Залуу насны үзэсгэлэнтэй төрхөө удаан хадгалах 3 алтан дүрэм
2016/06/03
Share |

Оворгүй залуугаараа харагдахыг хүсдэг хүн бүрд зориулсан гурван “алтан дүрэм”-ийг эрдэмтэд тодорхойлжээ.

Үүний тулд тэд эмэгтэйчүүдийн дунд залуу харагдах, биеэ эрүүлжүүлэх сэдвээр санал асуулга явуулсан байна. Гэтэл ихэнх эмэгтэй гадаад үзэмждээ илүү анхаардаг нь тогтоогджээ. Тэдний сэтгэлийг залуу харагдах, нүүрэнд үрчлээс суух асуудал илүү эмзэглүүлдэг байна.

Судалгаанд оролцсон арван эмэгтэйн ес нь залуужуулах үндсэн аргыг гоо сайхны засал гэжээ. Тиймээс ч нүүрний арьсаа татуулах, гоо сайхны мэс засал хийлгэх, массаж, иллэг, гоо сайхны салон, фитнес клуб, пилинг гээд олон үйлчилгээ борооны дараах мөөг шиг л олон болжээ.

Гэтэл Европт өнгөрсөн зууны дунд үед “бум” болоод өнгөрсөн аргуудыг өнөөдөр манайд ид хэрэглэж байгаа нь харамсалтай. Танд эрүүл идэвхтэй амьдрах арга, зөв хооллолт гэсэн ойлголтууд хол хөндий сонсогдож байвал урт наслаж, жаргалтай амьдрахын тухай санахын ч хэрэггүй. Түр зуур өнгөлөн далдлалт хийх буюу косметик аргаар түр зуур залуу харагдаж болно.

Гэтэл дэлхийн гоо сайхны чиг хандлагыг тодорхойлж буй франц бүсгүйчүүд нүүр, гарны үрчлээг ер тоодоггүй гэнэ. Тэдний ойлголтоор залуу байна, залуу харагдах гэдэг нь бидний төсөөллөөс тэс өөр. Тэд эрүүл бие, саруул ухаан, залуу хэв маягаар амьдрах боломжийг сонгодог. Залуу хэв маягаар амьдарна гэдэг бол биеийн болон оюун ухааны хүч тэнхээтэй байхыг хэлнэ.

Залуучуудын хийдгийг хийж, сэтгэдгийг сэтгэхийн тулд өөрөөсөө дүү найз нөхөд, хамт олонтой ажиллаж, амьдрах хэрэгтэй гэнэ. Мэдээж хэрэг он жилүүд тойрч гарахгүй нь ойлгомжтой.

Дэлхий дээр үхлийг зуун хувьтай гэдэг ч ногоон гаригийн хүмүүс бид хөгшрөлтийг аль болох зогсоох сонирхолтой байдаг юм.

Өнөөдөр залуу насаа хадгалах, хөгшрөлтийг зогсоох шинжлэх ухааны шинэ нээлтүүд гарсан уу? Эрдэмтэд шинэ нээлт удахгүй гарна. Хүлээж бай л гэх. Гэтэл хүлээх нас хүрэлцэхгүй л байна шүү дээ. Тиймээс бид өөрсдөө эрэл хайгуул хийх хэрэгтэй болдог. Аз болж зарим аргууд сайн нөлөө үзүүлдэг юм.

Тэднээс хамгийн үр дүнтэй гурван аргыг та бүхэнд зөвлөе.

1. Биеийн жингээ тогтвортой байлгах

Залуу насны үзэсгэлэнтэй төрхөө удаан хадгалах 3 алтан дүрэм


Таны биеийн жин улиралд хоёроос гурван килограммаас хэтрэлгүй хэлбэлзэлж байвал тун сайн. Хэрвээ таны амьдрал илүүдэл жинтэйгээ хийсэн тэмцлийн түүх мэт байвал урт удаан залуу сайхан харагдахын тухайд санах ч хэрэггүй.

Харин түүний оронд амьдралын зуршил, хооллох хэв маягаа эрс өөрчил. Өөрийн биеийг “тураах дайны туршилтын туулай” болгон золиослох хэрэггүй юм.
Тураах хоол, цай, эм бэлдмэл, элдэв хориг хязгаар хүнийг улам стресст оруулдаг учир хөгшрөлтийн явц хурдасч, төдий хурдаар арьсны үрчлээ нэмэгдэнэ. Гэтэл бидний арьс нэг л шүү дээ.

Нүүр, нуруу, хөлний арьс гэхчилэн ялгаж хандаж болохгүй. Учир нь, жингээ нэмж, хасах бүрд хүний зулайнаас хөлний ул хүртэлх бүх л арьсанд өөрчлөлт ордог. Тиймээс биеийн жингээ тогтмол нэг түвшинд барьж байх нь хамгаас чухал.

2. Биеийн дотор эрхтэний цэвэр байдлыг сахих

Залуу насны үзэсгэлэнтэй төрхөө удаан хадгалах 3 алтан дүрэм


Оюуны болон эрүүл ахуйн ариун цэврийг байнга сахиж явах хэрэгтэй.

Хорон санаатай, атаач, бусдад дээрэнгүй ханддаг, зааж сургах дуртай, хашгирч чанга дуугаар удирдах дуртай хүмүүс хэзээ ч залуу сайхан харагддаггүй. Тэдний нүүрэн дээр нь бүх юм нь бичээстэй байдаг. Тийм учраас залуу сайхан харагдана гэдэг бол хайр халамж, сэтгэлийн дулаан бүлээн зан, бусдыг хүндлэхтэй нягт салшгүй холбоотой юм.

Биеийн ариун цэврийг сахих нь эрүүл байхын хамгийн анхдагч үндэс юм. Хир буртаг хаягдлаасаа салснаар бодисын солилцоо идэвхжин хүний биеорганизм зохистой хувàарèéн дагуу ажиллаж эхэлдэг. Энэ бол зөвхөн усанд орохыг хэлж буй хэрэг биш шүү.

Энэ бол жилд нэг удаа ходоод, гэдэс, бөөр зэрэг дотор эрхтнээ цэвэрлэх тухай ярьж буй. Ингэж клизм тавьж угаасны дараа таны арьс залуужиж гэдэс агшиж, үс өнгө орон гялалздаг юм. Учир нь хүний дотор эрхтэнд гүйцэд шингэж чадаагүй хоолны үлдэгдэл их хэмжээгээр хуримтлагддаг.

Ийм хуримтлал гоо сайханд сөргөөр үйлчлээд зогсохгүй архаг хууч өвчинг үүсгэдэг аюултай. Тиймээс биед хуримтлагдсан хортой ялгадастай удаан явж болохгүй, цэвэршүүлж гадагшлуулж байх хэрэгтэй.

3. Хөдөлгөөн залуужуулна

Залуу насны үзэсгэлэнтэй төрхөө удаан хадгалах 3 алтан дүрэм


Хөдөлгөөн бол амьдралын эх. Ямар ч хөдөлгөөн байж болно. Гагцхүү эрүүл цэвэр орчинд байх нь чухал. Фитнес клубууд танд эрүүл цэвэр орчинг өгч чадахгүй. Учир нь, бага орон зайд олон хүн цугларч хөлсөө нэгэн зэрэг гаргадаг. Хөлсний үнэр, агаарын дутагдал хүний биед сөргөөр үйлчилж улам хөгшрүүлнэ үү гэхээс залуужуулахгүй.

Тиймээс том цэлгэр танхимд цөөн хүнтэй фитнес клубт хичээллэх хэрэгтэй. Бас эрүүл, цэвэр агаарт алхах нь хамгийн сайн эм. За бүр хамгийн хамгийн гол хөдөлгөөн бол секс хэмээн эмч нар зөвлөж байна. Хагас жил, өдөр бүр секс хийвэл одоо байгаагаасаа таваас долоон жилээр залуу харагдана гэсэн судалгааны дүн гарсан байх юм.

Тиймээс та өнөөдрөөс эхлэн дээрх гурван “алтан дүрмийг” мөрдөж эхэлбэл залуу сайхан насаа удаан хадгалж чадах юм байна шүү.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан