Хувьцааг минь Хятад нь авна уу, Монгол нь авна уу хамаагүй мөнгөтэй л болмоор байна
2016/04/20
Share |

Урт цагааны урд байрлах Тайванийн төвийн гадна 1072 хувьцааныхаа дансыг нээлгэж боломжтой бол хэдэн төгрөг болгочих юмсан гэх хүмүүс цугласаар. Ийм цугларалт болсоор сар гаруй хугацаа өнгөрлөө. Өчигдөр гэхэд Урт цагааны гаднах талбай бараг дүүрэхээр их хүн цугласан байх. Байн байн хэсэг бүлгээрээ хуйларч хувьцаагаа яавал мөнгө болгох, данс нээлгэсний дараа яаж арилжих тухай ярилцаж, хэн хаана мөнгөөр авна гэнэ гэсэн дэл сул мэдээлэл сонсох гэсэн хүмүүс  дүүрэн байлаа.

Хувьцааны дансаа нээлгээгүй, мөнгө болгож байгаа гэсэн мэдээлэл сонсоод анх удаагаа ирж байгаа иргэд Тайванийн төвийн дөрөвдүгээр давхарт байрлах Үнэт цаасны зах зээл хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалах төвийн үүдэнд хөл тавих зайгүй дугаарласан иргэд. 

Харамсалтай нь яг юунд дугаарлаж байгаа, хувьцаа гэж юу болохоо мэдэхгүй иргэд их байлаа. Дотор бүртгэл хийж байна уу гэхэд:

“Энд дугаарлаад дотогш орж  бүртгүүлж байгаа. Сайн учрыг нь ойлгохгүй байна. Хувьцааг минь авч мөнгө өгч байгаа бол авчих санаатай л зогсож байна ” гэж байгаа нэгэн ч байна.

Үүдэнд дугаар үүсэн өрөө дотроосоо түгжээтэй үүдэнд нь “ Үнэт цаасны данс нээхгүй зөвхөн хувьцааг арилжаалах захиран зарцуулах “ эрхийг хүссэн өргөдлийг хүлээн авч байна хэмээн бичжээ. Зөвлөгөө авахыг хүссэн иргэдийг хэсэг хэсгээр нь өрөөнд оруулан лавлагаа, мэдээлэл, зөвлөгөөг 15 минутад 3000 төгрөг. Харин иргэдээс хувьцаагаа захиран зарцуулах өргөдлийг авахад 1000 төгрөгийн хураамж авч байв.

"“Эрдэнэс таван толгой” ХХК-ийн хувьцааг захиран зарцуулах эрхийг Засгийн газраас олгоогүй тул арилжих боломжгүй"

Бид дотогш орж Үнэт цаасны зах зээл хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалах төвийн тэргүүн: Э. Алтаншагайгаас зарим зүйлийг тодруулсан юм.

  Танай байгууллагад маш олон хүн хандаж зөвлөгөө авах гэж дугаарлан зогсож байна. Хятадууд авч байгаа гэж байна мөнгийг нь бэлэн өгвөл тэдэнд зарна гэх. Ингэж бужигнуулах болсон шалтгаан нь юу юм бэ? Яагаад ингээд бужигнаад хувьцаа зарж байна, авч байна гэж шуугих болов оо?

  -Facebook –т миний зургийг тавиад 1072 хувьцааг 1 сая төгрөгөөр сольж өгч байна гэсэн худлаа мэдээлэл оруулж ард иргэдийг хөөргөж төөрөгдүүлсэн ийм л юм цахим ертөнцөөр шуугиснаас иргэд буруу ойлголттой байгаад байна. Манай байгууллага хувьцаа зарах арилжихад ямарч холбоогүй байгууллага. Бид иргэдэд сургалт мэдээлэл зөвлөгөө өгдөг, үнэт цаасны дансаа нээлгэж баталгаажуулж авахыг илүү ихээр зөвлөдөг, хувьцаагаа захиран зарцуулах эрхийг хүссэн өргөдлийг хүлээн авсан ийм л үйл ажиллагаа явагдаж байгаа юм.

-Хувьцаа арилжаалагдаж эхлээгүй байхад яагаад ийм бүртгэлийг хийх болов? Танд ард иргэдийг бужигнуулж  зөвлөгөө өгөх бүртгэх эрх бүхий зөвшөөрөл байгаа юу?

- Би бол үнэт цаасны зах зээл хөрөнгө оруулалт зөвлөх эрхтэй хүн. Энэ байгууллагыг байгуулаад 4 жил үйл ажиллагаа явуулж хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалж зөвлөгөө өгч оюунжуулах ажлыг хийдэг. Манай байгууллага өнгөрсөн хугацаанд 1072 хувьцаагаа Засгийн газарт заръя гээд иргэд хороондоо өргөдөл өгсөн. Тэр өргөдлийг Засгийн газар аваад өөрсдийн данс руугаа  татсан гэсэн үг. Нөгөө хүмүүс мөнгө ч үгүй хувьцаа ч үгүй болоод 2 жил өнгөрсөн. Тэр үед иргэд манай байгууллагад хандаад мөнгөний ханш унаад байна. Бид мөнгөө авахаа болиод хувьцаагаа буцаагаад авъя гэсэн өргөдлийг нь хүлээн авч УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд шилжүүлсний үндсэн дээр Засгийн газрын тогтоол шийдвэр гарч бүх хүмүүсийн хувьцааг буцаан олгосон. 1 сая 500 мянган иргэний асуудлыг шийдэж өгсөн. Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв дээр очоод шалгуулахад “ Эрдэнэс таван толгой” ХХК-ийн 1072 ширхэг хувьцаа байна гээд гараад ирж байгаа юм. Үүний дараа манайд өмнө нь хандаж байсан хүмүүс буцаж хандсан. Энэ хувьцааг хөрөнгийн бирж дээр арилжаалах эрхийг нээж захиран зарцуулах хэрэгтэй юм байна гэдэг ийм асуудлыг тавьж тэр хүмүүс “ саналын эрхгүй, аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байх нөхцөлтэйгээр иргэдэд эзэмшүүлэх”гэсэн Ерөнхий сайд, болон Сангийн сайдын гарын үсэгтэй ийм тогтоолыг надад барьж ирсэн.

Тиймээс өнөөдөр хувьцаагаа авахыг хүссэн иргэдэд зөвлөгөө өгөх ийм л ажил хийж байна. Манай байгууллагын үйл ажиллагааг санаатай, зохион байгуулалттай гуйвуулж, худал цуурхал тарааж байгаад харамсаж байна. “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн хувьцааг захиран зарцуулах эрхийг Засгийн газраас олгоогүй байгаа тул ямарч арилжих боломжгүй гэдгийг хэлмээр байна. Хувьцааг Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвд хүн болгоны регистрийн дугаараар бүртгэгдээд хадгалагдсан байгаа өөрөөр хэлбэл захиран зарцуулах эрхгүй цоожтой байгаа гэсэн үг. Иргэд хувьцааг яаж авдаг, яаж зардагаа мэдэхгүй худлаа яриад яваад байна. Хувьцаа зөвхөн хөрөнгийн бирж дээр зарагддаг.

Иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгч байгаа гэх Э.Алтаншагай ийм тайлбар өгч байна. Тэгвэл энд зорин ирж өдөржин гудамжинд зогсч хэн хаанаас ирж хувьцааг минь мөнгөөр авах бол гэсэн горьдлого тээсэн иргэд өөр зүйлийг ярьж байна.

"Байгаа үгүй нь мэдэгдэхгүй хувьцаатай байсан дорвол хятад нь авна уу монгол нь авна уу хамаагүй хэдэн цааснаас өгмөөр байна"

Сонгинохайрхан дүүргийн иргэн Б, 39 настай: Хувьцаагаа зарж мөнгө болгох сонирхолтой байгаа. Хятадын иргэд хувьцаа худалдаж авч байна гэсэн сураг сонсоод ирсэн. Монголчууд маш ядуу байна. Байгаа үгүй нь мэдэгдэхгүй хувьцаатай байсан дорвол хятад нь авна уу монгол нь авна уу хамаагүй хэдэн цааснаас өгмөөр байна.  Өнөөдөр энд цугласан хүмүүст мөнгө л хэрэгтэй байгаа шүү.

Төв аймгаас ирсэн иргэн Г, 28 настай: Аль болох хурдан хугацаанд хувьцааг арилжихыг хүсч байна. Манай нутгийнхан Урт цагааны энд 1072 хувьцааг 1 сая төгрөгөөр авч байна гэж яриад шуудангаар ирж байна. Би өчигдөр ирсэн. Гэтэл хувьцаа авч байгаа хүн нь алга. Дэмий л бие биеэ харан хэн авах бол гэсэн хүмүүс. Амьдрал хүнд байхад нэгэндээ ингэж худлаа хэлж нааш цааш явуулах хэрэг байсан юм уу.

Сүхбаатар дүүргийн иргэн Г.Алтанхуяг 47 настай: Хувьцаа эзэмших, захиран зарцуулах эрх зөрчигдөж байна гэсэн асуудлыг тавьж өргөдлийн маягтыг бөглөн Засгийн газарт хүргүүлэхийг иргэд шаардаж байна. Иргэдийн эрхийг хамгаалдаг, дуу хоолой болдог байгууллага олон байгаасай. 1072 хувьцаатай атлаа ядуу амьдарч байна.

Ховд аймгийн иргэн Я.Саруул, 19 настай: Хувьцаагаа зарж мөнгөтэй болохыг хүсч байна. Миний хувьд хувьцааны талаар ойлголт байхгүй. Энд худалдаж авч байна гэсэн мэдээлэл сонсоод ирлээ. Дотогшоо ороод зөвлөгөө авлаа. Энд ирсэн хүмүүс маш их төөрөлдсөн байгаа юм байна.

 Олон иргэд ингэж  үнэн худал үгэнд хууртан хөдөө орон нутгаас шуудангийн унаагаар Урт цагааны гудамжинд байрлах Тайванийн төвийг зорин ирж байна. Эдийн засгийн хямралтай, мөнгөгүй байна хэмээн бухимдаж байгаа иргэдийг ингэж олноор нь цуглуулж чигрэгдэл  учруулж бухимдал нэмж байгаад хариуцлага тооцох, цэгцтэй мэдээлэл өгөх хэрэгтэй байна.

 

Өчигдөр Санхүүгийн зохицуулах хорооноос иргэдэд хандаж сэрэмжлүүлэг гаргажээ. Уг сэрэмжлүүлэгт:

 “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Монгол Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоол болон Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоол, 2012 оны 116 дугаар тогтоолуудаар иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Уг тогтоолуудын хүрээнд тус компанийн хувьцааг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн бүртгэлд “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК бүртгэж, баталгаажуулсан.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа нь Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэгдээгүй, хувьцааны арилжаа эхлээгүй байгаа бөгөөд хувьцаагаа олон нийтэд арилжаалах нь компанийн эрх бүхий этгээдийн шийдвэрээс гадна, компанийн хөрөнгийн болон бизнесийн үнэлгээ, өнөөгийн ба ирээдүйн үнэ цэнэ, бараа бүтээгдэхүүний зах зээлийн үнэ ханш, компанийн засаглал, удирдлагын зохистой байдал болон хөрөнгө оруулагчдын хүсэл, сонирхол, эрэлт хэрэгцээ зэрэг олон хүчин зүйлсээс хамаардаг учраас ихээхэн бэлтгэл ажил, цаг хугацаа шаарддаг, мэргэжлийн цогц үйл ажиллагаа тул “Эрдэнэс Тавантолгой” ХК нь эдгээр бэлтгэл ажлыг хангахаар холбогдох ажлуудыг эхлүүлээд байна.

Гэтэл сүүлийн үед үнэт цаас эзэмших дансыг яаралтай нээлгэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа, түүнийг өмчлөх эрх нь баталгаажих, ингэснээр мөнгө болох мэтээр иргэдийг төөрөгдүүлсэн худал мэдээлэл тарааж, түүгээр далимдуулан үнэт цаасны данс нээж буй талаар иргэдээс Хороонд хандан мэдээлэл ирүүлэх боллоо.

Үнэт цаасны арилжаанд оролцох, хувьцаа худалдах болон худалдаж авах зорилгоор Хорооноос тусгай зөвшөөрөл авсан үнэт цаасны компаниар дамжуулан үнэт цаасны дансыг нээлгэх эрх нь иргэдэд нээлттэй хэдий боловч зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмшихтэй холбоотойгоор нэн даруй данс нээлгэх шаардлагагүй болохыг мэдэгдэж байна.

Иргэн таны эзэмшиж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны хувьд Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 350 дугаар тогтоолын 2.3-т Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг түүний хоёр дахь зах зээл нээгдэх хүртэл бусдад худалдах, шилжүүлэхгүй байхаар заасан болохыг анхаарна уу гэжээ.

www.times.mn

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
(103.23.51.1)
30 ширхэг хувьцаа зарна утас 88130993
2016-04-26 18:22:29
(197.210.173.64)
Do you need a loan? if yes contact us today via email.oceanloanfirm@postribe.c om
2016-04-27 05:48:53
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан