Монголд танигдаагүй 100-гаад төрлийн гайхамшигт ардын дууны цуглуулга Шведийн үндэсний номын санд ...
2016/02/23
Share |

XIX зууны төгсгөл, XX зууны эхээр Төв Ази, түүний дотор Монгол орноор аялж, монголчуудын ахуй амьдрал, зан заншилтай танилцан судалж явсан Шведийн алдарт аялагч-судлаач Свен Хедин,  Данийн нэрт аялагч-судлаач Хеннинг Хаслунд-Христенсен нарын цуглуулсан монголын аж амьдралыг харуулсан фото зургууд, шашин, соёлын эд өлгийн зүйлс, ардын урлагийн бүтээлүүд өнөөг хүртэл Шведийн үндэсний номын сан, Угсаатны  зүйн музей, Данийн төв музейд хадгалагдан иржээ.

Энэ оны 2-р сарын 19-ны өдөр Монголын Соёл урлагийн их сургуулийн эрдэм шинжилгээ, инновацийн газрын дарга Д.Даваасүрэн, СУИС-ийн багш, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч С.Соронзонболд нар Шведийн Угсаатны зүйн музейд зочилж Шведийн Хааны нэрэмжит Шинжлэх ухааны Академийн харьяа “Свен Хэдиний сан”-ийн тэргүүн, Төв ази, Монгол судлалын мэргэжилтэн ноён Хакан Вахлкуст, Угсаатаны зүйн музейн Ази-судлалын хэлтсийн дарга хатагтай Эва Мурдал нартай уулзав.

160223-1

Уулзалтын үеэр монголын хосгүй эртний өв соёлын дурсгалууд Шведийн төдийгүй Данийн үндэсний музейд хадгалагдаж байгааг дурьдаад, Шведийн Дэлхийн соёлын музейн зүгээс бүх цуглуулгыг цахимжуулан эрдэмтэн судлаачдын төдийгүй олны хүртээл болгож байгаа тухай таатай мэдээг бидэнд дуулгав. Эдгээр эртний бүтээлүүдийн нэг Түвд хэлнээс Монгол рүү хөрвүүлэн улаан, хар бийр хослуулан бичсэн эртний судрыг бидэнд сонирхууллаа.

Уг судрын суурь хэсэгт  аливаа зүйлийн хорлолоос хамгаалах дөрвөн зүгийн бурхадыг амирлуулсан гайхамшигт нандин бүтээл байлаа.

Иймэрхүү баринтаг бүхий судар, бичгүүд тус музейд олон байгаа бөгөөд Монголчууд энэхүү түүхэн олдворуудыг судлахад музейн зүгээс туслахад бэлэн байгаагаа ноён Хакан илэрхийллээ.

Мөн Шведийн Төв номын санд 100-гаад төрлийн Монгол ардын дуунуудыг дижитал хэлбэрт оруулан цахимжуулах ажил хийгдэж байгаа бөгөөд энэхүү дууны цуглуулгын дээжээс Монголын төлөөлөгчид гардуулж өглөө.

Дуу гэдэг бол уянгын төрлийн бие даасан хэлбэр агаад амьдрал, тэмцлийн өөдрөг үзэл санааг агуулахын зэрэгцээ тухайн хүмүүний хүсэл мөрөөдөл, баяр баясгалан, ертөнцийг үзэх үзлийг яруу сайхнаар илэрхийлэгч онцгой урлаг билээ. 20-р зуунд хүн төрөлхтний олж нээсэн нэгэн гайхамшиг бол сүүдэр ший буюу кино урлаг. Үүн шиг 19-р зуунд монголчуудын олж нээсэн нэгэн гайхамшиг бол ардын дуу юм. Монгол ардын дуу нь түүхэн, аж байдлын, ардын, хошин шог, уянгын, хайр сэтгэлийн, гүн ухааны, сургаалын, найрын гэх зэрэг олон төрлөөр хөгжиж ирсэн байх бөгөөд анхандаа хэсэгхэн хүний оюун сэтгэлийн илэрхийлэл болон бүтээгдэж ам дамжин дуулагдсаар яваандаа үг, аялгуу нь улам гүнзгийрэн боловсорч, эдүгээ бидэнд гайхамшигт содон бүтээл болж уламжлагдан иржээ.

Ийнхүү уламжлагдан ирсэн хосгүй, Монголд танигдаагүй 100-гаад төрлийн гайхамшигт ардын дууны цуглуулга Шведийн Үндэсний номын санд хадгалагдаж байгаад төр засгийн зүгээс анхаарал хандуулан, соёлын өвийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээнд хоёр орны хамтарсан төсөл хэрэгжүүлэх нь зүйтэй болов уу.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
(46.161.9.32)
nEIxEz kugjzbozspra, [url=http://rakfickwihyd.com/] rakfickwihyd[/url], [link=http://jgftpumbnypf.com/ ]jgftpumbnypf[/link], http://qphsxkrdqffm.com/
2016-05-28 08:20:23
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан