Д.Алтангэрэл: Ламын шарилыг байрнаас нь хөдөлгөлгүй хамгаалж байна
2016/04/30
Share |

Дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт сумын нутгаас эртний занданшуулсан шарил олдсон.  Уг шарилыг Буянт сумын Хөх эргийн Улаан зуух гэх газарт эмийн ургамал түүж явсан иргэн анх олж, орон нутгийн захиргаанд мэдэгдсэн байна. Тус олдворын талаар Баян-Өлгий аймгийн Байгаль орчны улсын байцаагч Г.Алтангэрэлээс тодрууллаа.

-Шарилыг яг хаанаас олсон бэ?

-Өнгөрсөн баасан гаригт ургамал түүж явсан нутгийн иргэн анх мэдэж, холбогдох байгууллагад мэдэгдсэн. Хөх эргийн орчимд хөндий хадны доороос дээрх шарил олдсон.

-Ламын шарил гэж хэвлэлээр мэдээллэсэн байсан. Хэрэгсэл нь хамт олдсон уу?

-Шарил гаднаасаа хагас суусан байдалтай, урианхай хөдсөн дээлтэй, хонины толгой болон нэг судар хамт олдсон юм. Түүнээс үүдээд лам болов уу гэж дүгнэж байгаа.

-Одоо шарилыг хаана, хэрхэн хадгалж байна вэ?

-Бид уг шарилыг олсон даруйдаа яаманд мэдэгдсэн. Яамнаас бидэнд шарилыг олдсон газарт нь байлгаж, хүн нэвтрүүлэхгүй байх үүрэг чиглэл өгсөн. Тиймээс цагдаагийн газраас хад орчмын хэсгийг хамгаалалтад аваад байгаа. Одоогоор судалгаа шинжилгээний ажил эхлээгүй байгаа.

-Судалгааны ажил хэзээнээс эхлэх вэ?

-Бид дээшээ мэдээллээ өгөөд, чиглэл аваад, ажиллаж байна. Удахгүй яамнаас зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллага ирнэ. Тэгээд л олдворыг судалж эхлэх байх. Яг хугацааг нь сайн хэлж мэдэхгүй байна.

-Шарил олдоод гурван долоо хоног болж байна. Шинжээчид хэзээ ирэх бол?

-Яамнаас нааш нь хоёр хүн томилсон гэсэн боловч одоо хүртэл ирээгүй байна. Бид нар шарилыг хамгаалалтад авснаар өөрөөр хөдөлгөж бариагүй хүлээж байгаа.

Ламын шарил олдсоноос хойш нилээд хугацаа өнгөрөөд байна. Судалгаа шинжилгээний ажил яагаад хийхгүй байгаа талаар БСШУЯ-ны Соёлын өвийн мэргэжилтэн Б.Даваацэрэнгээс тодруулахад “Энэ талаар өнөөдөр ярихад эрт байна. Бид ямар ч байсан мэдээлэл авч, холбогдох хүмүүсийг судлуулахаар хуулийн дагуу зохих арга хэмжээ авч эхэлсэн. Гэхдээ уг шарилыг аймгийн соёлын төвд хүлээлгэн өгсөн гэдэг мэдээлэл байхгүй. Одоогоор энэ талаар мэдээлэл өгөхөд эрт байна” гэсэн юм.

Баян-Өлгий аймгийн Буянт сум нь  1921 оноос өмнө Алтайн Урианхай долоон хошууны нэг Урианхайн зүүн гарт харъяалагдаж байсан бөгөөд 1940 онд Баян-Өлгий аймаг байгуулагдсаны дараа Буянт нэртэй болжээ. Тус сумын газар нутгаар Ховд гол урсан өнгөрдөг ба тус голыг даган сүм хийд байсан гэх ул мөр байдаг аж. Нутгийн иргэд уг занданшуулсан шарилын гаднах байдлаар 100-гаас дээш жилийн өмнөх урианхай лам хүний шарил хэмээн таамаглаад байгаа аж. Мөн шарилтай хамт олдсон судрыг XVIII зууны үеийнх байж болзошгүй хэмээжээ.

Б.ЦОГ

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан