Польш улсын ЗГ-ын тэтгэлгээр суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа
2016/03/23
Share |

Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу 2016-2017 оны хичээлийн жилээс Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газрын тэтгэлгээр дор дурдсан мэргэжлийн чиглэлээр суралцуулна.

Үүнд: 20 иргэнийг бакалавр, магистрын сургалтад анагаах ухаанаас бусад тэргүүлэх мэргэжлээр, 3 иргэнийг докторын сургалтад анагаах ухаан болон соёл, урлагаас бусад заасан тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр суралцуулна. Тэтгэлгээр суралцуулах боломжтой мэргэжлийн чиглэлийг суралцуулах түвшин тус бүрээр харуулсныг эндээс (19.06 KB) татаж үзнэ үү.

Тавигдах шаардлага

Бакалавр:

Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй мэргэжлийн чиглэлээр 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэн байна.

Магистр, доктор:

Магистр, докторт суралцахыг хүсэгчид нь бакалавр, магистрын зэрэгтэй, 3,0-аас доошгүй голч дүнтэй, мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан, эрдэм шинжилгээний ажлын туршлагатай 40 хүртэлх насны Монгол Улсын иргэн байна.

Бүрдүүлэх баримт бичиг

Бакалавр:

  1. Цахим өргөдөл (www.esis.edu.mn/grant холбоосоор хандаж цахим өргөдөл бөглөн, дараах баримт бичгийг өргөдөлд татаж оруулна)
  2. Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  3. Суралцаж буй сургуулийн сүүлийн улирлын дүнгийн тодорхойлолтын хуулбар;
  4. Бүрэн дунд боловсролын үнэмлэх, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  5. Англи хэлний мэдлэгийг харуулах аливаа гэрчилгээ, сертификат байгаа бол хуулбарыг хавсаргах / байхгүй бол хавсаргахгүй байж болно;

Магистр, доктор:

  1. Цахим өргөдөл (www.esis.edu.mn/grant холбоосоор хандаж цахим өргөдөл бөглөн, дараах баримт бичгийг өргөдөлд татаж оруулна)
  2. Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  3. Хамгийн сүүлд ажиллаж буй эсвэл ажиллаж байсан байгууллагын ажил, зан байдлын дэлгэрэнгүй тодорхойлолт;
  4. Дээд боловсролын зэргийн дипломууд, тэдгээрийн дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар (магистрт өргөдөл гаргах бол бакалаврын, докторт өргөдөл гаргах бол бакалавр, магистрын диплом, тэдгээрийн дүнгийн жагсаалт);
  5. Судалгааны ажлын тухай товч реферат (2000-аас илүүгүй үгэнд багтаан судалгаа хийж буй чиглэл, ашигласан арга зүй, хүрсэн гол үр дүн, дүгнэлтээ илэрхийлсэн байна);
  6. Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (докторт өргөдөл гаргах иргэн зайлшгүй хавсаргах, магистрт өргөдөл гаргах иргэн хавсаргахгүй байж болох ч хавсаргасан тохиолдолд давуу талтай);
  7. Англи хэлний мэдлэгийг харуулах аливаа гэрчилгээ, сертификат байгаа бол хуулбарыг хавсаргах / байхгүй бол хавсаргахгүй байж болно;

Бүртгэл

2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 3 дугаар сарын 28-ны өдрийн 18.00 цаг (Улаанбаатарын цагаар) хүртэл www.esis.edu.mn/grant холбоосоор хандаж бүртгүүлнэ.  Бүртгүүлэхдээ “Системд нэвтрэх эрх нээх”, “Өргөдөл бөглөж илгээх” гарын авлагатай танилцсаны дараа хэрэглэгчийн эрх үүсгэн тэтгэлгийн системд нэвтэрч, өөрийн өргөдөл гаргах тэтгэлгийн өргөдлийг сонгон, цахим өргөдлийг бөглөж илгээнэ.

Бүртгэлийн хураамж 10 000 ₮;

Бүртгэлийн хураамжийг Төрийн сан дахь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дансанд бэлнээр болон бэлэн бусаар тушаана. Хураамж төлсөн баримтын гүйлгээний утга хэсэгт бүртгүүлэгчийн овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаар, ямар тэтгэлэгт бүртгүүлэх тухай (Жишээлбэл: Лаос, бакалавр гэх мэт) мэдээллийг заавал оруулах шаардлагатай.

Дансны нэр: БШУЯам н.с.
Дансны дугаар 900015431  

Та цахим өргөдлийг бөглөж илгээсэн эсэхээс үл хамааран бүртгэлийн хураамжийг буцаан олгох боломжгүй тул сонгон шалгаруулалтад тавигдах шаардлагыг сайтар судалсны дараа төлбөрийг дансанд тушаана уу. 

Өргөдөлд дээр дурдсан баримт бичиг тус бүрийг “Баримт бичигт тавигдах шаардлага”–ын III бүлэгт заасан хэмжээ, шаардлагын дагуу бэлтгэж хавсаргана. Өргөдлийг бүрэн бөглөж, илгээх товчийг дарснаар таны өргөдөл “Илгээгдсэн” төлөвт шилжинэ. Энэ нь таны өргөдөл амжилттай илгээгдэж, бүртгэгдсэнийг батална. 

Өргөдөл бөглөхөд дараах гарын авлагатай зайлшгүй танилцах шаардлагатай.

“Системд нэвтрэх эрх нээх” гарын авлагыг эндээс татаж танилцана уу.
Цахим өргөдөл бөглөж, илгээх гарын авлагыг эндээс татаж танилцана уу.
Цахим өргөдөлд татаж оруулах “Баримт бичигт тавигдах шаардлага”-г эндээс (24 KB) татаж III бүлэгтэй танилцана уу.
Мөн та эдгээр гарын авлагуудтай цахим бүртгэлийн системийн (www.esis.edu.mn/grant) нүүр хуудас дахь “ГАРЫН АВЛАГА” цэснээс танилцах боломжтой. АРЫН

Сонгон шалгаруулалт

Бакалавр:

Бакалаврын сонгон шалгаруулалтыг бичгийн шалгалт болон ярилцлага гэсэн үе шаттай зохион байгуулна. Бакалаврын сургалтад бүртгүүлэгч мэргэжлийн хичээл, оюуны чадварын сорилгын нэгдсэн тест болон англи хэлний шалгалтыг тестийн хэлбэрээр өгнө. Бичгийн шалгалт тус бүрт 60-аас дээш оноо авч, хураангуй жагсаалтад орсон шалгуулагч ярилцлагад орно.

Мэргэжлийн чиглэл

Шалгалт

Уул уурхай, Эрчим хүч, Барилга, Зам тээвэр, Сэргээгдэх эрчим хүч, Байгаль орчны хамгаалал, Мэдээллийн технологи, Нанотехнологи болон хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн инженер болон бусад инженер

1.    Математик + оюуны чадварын сорилго
2.    Англи хэл

Биотехнологи, Хими технологи, Хөдөө аж ахуй, Усны менежмент

1.    Хими + оюуны чадварын сорилго
2.    Англи хэл

Тусгай хэрэгцээт боловсрол, Сургуулийн өмнөх бага боловсролын арга зүй

1.    Оюуны чадварын сорилго
2.    Англи хэл

Соёл, урлаг

1.    Мэргэжлийн шалгалт
2.    Англи хэл

Бичгийн шалгалтын огноо, байршлыг 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн ажлын цагт багтаан бүртгэлийн системээр болон бүргүүлэгчийн цахим шуудангаар хүргүүлнэ.
Бичгийн шалгалтын дүн, ярилцлагад орох шалгуулагчийн цагийн хуваарийг шалгалтын дараа бүртгэлийн системээр болон шалгуулагчийн цахим шуудангаар хүргүүлнэ. 

Магистр, доктор

Магистр, докторт суралцахаар шалгуулагчдын сонгон шалгаруулалтыг баримт бичигт үнэлгээ өгөх, ярилцлага хийх хэлбэрээр зохион байгуулна. Баримт бичгийн үнэлгээний дүн, ярилцлагад орох иргэдийн ярилцлагын цагийн хуваарийг 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн ажлын цагт багтаан цахим бүртгэлийн системээр болон бүртгүүлэгчийн цахим шуудангаар хүргүүлнэ. 

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийг тухайн орны Засгийн газрын тэтгэлгээр суралцуулахаар нэр дэвшүүлнэ. Хүлээн авах тал тухайн нэр дэвшигчийг суралцуулах тухай эцсийн шийдвэрийг гаргана. Засгийн газрын тэтгэлэгт сургалтын төлбөр ба амьжиргааны тэтгэлэг багтана. Бусад зардал (замын зардал, эрүүл мэндийн даатгал гэх мэт)-ыг суралцагч өөрөө хариуцна. 

Тэтгэлэгтэй холбоотой мэдээллийг ажлын өдрүүдэд ажлын цагаар 1800-1209, 51-266428, 96988899 утсаар лавлана уу.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан