Том өгзөгний нууц...
2016/03/09
Share |

Сайхан өгзөгтэй байна гэдэг эмэгтэйчүүдийг үзэсгэлэн төгс харагдахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Тэгвэл ямар өгзгийг сайхан гэх вэ?

Хүн хүний гоо сайхныг харах өнцөг харилцан адилгүй боловч ерөнхийдөө ихэнх хүмүүс биедээ таарсан хэмжээтэй, алиман хэлбэртэй өгзгийг илүү таашаадаг.

Харин Ким Кардашьян, Ники Минаж гэх мэт олны танил бүсгүйчүүдийнх шиг асар том өгзгөнд дурлах нэгэн ч цөөнгүй.

Тэгвэл тэрхүү "аварга" өгзөгний томоохон төлөөлөл болсон Ким Кардашьян өөр өөр хувцастай байхдаа ямар харагддагийг хамтдаа харцгаая.

1 Цэнхэр өмдний цаадах аварга өгзөг

Энэхүү зурган дээр Ким бариу тод цэнхэр өнгийн жийнс өмссөн байна. Ер нь өгзөг гуяараа махлаг бүсгүйчүүд тод өнгийн жийнс өмсөхөөс татгалздаг. Харин түүний хувьд өгзөг л томтой болохоос гуя нь харьцангуй нарийхан харагдах ажээ. Мэдээж энэ том өгзгөнд таарах өмдийг олоход хэцүү ч, таарсан таалагдсанаа зөв сонгоод өмсвөл санаснаас аятайхан харагдаж байна шүү.

Цэнхэр өмдний цаадах аварга өгзөг

2 Илгэн өмдтэй түүний төрх

Илгэн өмд туранхай хүнийг ч гэсэн махлаг харагдуулж,  биеийн өөг тодотгох гээд байдаг талтай. Тиймээс  ч охид бүсгүйчүүд тэр бүр илгэн хувцас эдлэлийг сонгох нь цөөн. Тиймээс хэрвээ та өөрийн өгзгөндөө сэтгэл хангалуун байдаг бол илгэн материалтай өмдийг сонгоход гэмгүй. Таны нүдээр Ким ямар харагдаж байна?

Илгэн өмдтэй түүний төрх

3 Банзалны цаадах өгзөг

Сайхан өгзөгтэй бүсгүйчүүд оноотой, доогуураа нарийсаж, биеийн галбир илүүтэй тодотгосон банзал өмсвөл өгзгийг нь илүүтэй тодотгож, сайхан харагдуулдаг. Харин эсрэгээгээ та өөрийн өгзгөндөө сэтгэл хангалуун бус бол дэрвэгэр, аль болох бариу биш банзлыг сонгох нь зүйтэй. Кимийн хувьд тэрээр аливаа олон нийтийн арга хэмжээ, өдөр тутамдаа ийм төрлийн даашинз, бошинзыг илүүтэй өмсөх дуртай гэнэ. Энэ ч аргагүй л өөртөө итгэлтэй хүний шинж байх даа...

Банзалны цаадах өгзөг

4 Илүү ойроос харвал

Том өгзгийг ойроос харвал целлюлит, суларсан арьс зэрэг өө ихтэй. Зүгээр ч нэг том өгзөг л төгс харагддаг юм биш. Гагцхүү үүнийг дасгал хөдөлгөөнөөр чангалж, хэлбэржүүлэхгүй бол хаашаа л бол хаашаа "явчих" гээд байдаг талтай.  Кимийнх ч мөн адил ойроос тийм ч төгс харагддагүй юм байна. 

Илүү ойроос харвал

5 Бэлтгэлийн өмдний цаанаас ажвал...

Магадгүй өгзгийг илүү тодотгож өгдөг хувцас бол нимгэн бариу бэлтгэлийн ретуз байх. Иймэрхүү өмд нь таны өөг илүүтэй илчлэхээс гадна сайхан өгзгийг давхар тодотгож  байдаг. Кимийн хувьд түүний өдөр тутамдаа өмсөх дуртай хувцаслалтын нэг нь бэлтгэлийн ретуз ажээ.

Бэлтгэлийн өмдний цаанаас ажвал...

6 Хажуунаас нь харвал...

Ямарваа өгзгийг хажуунаас нь харахад л хангалттай сайн сонжоо болдог. Ялангуяа бариу өмд, банзалтай үед... Кимийг өөрийн өгзгөндөө сэтгэл хангалуун байдгийг үргэлж бариу хувцас өмсдөгөөс нь харж болно.

Хажуунаас нь харвал...

7 Гялтганасан өгзөг

Энэ төрлийн хувцаслалт бол өөртөө итгэлтэй, нэг ёсондоо маш зоригтой бүсгүйчүүдийн хийх үйлдэл юм. Учир нь хотын гудмаар саатай бариу ретуз өмсөөд алхах хүн маш цөөхөн. Саа, гялгар материалтай хувцас хүнийг илүү оворжуу, том биетэй харагдуулдаг. Кимийн сонголтонд ч мөн адил ийм саатай ретузууд чухал байрыг эзэлдэг аж.

Гялтганасан өгзөг

8 Өдөр тутамдаа ингэж харагддаг

Том өгзөгний нэг сул тал нь тэр бүр таарах хувцас олдохгүй, дээр нь өмдний өгзөг хэсэг нимгэрч урагдах, зүгээр л сул зогсоход гуяны дээр атираа нугалаа үүсдэг. Том өгзгөнд нь ч мөн том арчилгаа хэрэгтэй. Өгзгийг зөв сайхан хэлбэртэй харагдуулахын тулд багагүй хөдөлмөр шаардана. Таны харж байгаачлан Кимийн хувьд ч мөн өдөр тутамдаа тийм ч төгс харагдадгүй байх нь...

Өдөр тутамдаа ингэж харагддаг

9 Бие давхар байхдаа

Том өгзөгтэй бүсгүйчүүдийн бас нэг зовлон нь бие давхар байхдаа ард урдаасаа төмбийгөөд нарийхан зайгаар багтаж гарна гэдэг юу л бол? Мөн таарах хувцас олдохгүйн дээр язралт гэдэг чимээгүй дайсантай тэмцэх болно. Мэдээж давхар биетэй байхад дунджаар 10-20 кг нэмэгддэг. Тэрхүү жин нь хүүхдийн жингээс гадна, өгзөг хөх гуя руу ихэвчлэн ордог. Тэр үед арьс ихээр сунаж, язралт үүсдэг байна. Кимийн өгзөг ч багагүй "суулт өгсөн" бололтой. Гэхдээ та бүхний мэдэж байгаачлан түүний өгзөг төрөлхийнх биш билээ.

Бие давхар байхдаа

10 Цагаан даашинзны цаадах өгзөг

Цагаан даашинз бүсгүй хүний бие галбир, гоо үзэсгэлэнг гайхамшигтай ихээр тодруулж байдаг. Харин эсрэгээрээ хэрвээ та өөрийн бие галбиртаа сэтгэл дундуур байдаг бол ийм загварын цагаан даашинзнаас аль болох татгалзах хэрэгтэй. Учир нь энэ нь таны бусдад харуулахыг хүсээгүй илүү махыг тань тодруулах хандлагатай. Харин Кимийн хувьд тэрээр өөрийн биедээ төгс итгэлтэй байдаг бөгөөд харин ч ямар нэгэн байдлаар эрсдэлтэй, аз туршсан зүйл хийх дуртай аж.

Цагаан даашинзны цаадах өгзөг
www.caak.mn
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан