Сонгууль 2016: Хууччуул хүч үзэх Сүхбаатар дүүрэг
2016/04/07
Share |

Асуудал ихтэй ардчилал хэрэгтэй хүнд тойрог гэгддэг Сүхбаатар дүүрэгт аль ч намынхан үеийн үед лидерүүдээ илгээж байсан түүхтэй. Хоёр мандаттай тус дүүргээс өнгөрсөн сонгуулиар АН-аас Р.Амаржаргал, Л.Гантөмөр нар сонгогдсон. Тэд МАН-аас нэр дэвшсэн “ХАС”-ын гэгдэх Ч.Ганхуяг, МАН-ын эмэгтэй лидерүүдийн нэг Ц.Цогзолмаа нартай өрсөлдөн ялж байв.

Энэ удаад Р.Амаржаргал, Л.Гантөмөр хоёр хоёулаа жагсаалт руу явж магадгүй байгаа аж. УИХ-д дөрвөнтөө сонгогдсон Р.Амаржаргал гишүүний хувьд намын жагсаалтад багтах нь бараг тодорхой болсон байна.  Л.Гантөмөр гишүүний хувьд ч мөн ялгаагүй. Түүний хувьд АН-ын нэр хүндтэй гишүүдийн нэг. Олон нийтийн дунд ч рейтинг өндөртэй. Түүний боловсролын салбарт хийсэн шинэчлэлүүд, инженерүүдийг олноор бэлтгэх бодлого, мэддэгээс чаддагийг бэлтгэнэ гэсэн нь нийгэмд таалагдаад буй. Тиймдээ ч хоёр удаа Засгийн газар бужигнахад хоёуланд нь үлдэж чадсан биз. Хамгийн сүүлд МҮҮН-ийг Монголд дэлгэрүүлсэн сайд гэж хочлуулснаас өөрөөр түүнд гоочлох зүйл байхгүй. Гэхдээ олон нийтийн анхаарлыг татсан уг асуудалд тэрбээр тодорхой хариултыг өгчихсөн.

Эд жагсаалт руу явж буй учир тэдний араас  тус дүүргийн засаг дарга Д.Бадарсан АН-аас нэр дэвшиж магадгүй гэнэ. Тэрээр эдийн засагч мэргэжилтэй, Ардчилсан намын залуу лидерүүдийн нэг гэгддэг байна. ИТХ-ын дарга Д.Баттулга энэ тойрогтоо өрсөлдөж байсан танигдсан улстөрч. Бас нийслэлийн орлогч дарга С.Очирбат ч олон жил орон нутгийн сонгуульд энэ тойргийн сонгогчдын итгэлийг дааж гарч ирж байсан.

МАН-аас тус дүүрэгт УИХ-ын гишүүн Сү.Батболд, НАМЭХ-ны дарга Ц.Цогзолмаа болон Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар нарын нэр яригдаж байгаа аж.  Сүхбаатар дүүрэгт нэр, хүндтэй явж ирсэн Сү.Батболд гишүүнийг  урьдын адил Сүхбаатар дүүргийнхнээсээ олонхийн саналыг авна гэж улс төрийн хүрээнд ярилцаж байгаа. Түүнтэй хамт нэр дэвших хүн нь Д.Цогтбаатар байх нь. Тэрбээр МАН-ыг Засгийн газарт хамтран ажиллах үед Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан тус намын нэр цэвэр гишүүдийн нэг юм.  Тэрбээр саяхнаас Сүхбаатар дүүргийн намын хорооны даргаар сонгогдон ажиллаж байна. Тус дүүргийн МАН-ын хороо нилээд хэд хуваагдаж хоорондоо зодолдож эхлээд удаж байна.  Олон жил энэ намын хороог даргалж ирсэн Төмөрбаатарыг хуучинсаг, намын гишүүдээ эвлэрүүлэн нэгтгэх бус хагалан бутаргаж байна гэсэн үндэслэлээр өөрчилж, Д.Цогтбаатарт хариуцуулан өгсөн байна. Хэрвээ Сү.Батболд нэр дэвшихгүй бол НАМЭХ-ын дарга Ц.Цогзолмаа зүтгэх нь тодорхой байгаа юм. Харин Сангийн дэд сайд асан Ч.Ганхуягт ийм боломж олдохгүй гэнэ. Учир нь сүүлийн үед МАН-ын удирдлага, гишүүдийн дунд түүний нэр хүнд нь асар их унах болсон бөгөөд харин бие дааж нэр дэвшихийг үгүйсгэхгүй юм.

Мөн топ модель Х.Бадамгэрэлийн нөхөр дуучин Бэки гэх залуу тус дүүрэгт бие даан нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор дуулгаад байгаа билээ.

 МАХН-аас Н.Энхбаяр, Э.Эрдэнэжамъяан нар хүч үзэж магадгүй гэх яриа байгаа юм.

www.24tsag.mn

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
(46.161.9.32)
QADCkx qkylzwvktjde, [url=http://wdsrxcpyvlsg.com/] wdsrxcpyvlsg[/url], [link=http://qvivdqlcedrp.com/ ]qvivdqlcedrp[/link], http://jecsqdmsyrcm.com/
2016-08-29 17:18:22
.:: Ажлын зар
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан