48 тойрогт дахин 28 жижиг тойрог үүсгэхээс өөр аргагүй болно
2016/04/25
Share |

48 тойрогт дахин 28 жижиг тойрог үүсгэхээс өөр аргагүй болно

Үндсэн хуулийн Цэц өнгөрсөн Баасан гаригт дунд суудлын хуралдаанаа хийж, УИХ-аас 2015 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “... 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар ...” гэсэн заалт Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэн, хүчингүй болгосон юм.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцээд олонхи нь “Цэцийн шийдвэрийг хүлээн авах ёстой” хэмээн үзжээ. Харин УИХ энэ долоо хоногт хэлэлцэх асуудлынхаа жагсаалтад багтаасан байна.

Хуулиараа ҮХЦ-ийн дүгнэлтийг УИХ хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу өгнө. ҮХЦ-ийн дунд суудлын дүгнэлтийг УИХ хүлээж авахгүй бол ҮХЦ-ийн дээд суудал хуралдана. Зарим эх сурвалж ҮХЦ-ийн дээд суудал, дунд суудлынхаа дүгнэлтийг хамгаалсан шийдвэр гаргана.

Ингээд УИХ буюу хууль тогтоогчид Сонгуулийн тухай хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулахаас өөр гарцгүй болно. Нөгөө талдаа эдийн засаг, улс төрийн шийдвэрт сөрөг нөлөөтэй гэж харж байна. Жишээлбэл, СЕХ-ноос ирэх сарын гуравны өдөр гадаад суугаа Монгол иргэдээс Дипломат төлөөлөгчдийн 44 газраар дамжуулан санал авахаар явах байжээ.

Сонгуулийн тухай хуулийн дээрх заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй сонгох зарчмыг зөрчөөгүй гэж тайлбарлах хуульч байна. Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2012 онд иргэн Н.Ариунболд ҮХЦ-д Сонгуулийн тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “... 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар ...” гэсэн заалтууд Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн гомдол гаргасан ч, тухайн үеийн Цэц хүлээж аваагүй.

Энэ бол зөв шийдвэр байсан хэмээн хуульч Б.Баярсайхан ярилаа. Тэрбээр “Үндсэн хуулийн 21.2 дугаар зүйл заалтад “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно...”  гэсэн нь шууд хүн сонгоно гэсэн ойлголт биш.

Можаритор системээр 48, пропорциональ тогтолцоогоор  буюу намын жагсаалтаар 28 гишүүн сонгогдоно гэдэг нь нэр дэвшигчийг сонгох аргачлал болохоос Үндсэн хууль зөрчөөгүй” гэж тайлбарлалаа.

Хэрэв ҮХЦ-ийн дээд суудал намын жагсаалтаар гарах пропорционалт тогтолцооны хуулийн заалтыг хүчингүй болговол можаритораар сонгох 48 тойрог дотроо дахин 28 жижиг тойрог үүсгэхээс өөр арга УИХ-д үлдээгүйг тодотгосон юм. 

Б.Баярсайхан хуульч өнгөрсөн баасан гаригийн ҮХЦ-ийн дунд суудлын хуралд итгэмжлэгчээр оролцсон Д.Лүндээжанцан гишүүний дэвшүүлсэн гаргалгаатай санал нэг байна.

Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан Шууд сонгох гэдэг нь нэгд: сонгогч сонгуульд ямар нэг төлөөлөлгүйгээр оролцож саналаа өөрөө гаргах, хоёрт: сонгогчдын саналын үндсэн дээр сонгуулийн дүнг хуулиар  тогтоосон журмын дагуу шууд гардаг гэсэн агуулгатай тул Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт нь Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Улсын Их Хурлын гишүүнийг ... шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, ... сонгоно.” гэснийг зөрчөөгүй төдийгүй, сонгуулийн дүн нь шууд гарч байх хуулийн журмыг тогтоож байгаа юм” гэсэн үг гэнэ.

www.news.mn

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
(46.161.9.32)
cQjRlJ nvyfqxhmnmai, [url=http://ythwaaiheuzs.com/] ythwaaiheuzs[/url], [link=http://ytgwlmywvbhq.com/ ]ytgwlmywvbhq[/link], http://hrkitsyeuzxc.com/
2016-10-30 04:39:55
(46.161.9.20)
wh0cd1012533 advair diskus
2017-05-14 14:22:37
(46.161.9.20)
wh0cd304937 lynoral cafergot tablets vardenafil levitra hydrochlorothiazide
2017-07-08 08:52:01
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан