу гэдгийг нь сайн тунгаа. Манай онгод тэнгэр бид хоёрын бодлоор 2020 он хүртэл бөө төрж байгаад түүнээс хойш чадалтай нь л үлдэнэ. Чадалгүй нь шигшигдэнэ.

-Баярлалаа.

www.mnb.mn

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
(202.9.41.89)
эвий эвий уг нь үе үе гайгүй юм ярих гээд байх юм даанч өөрөө буруу бөөнүүдийн нэг байгаа нь хэд хэдэн зүйлээр батлагдаад байнадаа. Наанадаж маань мэгзэм уншдаг онгод гэж юу байхавдээ.
2016-02-18 17:22:02
(150.129.141.231)
Shaalaa daa
2016-02-19 14:39:46
(202.72.245.165)
nuguu huuli zuin yamnaas lam,buu nariig shalgana gesen yu bolj bnaa.negmusun shiidvertei arga hemjee avahgui bol,buu nar ni hajuu ailaa shunu untuulahgui,lam nar ni hudlaa neg yum helsen bolood l hunii mungii ni ichehgui avaad l,tegeed odoo hen ni ajil hiij uls ornoo hugjuuleh bolj bnaa,ed nart undur tatvar togtooh heregtei,ter purevbataas ni ehlii
2016-03-22 17:15:49
(182.160.2.70)
Зайлсан бай даа
2016-07-14 10:58:45
(5.188.211.170)
Posts like this make the intneert such a treasure trove
2017-03-22 19:53:33
(5.188.211.170)
Gee wilkrleis, that”s such a great post!
2017-04-14 07:55:19
(5.188.211.170)
Gee wilkrleis, that”s such a great post!
2017-04-14 07:56:56
(5.188.211.170)
Gee wilkrleis, that”s such a great post!
2017-04-14 08:03:20
(5.188.211.170)
Thanks alot - your answer solved all my problems after several days stginglurg
2017-04-16 01:02:13
(5.188.211.170)
Thanks alot - your answer solved all my problems after several days stginglurg
2017-04-16 01:04:02
(5.188.211.170)
I really cold”nut ask for more from this article. http://xtvpwiq.com [url=http://xdabrrusf.com]xdab rrusf[/url] [link=http://mvpjfp.com]mvpjfp [/link]
2017-04-16 18:16:21
.:: Ажлын зар
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
  • Дараах ажлын байранд урьж байна
    Хөөсөнцөрийн үйлдвэрт ажиллах ажилтан Менежер- эрэгтэй удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай Тээврийн менежер- В ангилалтай, эрэгтэй Захиалгын менежер- В ангилалтай , эрэгтэй Мужаан Гагнуурчин С ангилалтай жолооч Авто кранист Е ангилалтай засварчин Ковшийн оператор Утас: 91140237
    2013-05-29
  • Ажил хайж байгаа хүн бүхэнд зориулав
    Та доорх линкрүү орж үзээд яах гэж? юуны төлөө? хэдий хэр хугацаанд амьдарлаа дээшлүүлэх гэж байгаа талаар сайн бодоод үзээрэй. http://bolomj6536.blog.gogo.mn/read/entry450724 Утас: 88019083 И-мэйл: bolomj.6536@yahoo.com
    2013-05-29
  • Хүнсний дэлгүүр, PUB зарна.
    25-р эмийн сан, Төмөр замын эмнэлэгийн зүүн талд байрлалтай, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа хүнсний 6 нэрийн дэлгүүр, PUB-г компанитай нь хамт зарна. Бичиг баримт бүрэн. Утас: 91167237
    2013-05-21
  • Жолооч ажилд авна
    B, C, D ангилалтай Жолооч ажилд авна. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Хөтлөгч редактор, эвлүүлэгч
    Хөтлөгч редактор, эвлүүлэгч ажилд авна. Мэргэжлээрээ 1-с дээш жил ажилласан байх шаардлагатай. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Явган хүний хашлага байнга нийлүүлнэ
    Явган хүний замын даацын болон өнгөлгөөний хавтан, хашлага /брожур/ байнга нийлүүлнэ. Бид чанарыг эрхэмлэнэ. Утас: утас:99115893, 55150105
    2013-05-15
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан