Фэйсбүүкт хүмүүсийн хийдэг хамгийн тэнэг зүйлс
2016/04/20
Share |

Техник технологи, цахим ертөнц хөгжихийн хэрээр хүмүүсийн амьд харилцаа үгүй болж, бүхнийг сошиал сайтууд тэр дундаа Фэйсбүүкээр хоорондоо шийдэх болжээ.

Энэ нь нэг бодлын найз нөхдийн хүрээллээ тэлэх сайхан боломж боловч, зарим нэг үйлдлийг залхтал хийх, "өөрийнхөөрөө л байна, бусдын бодол надад хамаагүй" гэсэн хандлагаар олон нийтийн сүлжээг ашиглах нь хүмүүсийн дургүйг маш ихээр хүргэдэг байна. Ингээд та бүхэндээ тэдгээр үйлдлүүдийг танилцуулъя.

1 Фэйсбүүкт хэт их зураг оруулах

Сүүлийн үед хүмүүс, ялангуяа өсвөр, идэр насныхан цахим ертөнцөд ихээр донтох болж, бүхий л зүйлээ тайлагнан, ил далд маш их зургийг хийх болжээ.

Тэдгээр хүмүүсийн цахим хуудаснаас нохой, найзын төгсөлт, нэг өдрийн амьдрал, ижил хувцастай олон зургууд, кофены аяганы зураг гээд л юу ч олдож мэднэ.

Сэтгэл судлаач Бен Мардер хэлэхдээ, “Та өөрийн оруулах гэж буй зургаа, бусад хүмүүст ямар сэтгэгдэл төрүүлэх бол хэмээн бодох хэрэгтэй.

Юун түрүүнд өөрийн зургийг гаднын нүдээр харах нь чухал шүү дээ” хэмээжээ. Ийнхүү хэтэрхий их үр ашиггүй зураг нийтлэх нь бусад хүмүүсийг маш ихээр залхаадаг байна.

Фэйсбүүкт хэт их зураг оруулах

2 Фэйсбүүкт хэт их, эсвэл хэт бага найзтай байх

2008 онд коллежийн оюутнуудын дунд авсан судалгаагаар тэд Фэйсбүүктээ тус бүр 300-аас илүүгүй найзтай байжээ. Энэ нь тэд зөвхөн таньдаг хүмүүсээ л найзаар нэмдэг байсантай холбоотой. Харин сүүлийн үед Фэйсбүүктээ 300 найзтай гэвэл, сонссон хүний хөх инээд нь хүрэх биз. Учир нь хүмүүс таньдаг таньдаггүй хамаагүй маш олон гишүүдтэй найзалдагтай холбоотой. Энэ нь бусдад нэг их хамаагүй ч гэлээ, таныг цахим гэмт хэргийн хохирогч болгох эрсдэлтэй. 

Фэйсбүүкт хэт их, эсвэл хэт бага найзтай байх

3 Хэт хувийн зүйлс нийтлэх

Мэдээж өөрийнхөө цахим хуудаст юу нийтлэх нь таны дур ч гэлээ, нүцгэн шалдан зураг тэрчлэн хэтэрхий хувийн зүйлсийг нийтлэх нь эргээд таны нэр хүндэд муугаар нөлөөлөх, бусдын халдлагад өртөх том шалтгаан болдог. Тиймээс ч өөрийгөө эвгүй байдалд оруулахгүйн тулд тодорхой хэм хэмжээг мөрдөх нь зүйтэй. Таны хэтэрхий илэн далангүй нийтлэл, мэдээллүүд ихэнх хүмүүст буруу сэтгэгдлийг үлдээн, таны тухай сөрөг мэдээллийг олгох өндөр магадлалтай.

Хэт хувийн зүйлс нийтлэх

4 Өөрийнхөө тухай хэтэрхий ихийг нийтлэх

Өөрийн тухай хэтэрхий их зүйлийг нийтлэх нь мэдээж зохисгүй. Ямарваа зүйл өөрийн гэсэн хэм хэмжээнээс хэтрэхээрээ л бусдын шүүмжлэлийн бай болдог. Мэдээж хүн бүрд таалагдах албагүй ч гэлээ, зарим үед цахим хуудастаа "агаар оруулж", өөртөө чөлөө зав өгч байгаарай.

Өөрийнхөө тухай хэтэрхий ихийг нийтлэх

5 Хэт ойроос авсан зургаа нүүр зураг болгох

Зарим хүмүүс үнэхээр мэдрэмжгүй гэх үү, эсвэл зүгээр л авсан зураг нь тэгээд таарчихсан уу, хэтэрхий ойроос авсан зургаа фэйсбүүкийнхээ нүүр зураг болгодог. Ийм зургийг анхалж харсан хүн цочиж, зог тусна шүү дээ. Магадгүй уран сайхан талаасаа байж болох ч, иймэрхүү зураг нь ихэнх хүнд үнэхээр таагүй санагддаг ажээ.

Хэт ойроос авсан зургаа нүүр зураг болгох

6 Сэтгэл хөдлөлөө нуух

Та зарим үед өөрийн багийг тайлж, юу бодож байгаа яахыг хүсэж буйгаа чөлөөтэй илэрхийлэх хэрэгтэй. Жишээ нь сүүлийн үед дэгдээд байгаа улаан бурхан өвчин гэх мэт олон түмний хэлэлцэж байгаа асуудалд өөрийн байр суурийг тодорхой хэмжээгээр илэрхийлэх нь зүйтэй. Магадгүй таны саналыг хэн нэг нь дэмжээд, үр дүнтэй арга хэмжээг авах ч юм билүү. Тиймээс хэрэгтэй, хэрэггүй зүйлсийг ялгаж салган, өөрийн дүгээс дүн шинжилгээг өгч, түүнийгээ цахим ертөнцөөр дамжуулан илэрхийлж сураарай. 

Сэтгэл хөдлөлөө нуух

7 Хэтэрхий сайн хүн шиг аяглах

Хүн бүрд тусалж, яг л сахиусан тэнгэр шиг ямар ч өөгүй мэт аягладаг хүмүүс заримдаа шүүмжлэлийн гол бай болох нь бий. Мэдээж чин сэтгэлээсээ хүнд тусалж, түүнийгээ хавийн хүмүүст гайхуулаад, зарлаад байдаггүй ч, үйл нь хэзээд хүмүүст хүрч, амьдралд нь дөмөгхөн  тус болсон тохиолууд цөөнгүй олон. Харин бусдын анхаарлыг өөртөө татах гэж хичээн, худлаа сайн хүний дүр эсгэх нь мэдээж онцгүй шүү дээ...

Хэтэрхий сайн хүн шиг аяглах

8 Хүмүүсийн анхаарлыг татах гэж хэт хичээх

Дээр дурдсантай адилаар бусдын анхаарлыг өөртөө татаж, нэрд гарахын тулд хэрэгтэй хэрэггүй бичлэг, зураг, тэнэг постууд нийтлэх хандлага газар авсаар... Олны танил болж л байвал юу ч хийсэн хамаагүй гэсэн шиг хүнд үзэн ядагдах хандлагууд цахим ертөнцөд ихэссээр байгаа нь нууц биш.

Хүмүүсийн анхаарлыг татах гэж хэт хичээх

9 Бухимдлаа илэрхийлэх

Магадгүй та үнэхээр хэн нэгэнд бухимдаж уурласан байж болно. Тэглээ гээд өөрийн бухимдал, эрээ цээргүй олон хараал ерөөл, хар энергиэ сэтгэл санаа нь сайхан яваа бусдадаа халдааж, тавгүйтүүлэх шаардлагагүй шүү дээ. Зөвхөн танд хамаатай зарим зүйлсийг өөртөө л үлдээсэн нь дээр.

Бухимдлаа илэрхийлэх

10 Хувиа хичээх

Хэрвээ та бусдад сайхан сэтгэгдэл төрүүлж, сайхан хамт олноор өөрийгөө хүрээлүүлье гэвэл хувиа хичээх хандлагыг төрүүлэхгүй байх нь чухал... Жишээ нь фэйсбүүкт хэн нэгэн найз тань таны муухайн гарсан, өөрийн сайхан гарсан зургийг нийтэлж, “tag” хийчихвэл яаж ч бодсон үнэхээр таагүй санагдана шүү дээ. 

Хувиа хичээх

11 Хошин шогийн мэдрэмжгүй байх

Хошин шогийн мэдрэмж гэдэг зүйл таны бодсоноос ч чухал юм шүү. Хэн нэгний нийтэлсэн постны доор шууд утгаар нь ойлгож, бухимдлаа илэрхийлэх, аливаа зүйлийг гүн гүнзгий утгаар нь бодож, "Философилог" нэгэн болж харагдах гэх мэт зүйлс нь ганцхан таныг ч биш фэйсбүүк дэх бүх хүмүүсийг бухимдуулдаг гэдгийг санах хэрэгтэй. Амьдрал өөрөө хөгжилтэй шүү дээ. Бүх зүйлийг битгий хүндээр, эмзгээр тусгаж ав, заримыг нь зүгээр л наргиан гээд ойлгочих. Энэ нь танд хамаагүй тустай. 

Хошин шогийн мэдрэмжгүй байх

12 Хэн нэгэнд дургүй мэт жүжиглэх

Заримдаа та өөрөө харьцаж үзээгүй байж, хэн нэгний муулж байгаа хүнийг хэзээ хэзээний таньдаг мэтээр муулах, шүүмжлэх нь зохимжгүй. Ялангуяа хүнийг гадна, өнгөн талаас нь хөнгөн хийсвэр дүгнэж, түүнийгээ хүмүүст тараах нь үнэхээр хүн чанаргүй хэрэг билээ. Тиймээс зарим үед олон нийтийн хандлагыг дагалгүй, тухайн хүнтэй ярилцаж, мөн чанарыг нь таних гээд үзээрэй.

Хэн нэгэнд дургүй мэт жүжиглэх
www.caak.mn
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан