УИХ-ын дарга БНЭУ-ын парламентын Лок Сабхагийн дарга нар албан ёсны хэлэлцээ хийлээ
2016/04/19
Share |

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Энэтхэг Улс /БНЭУ/-ын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга, Эрхэмсэг хатагтай Сумитра Махажан нар өнөөдөр /2016.04.19/ албан ёсны хэлэлцээ хийлээ.

Хэлэлцээний эхэнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд урилгыг нь хүлээн авч Монгол Улсад айлчилж байгаад нь БНЭУ-ын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга, Эрхэмсэг хатагтай Сумитра Махажанд талархал илэрхийлж, Монгол Улсад тавтай зочлохыг ерөөгөөд Лок Сабхагийн даргын энэ удаагийн айлчлал нь хоёр улсын харилцааг 2015 онд “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэж зарласнаас хойш хийгдэж буй анхны айлчлал болж буйгаараа онцлог болохыг тодотгголоо.

Мөн тэрбээр хоёр талаас өндөр, дээд хэмжээний айлчлал зохих давтамжтайгаар хэрэгжиж ирснийг тэмдэглээд Лок Сабхагийн даргын айлчлал Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын хүрээнд хэрэгжиж байгаад баяртай байгааг илэрхийлэв.

 

БНЭУ-ын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга, Эрхэмсэг хатагтай Сумитра Махажан Монгол Улсад албан ёсоор айлчлахыг урьж элэгсэг дотноор хүлээн авч буйд нь Улсын Их Хурлын дарга З.Энхболдод хариу талархал илэрхийлээд олон жилийн түүхэн уламжлалтай Энэтхэг, Монгол хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд улам өргөжин хамтын ажиллагааны шинэ хэлбэрээр баяжин хөгжиж байгаад сэтгэл нэн ханамжтай байдгаа тэмдэглэлээ. Мөн Энэтхэг Улсын Ерөнхий сайд Н.Моди 2015 онд Монгол Улсад айлчилсан нь хоёр талын харилцааны түүхэнд чухал ач холбогдолтой үйл явдал болсныг тэрбээр онцоллоо.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд хэлэлцээн дээр хэлсэн үгэндээ, түүхэн болон соёлын хэлхээ холбоо, ардчиллын нийтлэг уламжлал, бүс нутаг болон олон улсын энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах хоёр талын хамтын хүсэл эрмэлзэлд суурилсан Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн зарчмаар тууштай өргөжин хөгжиж байгааг тэмдэглээд өнгөрсөн онд болсон Монгол Улс, Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн үеэр Энэтхэг Улсын Засгийн газрын тэргүүн анх удаагаа Монгол Улсад төрийн айлчлал хийсэн нь хоёр орны найрсаг харилцаа соёл, боловсрол зэрэг уламжлалт салбараас гадна мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргасныг онцлон тэмдэглэв. Мөн БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Модигийн айлчлалын чухал үр дүнгийн нэг болох БНЭУ-аас Монгол Улсад олгож буй 1 тэрбум ам.долларын хөнгөлттэй зээлийн Ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурахаар Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Энэтхэг Улсад энэ сарын сүүлчээр айлчлал хийхээр төлөвлөж байгаа, түүнчлэн Улсын Их Хурал уг зээлийн хэлэлцээрийг энэ долоо хоногт хэлэлцэж гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгоно гэдгийг дуулгасан юм.

Эрхэмсэг хатагтай Сумитра Махажан Энэхтэг, Монгол хоёр улс олон арван жилийн уламжлалт найрсаг харилцаатай явж ирсэн, түүхэн нийтлэг зүйл олонтой, өргөн уудам газар нутагтай орнууд. Тиймээс Энэтхэг Улс нь далайд гарцгүй Бутан, Балба, Монгол зэрэг орнуудыг дэмжихийг чухалчилдаг. Түүнчлэн Азид ардчиллын үлгэр дууриал болж байгаа Монгол Улсыг бүх талаар дэмжих нь манай гадаад бодлогын нэг гол чиглэл гэж үздэг юм. Монгол орон байгалийн асар их нөөц баялагтай, харин Энэтхэг Улс өндөр технологи бүхий хөгжилтэй орон. Иймээс хоёр орны энэ давуу талуудыг холбож чадвал хамтын ажиллагааны ихээхэн боломж, ирээдүй байна гэдгийг онцлов.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд хоёр улсын парламентын хооронд харилцан хэрэгжүүлсэн айлчлалууд нь хоёр орны хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд төдийгүй Монгол, Энэтхэгийн харилцаанд зохих ёсоор хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэхийн зэрэгцээ далайд гарцгүй орнуудыг дэмжих Энэтхэг Улсын бодлого чухал болохыг онцлоод Улаанбаатар хотод НҮБ-ын далайд гарцгүй орнуудын судалгааны төвийг байгуулахаар ажиллаж байгааг дуулгав.

Хэлэлцээний үеэр талууд хоёр орны улс төр, худалдаа эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, боловсрол, хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх арга замын талаар хөндөж ярилцав.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд Монгол Улс Энэтхэг Улстай харилцан ашигтай, хоёр талын ашиг сонирхолд нийцсэн, тогтвортой худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийг эрмэлзэж байгааг илэрхийлээдхудалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээ, оновчтой чиглэл, хэлбэрийг тодорхойлох, хувийн хэвшил хоорондын хэлхээ холбоог дэмжихэд Монгол-Энэтхэгийн Хамтын ажиллагааны хамтарсан хороо чухал үүрэгтэй болохыг тэмдэглэлээ. Мөн Энэтхэг Улсын байр суурь, нөлөө дэлхий дахинд болон бүс нутагт улам өсөн нэмэгдэж байгаад баяр хүргээд Ази, номхон далайн бүс нутагт хамтдаа оршиж байгаа манай хоёр улс бүс нутаг, олон улсын тавцанд бие биенээ харилцан дэмжиж, хамтарч ажиллаж ирсэн сайхан уламжлалтай,цаашид ч энэ уламжлалаа хадгалж, НҮБ болон олон улс, бүс нутгийн бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хүсэлтэй байдгийг тэмдэглээд энэ зун Улаанбаатар хотноо зохион байгуулагдах АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад энэтхэгийн талаас дээд түвшинд төлөөлөгч оролцоногэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

Хатагтай спикер Сумитра Махажан хоёр орны улс төр, худалдаа эдийн засаг, бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагааны тухайд Улсын Их Хурлын даргатай адил байр суурьтай байгаагаа хэлээд өргөн уудам газар нутагтай Энэтхэг Улсын хувьд сүүлийн жилүүдэд хөгжлийг орон нутагт авчирах санаачилга өрнүүлэн алслагдсан хязгаар нутгаа хөгжүүлэх бодлогыг чухалчилж байгаа, энэ нь асар уудам газар нутагтай, хүн ам цөөнтэй Монгол Улсад ач холбогдолтой байж болох юм гэлээ. Улсын Их Хурлын дарга З.Энхболд хатагтай спикерийн энэхүү саналыг дэмжиж буйгаа хэлээд энэ талаарх Энэтхэг Улсын үр дүнтэй арга туршлагаас суралцах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

Мөн хатагтай спикер Сумитра Махажан хоёр орны парламент хоорондын харилцааг улам өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа дурдаад Энэтхэгийн парламентын дэргэдэх судалгааны товчоо, Тамгын газрын туршлагаас суралцах боломжтойг онцоллоо. Түүнчлэн энэ зун Улаанбаатар хотод болох АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад Энэтхэгийн Гадаад хэргийн сайд тэргүүтэй төлөөлөгчид оролцоно гэдгийг дуулгаад олон улсын энэхүү нэр хүндтэй уулзалтыг эх орондоо зохион байгуулах гэж байгаа Монгол Улсад баяр хүргэж, амжилт хүслээ.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд уулзалтын төгсгөлд “Эрхэмсэг хатагтай спикертэй уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын асуудлаар өргөн хүрээнд яриа хэлэлцээ явуулсандаа баяртай байна. Бидний яриа хэлэлцээ үр дүнтэй, амжилттай болсонд баяртай байна” гээдЭнэтхэг Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь цаашид ч Монгол Улсын гадаад бодлогын нэг чухал хэсэг байх болно гэдгийг онцоллоо.

Хэлэлцээнд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Д.Дэмбэрэл, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааын хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, албаны бусад хүмүүс оролцлоо.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан