”Шилэн” Цогоо сор залж...
2016/02/22
Share |

УИХ дахь МАН-ын бүлгийн хэвлэлийн төлөөлөгч Б.Цогтгэрэл Шилэн дансны тухай хуультай холбогдуулан, төрийн олон байгууллагад өргөдөл гомдол гаргасан. Тэрээр өнөөдөр Үндэсний аудитын газарт (ҮАГ) очиж, өргөдлийнхөө хариуг шаардсан байна.

Б.Цогтгэрэл Үндэсний аудитын газарт хандан, шилэн дансаа хуульд заасны дагуу хөтлөөгүй төрийн байгууллагуудад үзлэг, шалгалт явуулах хүсэлт гаргажээ.

Гэтэл өргөдөл гаргаснаас хойш 130 хоног өнгөрсөн ч огт хариу өгөөгүй юм байна. Иймд тэрээр ҮАГ-аас хариугаа авахын тулд биечлэн ирж, тус газрын гадаа гарч Сор залах ёслол үйлджээ.

 

Энэ үеэр Б.Цогтгэрэл "Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль гэж байдаг. Уг хуулийн дагуу ҮАГ миний гомдлын хариуг 30 хоногт багтаан өгөх байсан. Шаардлагатай тохиолдолд хугацааг дахин 30 хоногоор сунгах боломжтой. ҮАГ-т хандаж өргөдөл гаргаад 130 хоног болж байгаа хэдий ч одоо болтол хариугаа авч чадаагүй байна" гээд өөрийнх нь өргөдөл гомдлыг шийдвэрлэж өгөхийг шаардан дахин нэг гомдол гаргаж, уг өргөдлийг нь 7 хоногийн дотор шийдвэрлээгүй тохиолдолд тэмцлийн бүхий л арга хэлбэрийг хэрэглэнэ гэдгээ мэдэгдсэн байна.

Харин түүний энэхүү гомдлын хариуд ҮАГ-ын дэд захирал, ахлах аудитор В.Баттуяа “Таны өргөдлийн мөрөөр бид шалгалт явуулаад эхэлсэн. Гэхдээ бид тусгайлан аудит хийхгүй. Хийж буй аудиттаа хамруулан ажиллана гэдгээ танд хоёр удаа мэдэгдсэн. 2015 ны сүүлийн хагас жилийн аудитын тайлангийн дүн мэдээг энэ оны эхний улиралд багтаан мэдээлнэ.

Тэр үед бид танд тусгайлан хүргүүлнэ. Бид тайлангаа олон нийтэд ил тод мэдээлдэг. Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд бид жилд хоёр удаа шалгалт явуулна. Эхний хагас жилд хийсэн шалгалтын дүнг гуравдугаар улиралд, сүүлийн хагас жилд хийсэн шалгалтаа дараа жилийнх нь нэгдүгээр улиралд багтаан мэдээлнэ” гэжээ.

 

Б.Цогтгэрэл “Миний өргөдөл гомдол саналын шинж агуулаагүй. ҮАГ долоон тэрбум төгрөгийн төсөв батлуулсан. Та нар татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг. Тэгсэн атлаа Шилэн дансны тухай хуулийн 9 дүгээр зүйлийг зөрчиж, ажлаа хийхгүй байна” гэсэн байна.

ҮАГ-ын дарга А.Зангад өвчтэй байгаа тул энэ уулзалтад оролцоогүй аж.  

Сор залах гэдэг бол хүнийг айлган сүрдүүлдэг, хүний нэртэй, хүний дүрсийг галдан шатаадаг ёслол биш. Монгол хэлний их тайлбар тольд тайлбарласнаар “Өвлийн улирлын сүүл сард тэрс номтны ёс, шашин лугаа дайсагнагчидтай тэмцэн няцаагч догшдыг магтаж, тарни, ерөөл хурж, эцэст нь зул, хүж, балин жалсайгаар тойруулан чимсэн гурвалжин дүрсийг хэлнэ” гэжээ.

www.gereg.mn

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан