УИХ-ын дарга Т.Ошиматай уулзалт хийв
2016/06/02
Share |

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын Япон Улсад хийх ажлын айлчлал үргэлжилж байна. Тэрээр өнөөдөр /2016.06.02/ Япон Улсын  парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ошиматай уулзалт хийлээ.

Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ошима уулзалтын эхэнд УИХ-ын дарга З.Энхболдтой дахин уулзаж байгаадаа талархаж буйгаа илэрхийлэв. Мөн тэрээр, УИХ-ын дарга та Япон Улсад маш богино хугацаанд ч гэлээ, маш үр дүнтэй айлчлал хийж байна гэж бодож байна. Та өнөөдөр Японы Ерөнхий сайдтай уулзахын зэрэгцээ Төлөөлөгчдийн танхимын дарга, Зөвлөхүүдийн танхимын даргатай уулзахаас гадна чухал үйлдвэрийн газруудын үйл ажиллагаатай танилцаж байна. Өнгөрсөн оны наймдугаар сард бид Нью-Иорк хотноо уулзах үеэрээ, Япон Монголын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн талаар санал солилцож байсан билээ. Энэхүү хэлэлцээрийн үр дүн удахгүй гарч эхлэх гэж байна. Мөн Монгол-Японы парламентын бүлэг болон монголын ард түмний зүгээс саяхан Япон Улсын жижиг хотод болсон газар хөдлөлтийн дараа бидэнд чин сэтгэлийн туслалцаа үзүүлсэнд албан ёсоор талархал илэрхийлье. Манай хоёр улс “Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлснээс хойш, хоёр орны өндөр дээд хэмжээний айлчлалуудын цар хүрээ, давтамж нэмэгдэж байгаа бөгөөд Ерөнхий сайд Шинзо Абэ л гэхэд хоёр ч удаа Монгол Улсад айлчилсан нь тун ховор тохиол боллоо. Манай хоёр улсын парламентын бүлгийн харилцаа маш идэвхтэй явагддаг. Монгол Улсад болох АСЕМ-ын чуулга уулзалтын хүрээнд болсон АЕПТ9 уулзалтад манай улсаас төлөөлөгчдөө илгээн оролцуулсан. Хоёр орны харилцааны түвшинг шинэ шатанд гаргахад Япон Монголын Эдийн Засгийн түншлэлийн хэлэлцээр чухал алхам болсон. Мөн ард иргэдийн хоорондын харилцаа ч сүүлийн жилүүдэд эрчимжиж байгаад талархалтай байна гэлээ.  

УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын үеэр хэлэхдээ, Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын даргатай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, Япон Улстай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг онцлон тэмдэглэв. Энэхүү найрамдалт харилцааг хөгжүүлэхэд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхим, түүний гишүүд идэвхтэй хувь нэмрээ оруулж ирсэн. 2013 онд байгуулсан “Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр”-ийн биелэлт 90 хувьтай байгаад сэтгэл хангалуун байна гэв.

Манай улсын хувьд дараагийн шатны Дунд хугацааны хөтөлбөрийг байгуулах хүсэлтэй байна. Энэхүү хөтөлбөрт Японтой дунд хугацаанд хамтран хэрэгжүүлэх төслүүд, нэн ялангуяа төмөр зам, нүүрс-химийн аж үйлдвэр, аж үйлдвэрийн кластер байгуулах зэрэг мега төслүүдийг хэрэгжүүлэх асуудлыг зөвлөлдөж, тусгах талаар ажиллах хүсэлтэй байгаагаа УИХ-ын дарга хэллээ. “Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр”-т тусгасан ажлууд эхнээсээ биеллээ олж, хэлэлцээ нь 3 жил гаруй үргэлжилсэн Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /ЕРА/ ойрын хугацаанд хүчин төгөлдөр болох гэж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа онцлон тэмдэглэв.

Мөн Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-г энэ онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад оролцоно гэдэгт найдаж байна хэмээн УИХ-ын дарга хэллээ.

УИХ-ын дарга З.Энхболд  Япон Улсын  парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ошиматай хийсэн уулзалтад, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Р.Жигжид, УИХ-ын даргын зөвлөх Ц.Буянцогтоо, Б.Баярсайхан, Дадлагажигч ажилтны шилжилт хөдөлгөөний төвийн дарга Ш.Батдэлгэр болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан