Түрээсийн орон сууцны төлбөр зээлийн урьдчилгаа болохгүй !
2016/03/10
Share |

Иргэдэд зах зээлийн үнээс хоёр дахин бага үнээр орон сууц түрээслэх боломжийг олгох “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн бүртгэл нийслэлд энэ сарын 21-нээс эхэлнэ.

Хөтөлбөр хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн иргэдийн дунд түрээсийн орон сууцны төлбөр нь зээлийн урьдчилгаа болох нь гэсэн хүлээлт үүссэн. Гэвч түрээсийн төлбөр нь зээлийн урьдчилгаа болохгүй гэдгийг Төрийн орон сууцны корпорациас мэдээллээ.

Мөн Барилга хот байгуулалтын яамнаас иргэд түрээсэлж буй орон сууцаа өмчлөх боломжтой байх талаар ярьж байсан ч ТОСК-оос мөн үгүйсгэлээ. Түрээсийн орон сууцны зориулалт зөвхөн түрээслэх байна гэдгийг онцолж байна.

Эхний ээлжинд шалгаруулалтын шаардлага хангасан иргэдтэй жилийн хугацаатай гэрээ байгуулах бөгөөд түрээслэх дээд хугацаа таван жил байх аж.

Тус хөтөлбөр нь банкны зээлд хамрагдах боломжгүй, орон сууцны зээлийн 30 хувь бүрдээгүй, гэр хороололд оршин суугаа иргэдэд зориулсан. Засгийн газраас нийслэл болон зургаан аймагт нийт 52 тэрбум төгрөгийн өртөг бүхий орон сууцыг түрээсийн орон сууцанд шилжүүлсэн байна.

Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэд дараах шаардлага, шалгуурыг хангасан байх ёстой.

Нэгдүгээрт, Барилга хот байгуулалтын яамнаас гаргасан ерөнхий журмын дагуу бүрдүүлэх материалыг хангана. 

Үүнд:

  • Цахим үнэмлэхийн  хуулбар
  • Оршин суугаа хаягийн болон ам бүлийн талаарх тодорхойлолт /тухайн баг,  хороонд хэдэн жил  амьдарч байгааг тодорхойлсон  байна/,
  • Байр түрээслэхийг хүссэн өргөдөл,  орлого тодорхойлох баримт бичиг
  • Өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй болохыг тодорхойлсон аймаг, дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагын лавлагаа
  • Байгалийн гамшиг, гэнэтийн аюулын нөлөөллөөс орон гэргүй болсон иргэд аймаг, нийслэлийн гамшгаас хамгаалах төрийн байгууллагын дүгнэлтийг хавсаргасан материалуудыг бүрдүүлж харьяа аймаг, нийслэлийнхээ төрийн өмчит орон сууцын корпораци эсвэл аймаг, сумынхаа Засаг даргад хүсэлтээ тавих эрхтэй.

Үүнээс гадна ТОСК-иас гаргасан журмаар зорилтот бүлэг тус бүрээс шалтгаалаад нэмэлт бичиг баримт бүрдүүлэх юм.

Үүнд:

  • Залуу гэр бүлүүд гэрлэлтийн баталгаа,
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэд аймаг, хорооны тодорхойлолт
  • Сарын түрээс болон урсгал зардал нь өрхийн орлогын тавин хувиас доош байх,
  • Зээлийн мэдээллийн сангийн лавлагаа. Энэ нь тухайн иргэн ямар нэг зээлгүй байх гэсэн үг биш. Харин зээл төлөөд үлдсэн орлого нь түрээс урсгал зардлаа төлөх боломжтой байх шаардлагыг тавьж байна.

Ингээд шалгуурыг давсан иргэн гурван сарын түрээстэй тэнцэх барьцаа, нэг сарын төлбөр, бүртгэлийн хураамж 10 мянган төгрөгийг өгч гэрээ байгуулан, байрныхаа түлхүүрийг авах юм.

Түрээсийн орон сууцууд бүгд шинэ байр учраас түрээсийн гэрээнд ямар эрх, үүрэгтэйг зааж, ариг гамтай оршин суухыг шаардах юм. Мөн орон сууцыг зориулалтын бусаар ашигласан, төлбөрөө хоёр сараас дээш төлөөгүй зэрэг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчвөл гэрээг цуцалж, дараагийн хүнд шилжүүлэх юм байна.

Төрийн түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах, ажлыг зохион байгуулах журмыг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү.

 

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан