Wi-Fi сүлжээгээ хурдасгах арга
2016/05/02
Share |

Айл бүрт Wi-Fi утасгүй сүлжээ байдаг болсон өнөө үед түүнийгээ хэрхэн зөв тохируулж, бүрэн хурдаар нь ажиллуулах чухал болоод байна.
Sniff Wi-Fi блогийн хөтлөгч, Wi-Fi сүлжээний зөвлөх Бен Миллерийн өгсөн зөвлөгөөг танилцуулъя. Wi-Fi сүлжээг хэрхэн хурдан бөгөөд хол зайг хамардаг болгох вэ?


ХУУЧИН РҮТЕРИЙГ СОЛИХ
Сүүлийн хэдэн жилд Wi-Fi рүтерийн технологи хурдтай хөгжсөн тул мөнгө гаргаж солих хэрэгцээ зарим хүнд байгаа. Шинэ рүтертэй болох нь олон хүнд, ялангуяа Интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компаниас өгсөн хуучин рүтертэйгээ зууралдсаар суугаа хүмүүст маш чухал.
Бений зөвлөж байгаагаар өнөөдрийн хамгийн сайн рутер нь Google OnHub. Үүнд шинэ антенны технологи ашигласан тул хамрах хүрээ, сигналын түвшин маш сайн гэнэ. Тохируулдаг антеннтай тул рутерийн байгаа орчинд зохицуулан цацах чиглэлийг нь өнцгөөр тааруулснаар хол зайнд хурдтай ажилладаг аж. Тухайлбал нэг чиглэлд 60 хэмийн өнцгөөр чиглүүлэн цацахаар тохируулж болдог.

ДАВТАМЖАА ЗОХИЦУУЛ
Шинэ рүтерүүд хоёр ялгаатай давтамжийн зурваст (frequency) ажилладаг: 2.4GHz ба 5GHz. Орчиндоо тохируулан аль нэгийг нь сонгосноор илүү үр дүнтэй ажиллуулна. Ерөнхийдөө нам давтамж нь хүчтэй сигналтай байдаг. Тиймээс саад ихтэй орчинд, тухайлбал хөргөгч, хана зэрэг нь дамжих замд байгаа бол 2.4GHz тохиромжтой. Харин 5GHz-ийн өндөр давтамж нь илүү хурдтай. Бас илүү олон суваг ашигладаг. 5GHz ашиглаж байгаа тохиолдолд хөршийн тань сувагтай давхцахгүй байх магадлал өндөр. Харин нөгөөх нь давхцаж ажиллагаа нь удаашрах магадлал ихтэй.
Зарим рутер, жишээ нь Apple-ын Airpor Extreme нь дээрх хоёр давтамжийг зэрэг ашигладаг буюу “dual band” горимтой. Үүний шалтгаан нь сүүлийн үеийн ухаалаг гэрийн жижиг төхөөмжүүд нь бүгд зөвхөн 2.4GHz давтамжаар ажилладагтай холбоотой гэнэ.

СУВГУУДЫГ СОЛЬЖ ҮЗЭХ
Өөр утасгүй сүлжээтэй суваг нь (channel) давхцвал ажиллагаанд муугаар нөлөөлдөг. Харин суваг сонголтыг рүтерүүд автоматаар гүйцэтгэнэ. Хамгийн зөв арга бол гараар сувгаа тааруулах. Ингэхдээ гэрийнхээ сигнал хамгийн муу хэсэгт буюу рүтерээс хол хэсэгт очоод тусгай програм ажиллуулж давхцаагүй сул, ачаалал багатай суваг аль нь байгааг олж мэднэ. Тэгээд тэр сувгаа рутер дээрээ тохируулж өгвөл ажиллагаа сайжирна. Ийм тусгай програм (рүтер удирдах) нь Mac OS болон iOS дээр Airport Utility нэртэй байдаг бол Windows дээр үнэгүй Acrylic Wi-Fi нэртэй сканнер аппликэшн ашиглахыг Бен зөвлөж байна. Харин Андроидын хувьд Farproc компанийн бүтээл Wi-Fi Analyzer илүү сайн гэнэ.

RTS THRESHOLD-ЫГ БУУРУУЛАХ
Сигнал давхцсан орчинд Wi-Fi сүлжээний чанарыг сайжруулах нэг арга бол RTS (Request to send) Threshold тохиргооны утгыг бууруулах. Зарим рүтерүүд энэ утгыг гараар тааруулах боломжтой байдаг. Энэ утгыг бууруулснаар ямар ч тохиргоотой рутерын ажиллагаа сайжирдаг. Болж өгвөл 0 болгох, ингэхэд ажиллахгүй байвал алхам алхмаар нэмсээр зохих түвшинд нь хүргэж болно.

ХАМГИЙН СҮҮЛИЙН ҮЕИЙН НУУЦЛАЛЫН ГОРИМЫГ СОНГО
Аюулгүй байдлын улмаас рүтерт нууц үг хийдэг. Ингэхдээ янз бүрийн нууцлах горимуудаас (encryption) сонгодог. Тэгвэл хамгийн сайн сонголт нь WPA2.
WPA2 горим нь зөвхөн хамгийн хурдтай сүлжээнд (802.11n, 802.11ac) ашиглагддаг сүүлийн үеийн AES стандарт юм. Хэрвээ үүнийг off болгох эсвэл өөр горим сонговол таны рүтер шууд 802.11a, 802.11g зэрэг хуучин сүлжээний стандартад шилжиж удааширдаг. Интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компанийн хүмүүс үүнийг янз бүрээр тааруулж өгдөг тул ихэнх хүмүүс мэддэггүй.

POWERLINE ADAPTER АШИГЛАН СҮЛЖЭЭГЭЭ ТЭЛЭХ
Дээрх аргуудыг хэрэглээд сүлжээ сайжрахгүй байвал утасгүй сүлжээнийхээ хүрээг нэмэгдүүлэхийн тулд Powerline adapter төхөөрөмжийг ашиглана.
Энэ нь гэрийн цахилгааны шугамыг ашиглан Wi-Fi сүлжээгээ өргөжүүлэх арга юм. Ингэхдээ уг төхөөрөмжийг рүтер байгаа өрөөнийхөө цахилгааны залгуурт холбоод Ethernet кабелиар рүтертэйгээ холбоно. Дахиад нэг ийм төхөөрөмжийг сигнал хүрэхгүй байгаа өрөөнийхөө цахилгааны залгуурт холбоно. Ингээд тэр Powerline төхөөөрөмжөө мөн дахиад нэг рүтерт кабелиар холбох юм.
Ингэснээр хоёр сигнал сайтай утасгүй сүлжээ хоорондоо цахилгааны шугамаар холбогдож ажиллана гэсэн үг.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
(86.66.31.238)
yyoyo, laaz ashiglahnuu l gej ailaa shd...
2016-05-02 18:32:43
(59.153.115.81)
Юнившн ий хурдыг хэрхэн хурдасгах вэ
2016-05-02 21:09:30
(202.180.220.172)
Univison arai l denduu nariilj bna aa.Utasan deeree bichleg uzej chadahaa bailaa.
2016-05-03 07:58:24
(46.161.9.32)
XjsiOZ thcnhqcdejos, [url=http://jobttmgldgrh.com/] jobttmgldgrh[/url], [link=http://tacouixmzxcj.com/ ]tacouixmzxcj[/link], http://znxjsbkrjgjv.com/
2016-06-11 09:21:58
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан