“Нийслэлийн мандатыг нэмэх бүрэн боломжтой”
2016/03/02
Share |

УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг Засгийн газарт өргөн барьсан. Энэхүү тогтоолын төслийг өнгөрөгч даваа гарагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд тусгайлсан  саналгүй гэж үзээд байгаа юм. Энэхүү тогтоолын төсөлд чухам ямар өөрчлөлт оруулахаар тусгасан талаар УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржоос тодруулж мэдээлэл авлаа.  

-Ямар шалтгаанаар Сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт оруулахаар санаачилсан бэ. Өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Эхлээд хуулийн төслийг өргөн барих болсон гол шалтгаан нөхцлийн талаар ярих нь зүйтэй байх. УИХ-ын тойргийг 26 байхаар тогтоож  түүнд хувиарлагдах мандатын тоог өнгөрсөн нэгдүгээр сард УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталсан. Өнгөрсөн 2012 оны сонгуулийн үетэй харьцуулахад нийслэлийн хүн амын тоо харьцангуй өссөн, хөдөө орон нутгаас сонгогдож байгаа гишүүдийн тоо өөрөөр хэлбэл мандатын тоо харьцангуй байгаа нь Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзсэн. Ийм шүүмжлэл ч нилээдгүй гарсан шүү дээ. Иймээс энэ асуудлыг шийдэх үүднээс энэхүү тогтоолын төслийг боловсруулсан. Өөрөөр хэлбэл жагсаалтаар сонгогдох мандатын тоог хасч улмаар тойргийн мандатыг нэмэгдүүлэх боломжтой гэж үзсэн.

-Нийслэлийн мандатыг нэмэгдүүлэх нь засаг захиргааны нэгжийг харгалзан үзэх үзэл баримтлалтай зөрчилдөж байна гэж үзээд УИХ-ын гишүүдийн дэмжлэг аваагүй шүү дээ.

-УИХ-ын гишүүд нэрсийн жагсаалтаар сонгогдох мандатаас нийслэлрүү шилжүүлж болох, Үндсэн хуульд өөрчлөлт оруулж  гишүүдийн тоог нэмэх замаар сонгогчдын төлөөллийг тэнцвэржүүлэх боломжтой гэж үзсэн. Үүний дагуу намын нэрсийн жагсаалтаар сонгогдож байгаа 28 мандатаас нийслэлийн зургааг нь тойрогт тус бүр нэг нэг мандатаар нэмж оруулах замаар шийдвэрлэх боломжтой гэж харсан юм. Одоогийн байдлаар нийслэлд нэг гишүүн 100 мянга орчим сонгогчдыг,  орон нутагт 50 мянга орчим сонгогчдыг төлөөлж байгаа шүү дээ.  Энэ хол зөрүүг тодорхой хэмжээгээр багасгаж нийслэлийн сонгогчдын эрх ашгийг хамгаалах тэдний төлөө дуугарч, ажил хийх төлөөллийнх нь тоог нэмэх боломж нээгдэж байгаа гэсэн үг.

-Сонгуулийн тухай хуульд “нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно” гэсэн заалтыг тусгахаа УИХ-ын гишүүд мартчихсан. Энэхүү хуулийн цоорхойгоор дээрх өөрчлөлтийг оруулах боломжтой гэж үзэж байгаа гэсэн үг үү?

-Тийм. Хуулиар өөрчилж болохгүй гэж заагаагүй. Хэдийгээр Монгол Улсын Хүний эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрт “ээлжит сонгууль болохоос өмнөх зургаан сарын дотор сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг хориглоно” гэсэн заалт байдаг ч гэсэн УИХ-аас баталсан хууль нь тогтоолоосоо илүү хүчтэй гэж би хувьдаа ойлгож байгаа. Хуулиа дагаж, дээдлэх нь зүйн хэрэг шүү дээ. Мөн энэхүү нэмэлт өөрчлөлт нь сонгуулийн  хуулийн үндсэн конценц бүтэцийг өөрчлөхгүй, ард иргэдийн хүсэл санааг тусгаж хуулийг сайжруулсан өөрчлөлт гэж үзэж байна.

-Энэхүү тогтоолын төслийг хэзээ өргөн барих вэ. УИХ-ын гишүүдийн дэмжлэгийг хүлээж чадах болов уу?

-Удахгүй УИХ-д өргөн барина. Гишүүдийн олонхи нь дээрх тогтоолын төслийг дэмжинэ гэж үзэж байна.

www.zaluu.com

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан