МАХН-ыг МАН руу ”гүйлгэхгүйн” тулд АН-ынхан байнгын хороогоор Н.Энхбаярыг өршөөх тогтоолын төслийг нууцаар хэлэлцүүлж дэмжжээ
2016/04/19
Share |

МАХН-ын дарга өнгөрсөн бямба гарагт Сөүлээс эх орондоо хүрэлцэн ирсэн. Түүнийг АТГ-аас шалгаж байгаа энэ өдрүүдэд бараг зугтах нь холгүй явсан Н.Энхбаярыг ийнхүү зоригтой ирсэн явдлыг улс төрийн хүрээнийхэн "тэр ямар нэг шалтгаантай л ирлээ" хэмээн тайлбарлаж байв. Тэгвэл Н.Энхбаяр бол үнэхээр "аюултай" улс төрч юм байна. Засгийн эрхийг намаараа дамжуулж бараг дөрвөн жил атгалаа. Аргагүй байдалд орсон АН-ыг тэр баруун, солгойгүй шантаажилж асуудлыг өөрийнхөө талд шийдлүүлсээр ирсэн. Тийм ч учраас МАХН-ны бараг бүх гишүүд сайд, даргын албыг хашлаа. Бараг О.Баасанхүү гишүүнээс бусад нь. Өнгөрсөн нэгдүгээр сард Н.Энхбаяр өөрийгөө Шадар сайдад "сойж" чамгүй тохироо хийсэн ч харамсалтай нь гарман дээрээ Ч.Сайханбилэг тэргүүтэй АН-ынханд муриулж хоосон хоцорсон. Тэгвэл тэрбээр энэ удаа Шадар сайдаас ч илүү чухал зүйлийг хийхээр төлөвлөж эх орондоо газардсан бололтой.

Учир юу вэ гэвэл тэрбээр улс төрийн тавцанд гарч ирэхээр дахин нэг шинэ дайралт хийхээр болсон байна. Өчигдөр улс төрийн томоохон намууд шийдвэрлэх хурлуудаа хийсэн. МАН-ын УЗ болон бага хурал хуралдаж МАХН-тай эвсэж сонгуульд орохыг дэмжлээ. Одоогийн байдлаар ажлын хэсэг дээр хоёр намын эвсэж сонгуульд оролцох асуудлыг дэмжсэн байгаа. Ойрын өдрүүдэд удирдах зөвлөлүүдээрээ асуудлыг хэлэлцүүлэн шийдвэрлэнэ. Бүр тодруулбал өнөө маргаашийн дотор хоёр нам эвсэх эсэхээ шийдвэрлэх учиртай. Учир нь дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 18.00 цагаас урьтаж нам, эвслийн бүлгүүд Улсын Аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн байх хуультай юм.

Тэгвэл үүнтэй зэрэгцэн нэгэн сонирхолтой мэдээлэл ил болсон нь Хууль зүйн байнгын хороогоор орсон "нууц" хуулийн төсөл байв. "Нууц" гэгдээд буй уг хуулийн төслийг МАХН-аас өргөн барьсан бөгөөд автор нь Шадар Сайд Ц.Оюунбаатар гэнэ. Хууль санаачлагчид хуулийн төслөө "Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах тухай тогтоолын төсөл" хэмээн нэрийджээ. Уг урт нэртэй "сайхан" хуулийн төслийн туйлын бөгөөд эцсийн зорилго нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг ялтайд тооцох заалтыг хүчингүй болгож өршөөх асуудал юм. Хамгийн хачирхалтай нь тухайн өдрийн хууль зүйн байнгын хорооны хурлаар хэлэлцэж шийдвэрлэх хуулийн төслүүд дунд уг хуулийн төслийн нэр бичигдээгүй байсан. Өөрөөр хэлбэл Хуул зүйн байнгын хорооны хурлаар шуурхай оруулж ирж хэлэлцүүлсэн хэрэг. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар уг хуулийн төслийг хамгийн ихээр дэмжиж үг хэлж байсан гишүүд нь АН-ын гишүүд бөгөөд Х.Тэмүүжин болон Р.Гончигдорж гишүүд гэнэ.

Ийнхүү МАН-тай эвсэж сонгуульд орох нэрийдлээр МАХН-ын дарга Н.Энхбаяр АН-ынханыг "бойкотлож" байгаа аж. Хэрэв эвсэл болгож оруулахгүй гэж шийдвэрлэвэл АН-ынхан Н.Энхбаярыг ялгүйд тооцсон хуулийн төслийг хоёр гараа битгий хэл хоёр хөлөө ч гэсэн зэрэг өргөөд дэмжих ёстой болж таарлаа. Мэдээж МАН, МАХН сонгуульд эвсэл болж орвол АН ялагдах нь тодорхой. Тэд багахан хэмжээний суудал авч сөрөг хүчин болох уу, Н.Энхбаярт бага зэргийн дэмжлэг үзүүлж тоглоомын дүрэмдээ бага зэрэг өөрчлөлт оруулаад тоглолтоо үргэлжлүүлэх боломжоо хадгалж үлдэх үү гэсэн ацан шалаанд ороод байна. МАХН, МАН-ын нэгдлээс хамгийн их айх ёстой нам нь одоогийн эрх барьж байгаа Ардчилсан нам. 2012 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам УИХ-д хамгийн олон суудал авсан нь тэдний өөрсдийнх нь бий болгосон амжилт биш гэдгийг бүгд л гадарлаж байгаа. Хэрвээ МАН, МАХН салаагүй байсан бол, “Шударга ёс" эвслийн авсан 20 хувийн саналыг МАН-ын авсан 29 хувь дээр нэмэхэд өнөөдөр АН биш МАН олуулаа байх байсан. Тиймээс хоёр намын нэгдлээс хамгийн их айж байгаа нь АН.

Гэхдээ ямар шалтгаанаараа уг хуулийн төслийг тас нууцлав. Яагаад УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурлаар өнгөрсөн лхагва гарагт хэлэлцэх асуудлуудын дараалалд уг хуулийн төслийн нэрийг бичсэнгүй вэ. Магадгүй нэлээд асуудал бас сонирхол дагуулах уг хуулийн төслийг эрт "гэрэл цохиулах"-аас санаачлагчид зайлсхийсэн биз. Байнгын хороогоор дэмжигдсэн учир энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх байх. Өнөөдөр МАХН хуралдаж эвсэл болох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Хоёр нам ерөнхийдөө зарчмын гол асуудлууд дээрээ тохиролцсон. Харин өнөөдөр уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь сонирхол татаж байна. Тэдний эвсэх асуудалд АН-аас саад хийж, үргэлжийн мөнхөд "дайсан" мэтээр үзэж ирсэн Н.Энхбаяртаа эрх чөлөөг нь олгох уу. Ер нь л Н.Энхбаяр АН-ыг дахиад нэг удаа мад тавьчихлаа даа.

Г.Лхагваа

http://www.zaluu.com

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан