Тэргүүн хатагтайн шинэ албан тушаал…
2016/03/19
Share |
Энэ Мүүний шашин чинь Монголд маш эртнээс нэвтэрсэн ба Мүүн манайд орж ирэхэд монголын улс төрчид ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Тухайлбал Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Мүний шашны шагнал хүртэж, түүнийг нь тэргүүн хатагтай О.Цолмон өөрийн биеэр Солонгост очин авч байсан билээ.
 
Энэ явдал нэлээд эрт 2007 онд болсон юм. Энэ талаар би "Тэргүүн хатагтайн шинэ албан тушаал” (2007.02.11.) өгүүлэл бичиж байсан.
 
Тэр үед намайг хэн ч тоогоогүйгээр үл барам энэ бичвэр намайг ажлаас халж, шүүхээр оруулах нэг гол нөхцөл болсон юм. Одоо ч гэсэн Мүнтэй тэмцэх бол тийм ч амар ажил биш гэж би баттай хэлнэ. Учир нь Монголын голлох улс төрчид Мүнтэй хамгийн нягт холбоотой байдаг юм. Ингээд олон жилийн өмнө бичсэн миний өгүүлэл…
 
Таван сарын өмнө би манай Ерөнхийлөгчийг "шагнал” нэрээр гадны шашны байгууллага худалдан авахаар зэхэж байгаа тухай сэрэмжлүүлэг "ӨС” сонинд бичиж нийтлүүлсэн билээ. Улс үндэстнийхээ аюулгүй байдал, үндэсний эрх ашиг, үндэстнийхээ нэр төрийг бодож үүнийг тэрлэсэн болохоос биш Н.Энхбаярыг шүүмжлэхийн дон шүглэсэндээ бичээгүй юм л даа. Миний сэрэмжлүүлэг хаданд хашгирсан цуурай болоод өнгөрсөн. Тухайн үедээ миний олж авсан мэдээлэл хөдөлшгүй үнэн байжээ.
 
Нийтлэл гарсны дараахан тэр "шагнал” гэгчийг Н. Энхбаярын яруу алдарт эхнэр О.Цолмон Солонгост очиж гардан авчээ. Ерөнхийлөгчийн зөвлөх, тамгын газрын ажилтнууд, хэвлэл мэдээллийн олон хүн сагсруулан дагуулсаар О.Цолмон Солонгост очив. Тамгын газрынхны ярьж байгаагаар Н. Энхбаяр өөрөө очиж авах, түүнийгээ тэнгэрт хадтал сурталчлах төлөвлөгөөтэй байсан юм. Хаа нэгтэйгээс Та өөрөө очиж авч болохгүй гэж болгоомжлуулсан сурагтай. Бодвол гадаад яам биз.
Төрийн тэргүүнд өгч буй шагналыг төрийн төлөөлөл гардан авдаг баймаар. Гэр бүлд нь өгч байгаа бол авгай нь гардан авахад болохгүй юу байхав.
 
Хэнийг төлөөлж, ямар статустай хүн уг шагналыг авав гэдэг сонин бөгөөд эргэлзээтэй. Шууд хэлбэл ичгүүртэй явдал болжээ. Солонгосын талд үнэхээр ойлгомжгүй. Ерөнхийлөгчийн тамгын газарт дипломат ёс жаягийн наад захын мэдлэгтэй ганц ч болов ажилтан байсан бол арай ингэж монгол төрийн нэр төрийг гутаахгүй байх байсан. Манай Үндсэн Хууль болон бусад ямар нэг хуульд эхнэр нь Ерөнхийлөгчийг орлоно, төлөөлнө гэсэн үг үсэг байхгүй. Ерөнхийлөгчийн тамгын газрыг Ерөнхйлөгчийн эхнэр бүрэн эрхтэй төлөөлнө гэж гэсэн заалттай хууль одоогоор гараагүй нь тодорхой.
 
Н.Энхбаярт хаяглаж, О.Цолмон гардан авсан тэр "шагнал” гэгчийг хаанаас олгодог, юуны учир өгдөг юм бол ? "Шагнал” –ыг олгогч нь Солонгосын шашны нэгэн байгууллага. Сөүлээс нэлээд зайтай жижигхэн сүмд "шагнал” гардуулах ёслол болжээ. Хамт явсан хүмүүсийн нэг нь тэр ёслолыг сүрдмээр сайхан болно гэж бодож очсон чинь юу байхав, ёстой ичиж үхмээр юм билээ, хэдхэн өвгөд хөгшид цуглачихсан, ямар ч зохион байгуулалтгүй хөгийн юм болсон. Ерөнхийлөгч өөрөө очсон бол ёстой жинхэнэ шараа болох байлаа гэж ярьж явах юм.
 
"Шагнал” олгох болсон гол үндэслэл нь Монголд Мэгжид Жанрайсаг бурхныг бүтээхэд Н.Энхбаярын оруулсан үлэмжийн их хувь нэмрийг үнэлэн олгож байгаа гэнэ. Диплом нь иймэрхүү үг үсэгтэй. Мэгжид Жанрайсаг бурхныг бүтээх ажлыг Н.Энхбаяр санаачлан эхлүүлсэн үү ? Үлэмж хувь нэмэр оруулсан уу ? Үгүй ээ. Үүн шиг худлаа юм байхгүй. Бурхныг бүтээх тухай зарлигийг анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1991 онд гаргаж, сүсэгтэн олны хандиваар бий босгосон юм. Жанрайсаг бурханыг олж ирэхээр уйгагүй хөөцөлдсөн хүмүүс нь Н.Энхбаяр биш, зохиолч Лха.Дарьсүрэн гуай, "Соёлын сан” –гийн тэргүүн Х.Гаадан хамба байсан юм. Санаачлагчид нь эд нар, бусад нөхдийн хамт. Тэнд Н. Энхбаярын нэр байхгүй. Бурхан бүтээх Засгийн газрын комиссийг Д.Бямбасүрэн гуай байгуулсан.
 
Нарийн бичгийн даргаар нь Баянбат гэдэг хүн ажиллаж гол ачааг нь үүрдэг байлаа. Комиссийн анхны дарга нь Д.Дорлигжав, дараагийнх нь Н.Энхбаяр, Амарсанаа нар. Н.Энхбаяр комиссийн нөгөө хоёр даргаас илүү ажил хийгээгүй гэдгийг увайгүй бялдуучдаас бусад нь бүгдээрээ мэднэ. Комиссийг анхнаасаа тэргүүлж байсан Д.Дорлигжав сонинд ярилцлага өгөхдөө "Аравхан жилийн өмнөх, зургаа долоон жилийн өмнөх зүйлийг амьд гэрч нар нь хараад сууж байхад долигноод худлаа бичээд яриад эхлэх юм. Үүгээ болих хэрэгтэй” гэж голч үнэнээр хэлсэн байдаг.
 
Н.Энхбаяр комиссийн дарга байхдаа буяны хандивт бузар гараа дүрсэн тухай учир мэдэх хүмүүсийн яриа явдаг. Энэ шуналын бузрыг Х.Гаадан хамба түүнд хэлж сануулснаар хойш Н.Энхбаяр хамбыг үзэж чадахаа больсон гэж ч ярьдаг. Х.Гаадан хамба монголын бурханы шашинтны өмнө өмнө гавъяатай хүн мөн үү ? Яах аргагүй мөн. Х.Гаадан хамба "гавъяат” цол авах ёстой байсан боловч Н.Энхбаяр зуугаад өгөөгүй гэж шавь нар нь ил ярьдаг юм.
 
Н.Энхбаяр шүтээнийг бүтээхэд ийм л үүрэгтэй оролцсоныхоо төлөө Солонгосын шашны байгууллагаас шагнал хүртэж, эхнэр нь гардаж авчээ.
Хүмүүс үнэнийг мэдэх ёстой. Ямар үйлдэлтэй, ямар хүнийг дээрээ залчихаад байгаагаа ойлгох учиртай.
 
Н.Энхбаяр "шагнал”–ыг авахаар үхэн хатан хөөцөлдөж нэр нүүрээ барахын учир юусан билээ ? Хэргийн учир шагналыг ихээхэн хэмжээний мөнгө дагалддагт байгаа аж. Н.Энхбаяр мөнгөнд хязгааргүй хайртай. Мөнгөний төлөө тэр өрөөсөн нүдээ ухаж, өрөөсөн бөөрөө сугалаад өгчихөж мэдэх хүн гэдгийг сүүлийн он жилүүдэд түүнийг мэдэх хүмүүс хэтэрхий сайн таньсан гэж би "шагнал” авахаас бүр өмнө сонинд бичиж байсан. "Шагнал” нэрээр Ерөнхийлөгчийг шашны байгууллага худалдан авахаар зэхэж байна гэж сэрэмжлүүлсэн. Би үүнийг улс орноо, монгол төрөө бодож үүнийг болиоч ээ гэж хэлсэн сэрэмжлүүлсэн юм.
 
Н.Энхбаяр, О.Цолмон хоёр мөнгөний шуналдаа хөтлөгдөн энэ их мөнгө дагалдах "шагнал”-ыг ичих нүүргүй авчээ. Шагналын дагалдсан тавин мянган долларыг бэлнээр нь О.Цолмон халааслажээ. Яг ТВ-9 –ийг шууд хулгайлсан шигээ…
 
Ингэхдээ Н.Энхбаяр, О.Цолмон нар монгол улсын хууль журам, төрийн өндөр албан тушаалтны ёс зүйг бүдүүлгээр зөрчсөн гэж би үзэж байна.
Тавин мянган доллар бол одоогийн ханшаар 60 сая төгрөг. Эд нар ядаж 60 сая төгрөгийн татвар төлсөн үү ? Төлөөгүй гэдэгт би итгэлтэй байна. Яагаад гэвэл тэд ийм орлогоос татвар төлөх ёс зүйтэй хүмүүс биш. Гэнэт төрөл арилжин цоо шинэ хүн болоод татвараа төлчихсөн бол би уучлал гуйхад бэлэн. Татвар төлөөгүй бол Н.Энхбаяр татварын хууль зөрчсөн хариуцлагаа Н.Энхбаяр хүлээх ёстой. Их хэмжээний гадаад валют улсын хилээр оруулж ирэхдээ О.Цолмон гаалийн мэдүүлэгт мэдүүлсэн үү ? Үүнийг шалгах ёстой. Мэдүүлээгүй бол гаалийн хууль тогтоомж, дүрэм журам зөрчсөн үйлдэлдээ тэр хариуцлага хүлээх учиртай.
 
Шагнал дагалдсан мөнгийг соёлтой, ёс зүйтэй хүмүүс буяны үйлсэд, хүүхдүүдэд, нийтийн тусын тулд зориулан хандивладаг. Н. Энхбаяр энэ мөнгөнөөсөө өнчин ядуус, хүүхэд хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хандивласан гэж би л лав сонсоогүй. Өгсөн бол монголын радио, телевиз, сонин хэвлэл улиг болтол магтаж ярих байсан. Чив чимээгүй, таг чиг.
 
Тереза эх нэрээр алдаршсан агуу эмэгтэй Нобелийн шагнал хүртсэн. Тэр шагналаа Шведэд очиж хүлээн авахаас татгалзаж, замын болоод бусад зардал болох зургаа мянга долларыг Калькутта хотын ядуусыг нэг удаа хооллоход зарцуулахыг хүсч байсан билээ.
 
Н.Энхбаяр.О.Цолмон хоёрыг энэ буянтай эмэгтэйтэй жиших нь бурхан чөтгөр хоёрыг харьцуулсантай адил юм. Тэд бол ёс суртахуун, энэрэнгүй үзэл, буяны санааны хэлтэрхий ч байхгүй бэртэгчингүүд юм. Тэгсэн мөртлөө бурхны шашин, буян нүгэл, үйлийн үр гэж донгосохыг нь яана.
 
Н.Энхбаяр Солонгосын шашны байгууллагын мяндагтнуудад хариу барих цаг ирнэ. Юугаар бол ? Нөгөө баруун солгойгүй цацаж байгаа одон медаль уу, өөр зүйл үү?
Хан –Уул дүүргийн засаг дарга Загджавт Солонгосын нэг хийдээс микроавтобус бэлэглэсний төлөө Н.Энхбаяр хамба ламыг нь "Найрамдал” медалиар шагнаж, ичих ч үгүй телевизээр гарч байлаа.
 
Сүм хийдээс өгч буй шагналын мөнгийг аль нэг бизнесийн байгууллагаас хандивладаг юм. Солонгос бизнесменүүд мөнгөө салхинд зүгээр нэг хийсгэчихдэг тэнэгүүд биш. Магадгүй манай аль нэг тендерт оролцохоор бэлтгэж байгаа компани "шагнал”-ын мөнгийг ивээн тэтгэсэн байхыг үгүйсгэх аргагүй. Тэд мөнгөний хариугаа монголоос тойруугаар нэхнэ, авна. Энэ бол бараг гарцаагүй.
 
Энэхүү "шагнал” гэгчийн дээгүүр элээ шиг эргэлдэж, үүнийг би хөөцөлдөж олгуулж байгаа юм шүү гэж итгүүлэхийг оролдож буй нэг хүн байдаг аж. Энэ бол бурханч Г.Пүрэвбат нэртэй хараалч лам. Н.Энхбаярын итгэлийг хэнээс ч илүү олсон. Түүнийг төрд болон бусад газар төлөөлдөг болсон лам. Н.Энхбаярын зөвлөх, Үндэсний олон нийтийн радио, телевизийн удирдах зөвлөлд Н.Энхбаярын санал болгож оруулсан, гавъяат цол өгсөн зэргийг тоочоод байвал их урт жагсаалт болно.
 
Г.Пүрэвбат лам О.Цолмонг Солонгост очиход Хөх ордонд Солонгосын ерөнхийлөгчийн гэргийтэй уулзуулна, би тохирчихсон гэж сүржигнэсэн дуулдана. Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх ч уйгагүй хөөцөлдсөн боловч энэ уулзалт болсонгүй. Тэгтэл О.Цолмон багтаж ядталаа авирласан тухай замын ханиуд нь ярьж байна лээ. Монгол төрийн ажил нэг иймэрхүү хөгийн зүйл болжээ.
 
Энэ "шагнал” тойрсон асуудлыг УИХ, ялангуяа сөрөг хүчин, иргэний нийгмийн байгууллагууд анхааралдаа авч шалгаасай гэсэндээ үүнийг тэрлэв. Н.Энхбаярт шагнал өгсөн сүмийн удирдах зөвлөлийн нэг гишүүн манай их сургуульд судалгаа хийж, эрдмийн цол хамгаалахаар ажиллаж байгаа аж.
 
Авилгалтай тэмцэх байгууллагын эхний шалгах ажил энэ болох байх гэж найдаж байна. Аль хэр шударга ажиллахыг нь харъя. Одоо О.Цолмонгийн өмнөөс шүүхддэг О.Чулуунбат шиг луйварчин гараад ирэхийг нь харъя л даа…
 
Судлаач Д.Ганхуяг

2007 оны 2 дугаар сарын 11.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан