Дугаартайгаа шилжих үйлчилгээг хэрэгжүүлэхийг үүрэгдэв
2016/05/12
Share |

Лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалтад өнөөдөр Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэн нар оролцлоо.

 Улс орны эдийн засгийн хөгжлийг түүчээлдэг чухал салбар бол мэдээллийн технологи, харилцаа холбооны салбар. 2016 он технологийн болон хөгжлийн том шийдвэрүүдийг гаргах хариуцлагатай жил. Иймд энэ хоёр агентлагийн дарга нарт зарим үүрэг даалгавар өгөхөөр “Шийдлийн цаг”-т урьсан гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг уулзалтын эхэнд хэллээ.

 Үүрэн холбооны салбарт 4G үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг хийх учиртай. Нэг оператор компани туршилтаар хийж эхэлсэн. Бусад компаниуд ийм үйлчилгээг хэзээ нэвтрүүлэх гэж байгааг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тодруулахад,

 Энэ үйлчилгээнд шилжих эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ дагуу оны эхэнд гар утасны оператор дөрвөн компанид тусгай зөвшөөрлийг нь олгосон. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас Юнител компани 4G үйлчилгээний туршилтын цацалтыг хийж эхэлсэн. Iphone утасны хувьд нэмж тохиргоо хийгдэх тул нэгдсэн зөвшөөрөл гаргахаар операторууд хамтарч ажиллаж байна. Зургадугаар сард багтаж Iphone хэрэглэгчдийн гар утасны тохиргоо хийгдэнэ. Мобиком компани энэ сард, бусад операторууд хоёрдугаар улиралд багтаж 4G үйлчилгээг нэвтрүүлнэ гэж Мэдээллийн технологи, шуудан, харилцаа, холбооны газрын дарга Ц.Жадамбаа хэллээ.

 Гар утасны дугаараа өмчилж оператор компаниа сонгох үйлчилгээг иргэд сонирхон хүлээж буй. Үүнийг зохицуулах хууль батлагдсан. Хэрэгжилт нь ямар байгаа талаар Харилцаа, холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэн,

 -2014 оноос энэ ажлыг эхлүүлсэн. 2014 оны долдугаар сард УИХ-ын чуулганаар Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Хууль хэрэгжүүлэхээр ажлын хэсэг  байгуулагдан ажиллаж байна. Оператор компаниудын удирдлагуудтай таван удаагийн уулзалт хийсэн гэлээ. Мөн Харилцаа холбооны зохицуулах хороо энэ ажлыг гардан зохион байгуулахгүй бол хууль хэрэгжих боломж бага байгааг Б.Балгансүрэн хэлсэн юм. Энэ ажлыг тус хороо гардан зохион байгуулж, энэ онд багтаан дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх үүргийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өглөө.

 

Хөдөө, орон нутгийн иргэд интернэтийн үйлчилгээг Улаанбаатар хотынхтой ижил үнэ,  ижил хурдаар ашигладаг болох ажлыг зохион байгуулах үүргийг Ерөнхий сайд өгсөн. Үүний үр дүнд интертийн хэрэглээ орон нутагт нэмэгдэж байна. Өсөлт нэг дахин нэмэгдсэн, Улаанбаатарынхтай ижил үнээр интернэт ашиглах асуудлыг энэ сард эцэслэн шийднэ. 21 аймаг интернэтийн үйлчилгээ авч байгаа, 30 гаруй сум интернэтэд холбогдсон, бусад сумыг интернэтэд холбох ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. Зургадугаар сард багтаан сумдыг интернэтээр холбох ажлыг эцэслэн шийдвэрлэнэ гэж Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа хэллээ.  

Улаанбаатарын гэр хорооллыг интернэтэд холбох ажил орхигдоод байна. Гэр хорооллын айл өрхөд интернэт хүргэхэд технологийн ямар шийдэл хэрэгтэй талаар энэ уулзалтаар ярилаа. Гэр хороололд интернэт хүргэх дэд бүтэц татах, 4G үйлчилгээгээр дамжуулж өндөр хурдны интернэт оруулахаар судалгаа хийж байгаа юм байна.

 4G үйлчилгээг энэ оны гуравдугаар улиралд жигдрүүлэх, дугаартайгаа шилжих үйлчилгээг Харилцаа холбооны газар хариуцан ажиллаж энэ онд хэрэгжүүлэх, үндэсний роуминг үйлчилгээний туршилтыг тавдугаар сард хийж, энэ онд нэвтрүүлж эхлэх, хөдөөд интернэт ашиглах боломжтой болсонтой холбоотойгоор Монголын цахилгаан холбоо компани болон сүлжээ компаниудын марктингийг идэвхжүүлэх ажлыг зохион байгуулах, гэр хорооллын айл өрхүүдэд интернэт үйлчилгээг хүргэх,  чанарыг сайжруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд ойрын хугацаанд танилцууулан шийдвэрлүүлэхийг агентлагийн дарга нарт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ”Шийдлийн цаг”-аар үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
(46.161.9.32)
O66H4j kxnbcdlhvqrg, [url=http://kvisyjiwuyvl.com/] kvisyjiwuyvl[/url], [link=http://qvbjbbcoafcl.com/ ]qvbjbbcoafcl[/link], http://qndgmsdaycfr.com/
2016-06-09 15:10:27
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан