Чингэлтэйд дархлагдсан нэр хүнд
2016/06/23
![]() Г.Баярсайхан гишүүн Чингэлтэй дүүрэгт шинэ хүн биш. Өмнөх хоёр сонгуульд энэ дүүргийнхэн түүнд итгэл хүлээлгэн өөрсдийнхөө өмнөөс төрд илгээсэн билээ. Сонгогчдынхоо төлөө хийсэн ажилтай, хэлэх үгтэй эрхэм гишүүн энэ удаагийн сонгуульд "ТАНЫ САНАЛЫГ ТӨРИЙН ТАРХИНД" уриатай оролцож буй юм. Г.Баярсайхан гишүүн 2012-2016 оны бүрэн эрхийнхээ хугацаанд УИХ-ын Байгаль орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар амжилттай ажилласан төдийгүй Шийдлийн Засгийн газарт Хөдөлмөрийн сайдын албыг хашиж төр, түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн он жилүүдийг ардаа орхижээ. Тэрээр "Ардчилсан нам өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 90 жилийн ажлыг хийж амжууллаа. Бид 90 жилд тавьж чадаагүй замыг дөрвөн жилд тавилаа. Олон мянган орон сууц ашиглалтанд орууллаа. Үйлдвэржилтийн хоёрдугаар давалгааг манай Засгийн газар эхлүүллээ. Миний бие сүүлийн найман сар Хөдөлмөрийн яамыг толгойлж ажиллаж байгаа. Хөдөө орон нутагт ажиллаж байхад залуу малчдын тоо жилээс жилд цөөрсөөр байгаа гэж ахмад малчид ярьж байсан. Тиймээс манай яамнаас санаачлан "Сайн малчны” ангийг нээлээ. Цаашид хөдөөд мал маллах залуусын тоо нэмэгдэнэ гэдэгт би итгэлтэй байна. Мөн автомашины кузов засварын зах зээлийг гадныхан эзлэх болсон. Тиймээс манай яам МСҮТ, коллеж дээрээ кузов засварын ангийг нээлээ. Монгол залуус цаашид өөрсдөө автомашинаа чанартай засаад унадаг болно гэдэгт бат итгэлтэй байна. Түүнчлэн цалин хөлсний доод хэмжээг нэмэх шийдвэр гаргасан нь олон хүнд үр өгөөжөө өгөх юм. Хамгийн сүүлийн мэдээ хэлэхэд Монгол залуусаа өндөр хөгжилтэй Япон улсад илгээж, дадлагажуулах, мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэхээр боллоо. Энэ бол олон залуусын өмнө хөгжих, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх боломж нээгдэж байна гэж би харж байгаа” хэмээн сонгогчидтой хийх уулзалтынхаа үеэр хэлсэн юм. Үнэхээр түүний нэр хүнд хийсэн ажил, бүтээсэн үйлс, түүнийг сонгосон сонгогчдын итгэлийг алдалгүй өргөж явсан он жилүүд Гарьдхүүгийн Баярсайхан гэх нэрийг Чингэлтэйд дархалж чадсан нь түүний уулзалт бүрээс харагдаж байлаа.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл
|
.:: Ажлын зар
|