“Баянгол” зочид буудлыг цагдаагийн тусгай албаныхан бүслээд буй. УИХ-ын гишүүн Х.Баттулга, Л.Эрдэнэчимэг, Д.Ганбат нар тус зочид буудлын оффист байрлаж байсан бөгөөд цагдаагийнхан дайрч орж, өрөөг нэгжиж эхэлсэн тухай бид мэдээлсэн.

Нэгжлэгийг яагаад тусгайхан хийдэг юм. Хуулиар хэн нэгэнд нэгжлэг хийх гэж байгаа бол прокуророос зөвшөөрөл авсны дараа хийдэг юм. Би сошиалаар мэдээд ирлээ. Баттулга байна уу” гэсээр “Баянгол” зочид буудлын арын хаалгаар дотогш нэвтэрсэн юм.

Түүний өмнө олипийн хошой аварга Ж.Түвшинбаяр тамирчдын хамт ирж, тус зочид буудал руу ороод байна.