Д.Амарбаясгалан: Э.Бат-Үүл дарга 11.1 тэрбумаар иргэдээ торгож, гаднын компанийг санхүүжүүлэх гэж байна​
2016/03/22
Share |

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Аюулгүй хот” хөтөлбөрийг ИТХ-ын ээлжит бус VII хуралдаанаар хэлэлцүүлэхээр өргөн барьсан ч 6.5 сая ам долларын өртөг бүхий Хятадын компанийн санхүүжилтээр эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжих уг төслийг МАН-ын бүлэг эсэргүүцсэнээр төсөл санаачлагч төслөө эргүүлэн татаад байгаа билээ.

 МАН-ын нарийн бичгийн дарга, ИТХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Д.Амарбаясгалантай ярилцаж дараах тодруулгыг авлаа.

-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлээс өргөн барьсан “Аюулгүй хот” тогтоолын төслийг НИТХ өргөн барьсан ч эргүүлэн татсан асуудлыг МАН-ын бүлэг ямар шалтгаанаар эсэргүүцэв?

-Улаанбаатар хотын иргэдийг амар амгалан, аюулгүй амьдруулахын тулд үе үеийн Нийслэлийн удирдлагууд тодорхой бодлого боловсруулж, багагүй ажил хийж ирсэн. Тэр тусмаа 2012 оны Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын сонгуульд орсон хоёр нам хоёулаа Нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн амлалттай байсан. Э.Бат-Үүл даргын хувьд “5А” хөтөлбөр буюу “Аюулгүй Улаанбаатар” гэсэн дэд хөтөлбөртэй орж ирсэн. Гэвч өнөөдрийн байдлаар ард иргэдийг амгалан тайван амьдруулах нөхцөл боломжыг хангах чиглэлээр дорвитой, томоохон ажил хийж чадаагүй.

Засаг дарга Э.Бат-Үүл “Аюулгүй хот” төсөл боловсруулж, НИТХ-д өргөн барьсаны дагуу 3 сарын 10-ны өдөр НИТХ-ын ээлжит бус VII хуралдаан болсон. Хуралдаанаар “Аюулгүй хот” төслийн хүрээнд Улаанбаатар хотын төв гудамжуудад шинээр 60 ширхэг камер байрлуулах тогтоолын төсөл орж ирсэн. “Маш өндөр үзүүлэлт бүхий нарийвчлалтай, илүү орчин үеийн” гэсэн тодотголтой уг камерийн системээр 4G буюу LTE гэдэг шинэ технологийг Монголд нэвтрүүлэхээр төлөвлөсөн байсан. “Аюулгүй хот” тогтоолын төслийг Иргэдийн хурлын дэргэдэх ажлын хороод хэлэлцэж, ТЭЗҮ-г нь судлаж үзсэн. Манай бүлгийн зүгээс төсөл санаачлагч төслөө огт хэлэлцэлгүй татах гэхээсээ илүү уг төслийн алдаа оноо, хуульд нийцэж байгаа болон нийцэхгүй байгаа талуудыг төлөөлөгчдийн ирцээр хуралдаж, дээрх төслийг хуульд нийцүүлж яаралтай шийдвэрлэх нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаа. Учир нь сүүлийн үед гэмт хэргийн тоо огцом өсч, иргэд маш их айдастай амьдарч байна шүү дээ.

-Тогтоолын төсөл тухайлбал ямар хуулийн заалтууд зөрчсөн бэ?

-Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Өрсөлдөөний тухай хууль, Өрийн удирдлагын тухай хуулиудын зарим зүйл заалтыг тус тус зөрчсөн байгаа юм. Өрсөлдөөний тухай хуульд “Хөрөнгө оруулалтын ажлыг төрийн байгууллагаас зохион байгуулж явуулахдаа сонгон шалгаруулалт буюу тендэр зарлах дүрэм журамтай” гэсэн байдаг. Гэтэл энэ удаа орж ирсэн тогтоолын төсөл ямар нэгэн байдлаар тендер зарлагдаагүй, концесийн зүйлийн жагсаалтад бүртгэгдээгүй, төсөл сонгон шалгаруулах ажиллагаа явагдаагүй. Зүгээр нэг гаднын компанийг шууд сонгоод, тэр компанийн санал болгосон төслийг НИТХ-ын ээлжит бус хуралдаанд оруулж ирсэн нь өөрөө хууль бус үйлдэл.

Мөн Өрийн удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан “...санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар хянуулж, Засгийн газраас зөвшөөрөл авсны үндсэн дээр зээллэг хийх бөгөөд...” гэдгийг ноцтой зөрчсөн байна.. Магадгүй асуудлын цаана авилга, хээл хахууль нуугдаж байхыг үгүйсгэхгүй.

-Нийслэлд олонхи болсон АН сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд энэ тогтоолын төслийг оруулж иржээ гэж ойлгож болох уу?

-Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай яривал их түүхий байгаа шүү дээ. Иргэдийн хуралд АН-ын бүлэг олонх учраас жил болгон Засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг олонхиороо хүч түрэн “маш сайн” гэж дүгнэж ирсэн.

Яг амьдрал дээр 2012 оны нийслэлийн Иргэдийн хурлын сонгуульд нэр дэвшихдээ амлаж байсан мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 50 хувьдаа ч хүрэхгүй гэдгийг ард түмэн хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Өнгөрсөн онд бид Нийслэлийн Засаг даргын нийгмийн зорилтоо биелүүлсэн эсэхийг дүгнэж үзээд 50 хувьд хүрэхгүй буюу “бүрэн хангалттай” гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн.

Жишээ дурдвал 2012 оны сонгуулийн өмнө Нийслэлийн АН-ын бүлэг Улаанбаатар хотын төв талбайн дэргэд загасны аквариум хийнэ, Нийслэлд томоохон спортын төв барина, метроны шугам сүлжээг бий болгоно, амины орон сууцны хороолол бий болгоно, агаарын бохирдлыг их хэмжээгээр бууруулна, тусгай замын автобустай болно гэх мэт олон зүйл амлаж байлаа. Амьдрал дээр дээрх амлалтууд биеллээ олоогүй л байна. Эрх баригчдын зүгээс өнгөрсөн дөрвөн жилд автозамын түгжрэлийг бууруулахын тулд ганцхан дугаарын хязгаарлалтыг л бий болгосон.

-“Аюулгүй хот” тогтоолын төслийн санхүүжилтийн эх үүсвэр нь хаанаас вэ?

-Хятадын “Хуавей техноложис” ХХК бүх санхүүг гаргаж хийнэ. Хөрөнгө оруулалт болох 6.5 сая ам долларыг Хот богино хугацаанд эргүүлэн төлөхийн тулд Нийслэлийн ард иргэдээс хүү торгуулийн хувь хэмжээг нэмэгэдүүлэх замаар төлөх ёстой гэж төсөлд тусгагдсан байна. Ер нь сүүлийн жилүүдэд хотын удирдлага хүү торгуулийг орлогыг урьдчилан төсөвлөдөг, орлогоо биелүүлэхийн тулд иргэдээ хайр найргүй торгодог хэв маяг хавтгайрлаа.

2012 онд гэхэд хүү, торгуулийн орлого 4.8 тэрбум байсан бол 2015 онд 20 тэрбум төгрөгт хүрсэн. Одоо Хятадын компанийн санхүүжилтээр шинэ хяналтын систем нэвтрүүлж иргэдийн халааснаас дахин 11.1 гаруй тэрбум төгрөгийг хүү торгууль нэрээр авах гээд байна. 88 төрлийн авто зөрчил илэрүүлж, торгуулийн журмаар дээрх орлогыг бүрдүүлэх юм.

- 88 төрлийн зөрчлийг зөвхөн автозамаас илэрүүлж, орлого бүрдүүлнэ гэдэг иргэдэд хүнд дарамт болох нээ?

-Шинээр суурьлуулах 60 ширхэг камер нь маш өндөр нягтаршилтай. Автозамын голоорх цагаан шугамын дундуур машины дугуй дайраад гарсан тохиолдолд л торгохоор журамласан. Магадгүй автозам дээр саад гарахад саадыг тойроод цагаан шугам давчихвал та торгуулна. Үндсэндээ замын хөдөлгөөний хяналт илүү нарийн болно гэсэн үг. Торгуулийн төрлийг олон болгож, орлогыг нь нэмэгдүүлнэ гэж хотын дарга төсөлдөө тусгаж оруулж ирсэн.

-“Аюулгүй хот” тогтоолын төслийн нийт өртөг 6.5 сая ам.доллар гэсэн. Нарийвчлалтай 60 ширхэг камераас өөр зүйл багтаж байгаа юу?

-6.5 сая ам.доллараар 60 камер худалдаж аваад Улаанбаатар хотыг аюулгүй болгох гэж байна гэж ойлгож байгаа. Гэтэл мэргэжлийн хүмүүс Хятадаас оруулж ирэх гэж байгаа 60 камерийн техникийн үзүүлэлт, зардлыг нь тооцоод 3.0 сая ам.доллараас хэтрэхээргүй мөнгөн дүнгээр дотоодын компаниуд зээлээр ч бай юугаар ч бай хангалттай хийж чадна гэж олон нийтийн мэдээллийн сүлжээгээр саналаа илэрхийлсээр байна.

Хотын удирдлагууд татвар төлөгчдийн мөнгөөр Улаанбаатарыг аюулгүй болгох гэж байна гэх нэрийн дор нэг дахин нугалсан өндөр өртөгөөр хөтөлбөр хэрэгжүүлж, мөнгө угаахыг санаархаж байх магадлалтай гэсэн хардлага бидэнд байна. Олон нийтэд ч байна.

-Ер нь Улаанбаатарт ямар аюул түлхүү нүүрлэж байна гэж Нийслэлийн төлөөлөгч та үздэг вэ? Ер нь манай хот аюултай хотын жагсаалтад нэлээд дээгүүрт бичигдсэн байсан?

-Нийслэлд гэмт хэргийн тоо огцом нэмэгдсэн тоон үзүүлэлт бий. Өнөөдрийн байдлаар жилд 26 гаруй мянган гэмт хэрэг бүртгэгддэг болсон байна. Агаарын бохирдол бидэнд бодит аюул учруулсаар байна. Автозамтай холбоотой гэмт хэргүүд олноор гарч байна. Хотод тулгамдсаар байгаа бүхий л асуудал бидэнд бодит аюул учруулсаар байна.

Нийслэлийн удирдлага, Засгийн газрын түвшинд утаатай тэмцэж дийлэхгүй гэдгээ зарлаж, төсөв хөрөнгийг танасан явдал бол ард түмний эсрэг гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэй. Агаарын бохирдлоос үүдсэн өвчин эмгэг газар авч, ураг устаж байхад утаатай тэмцэх мөнгөөр өөр төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн нэрээр хумсалж байгааг зүгээр орхих ёсгүй.

Яг үүнтэй нэг адил замын хөдөлгөөний аюулгүй байдлаас үүдсэн гэмт хэрэг, зөрчил нэмэгдсээр байгаа энэ цаг үед Хятадын компанийг тендергүйгээр шалгаруулж, ард түмний амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал хувийн ашиг сонирхлын үүднээс хандаж байгаа нь хоногийн хоолоо яая гэж байгаа Нийслэлийн иргэдийн халаасыг дахин тэмтэрч 11.1 тэрбум төгрөгийг торгож олно гээд төсөл санаачилж суугаа хотын дарга сайн дураараа суудлаасаа огцрох ёстой.

www.gereg.mn

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
(203.194.114.54)
Энэ шоучин Бат үүл яасан ч шуналтай хүн юм бэ дээ. Хэдхэн сарын дараа нүглээ үүрнэ дээ
2016-03-22 15:17:46
(202.21.106.164)
Darga naraa ger horoolliin dahin tulublultund orj gazraa bairaar solison ch tyreesnii mungu uguhgyi bair n barigdahgyi bga kompaniud deeree anhaaraachee Ger horoolliin hugjliin gazar gej kompanii tald yilchildeg baiguullagaa bailgasaar baih yum uu Ajliig n hiilgej ard irgedee hurdan bairand n oruulaachee
2016-03-22 16:41:38
(59.153.87.196)
zvw songolt gelv 1 imerhv
2016-03-22 18:53:03
(46.161.9.32)
eI8Na1 hblbpfdibobx, [url=http://bbdzahhuchek.com/] bbdzahhuchek[/url], [link=http://yzjzsetakoym.com/ ]yzjzsetakoym[/link], http://vyxvjbpnlhfd.com/
2016-05-21 02:01:02
.:: Ажлын зар
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан