​Шүүхийн шинжилгээгээр МАН-ын удирлагуудын бичлэгийг үнэн гэдгийг тогтоолоо
2016/06/27
Share |

МАН-ын дарга М.Энхболд, нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй болон түүний хуулийн зөвлөх А.Ганбаатар нарын төрийн албыг дэлгүүрийн бараа мэт харж, мөнгөөр үнэлэн ярилцаж байгаа маш ноцтой нууц дуу бичлэг олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Энэ бичлэгт сонгуулийн мөнгөө босгохын тулд албан тушаалыг хэрхэн наймаалцаж, хэрхэн үнэлж байгаа тухай бичигдсэн юм. Түүгээр барахгүй яам, тамгын газрын дарга, ахлах мэргэжилтнээс эхлээд эгэл жирийн автобусны жолооч, тохижилт үйлчилгээний цэвэрлэгч хүртэл бүх төрийн албан хаагчдыг ажилгүй болгох төлөвлөгөө боловсруулснаа тэд ярилцсан билээ.

Бичлэг дэлгэгдсэний дараа нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй өөрсдийн тэрхүү яриагаа хүлээн зөвшөөрч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгсөн юм. Гэвч МАН-ынхан нам дотроо байр сууриа нэгтгээгүй бололтой. Түүний дараахан МАН-ын нарийн бичгийн дарга, НИТХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Д.Амарбаясгалан тус дуу бичлэгийг эвлүүлэг хэмээн Ц.Сандуйгаас тэс өөр мэдэгдлийг хийсэн.

Тэгвэл тус бичлэг үнэн гэдгийг баталсан талаар нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга хэвлэлийн бага хурал зарлаж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрээр “Тус дуу бичлэг анх зургадугаар сарын 17-нд “noname_rainman” нэртэй твиттер хаягаас цацагдсаныг бид олж авсан. Тухайн үед 598 хүн үзсэн байсан. Бид бичлэгийг үнэн бодит мөн үү, үгүй юу гэдгийг холбогдох хууль хяналтын болон үнэн зөвийг нь тогтоодог байгууллагуудад хандсан. Үүний дагуу эдгээр байгууллага дуу, бичлэгийг нягталж шалгаад, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн криминалистикийн 4113 тоот дүгнэлт гарган, зургадугаар сарын 22-нд энэ бичлэг бол үнэн бодитой, ямар ч эвлүүлэг ороогүй бичлэг юм гэсэн гурван хуудас бүхий дүгнэлт ирүүлсэн. Мэргэжлийн байгууллагуудын гаргасан дүгнэлтэд итгэж байна” гэлээ.

Мөн МАН-ын нэр бүхий удирдлагуудыг улс төрийн болон ёс суртахууны хариуцлагаа хүлээх ёстой гэдгийг ч тэрээр онцоллоо.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн криминалистикийн 4113 тоот дүгнэлт /Бүрэн эхээрээ/:

Дүгнэлт

1.Шинжилгээнд ирүүлсэн “1. Шинжилгээнд хүргүүлж байгаа бичлэгтэй CD” гэсэн бичигтэй CD дискэнд “audio 01 Sandui60billion.mp3”гэсэн нэртэй 2.09 mb хэмжээтэй 128.0Kbps bitrate, 00:02:16 секундын үргэлжлэх хугацаатай дуу авианы бичлэгийн файл, харьцуулах шинжилгээнд ирүүлсэн “2 Ц.Сандуйгийн ярьж байгаа бичлэг” гэсэн бичигтэй CD дискэнд “Sandui yariltslaga.mp4”гэсэн нэртэй 2.32 gb хэмжээтэй 18.0Mbps bitrate, 1280х720 pixels, 00:18:02 секундын үргэлжлэх хугацаатай дүрс бичлэгийн файлууд тус тус бичигдсэн байна.

2.Шинжилгээнд ирүүлсэн “audio 01 Sandui60billion.mp3”гэсэн нэртэй бичлэгт ярьж байгаа эрэгтэй хүний дуу авиа нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн “Sandui yariltslaga.mp4”гэсэн нэртэй дүрс бичлэгт дүрслэгдсэн Нийслэлийн Монгол Ардын Намын дарга Ц.Сандуй гэх хүний дуу хоолойтой тохирч байна.

3.Шинжилгээнд ирүүлсэн “audio 01 Sandui60billion.mp3” гэсэн нэртэй бичлэгт ярьж байгаа эрэгтэй хүний дуу авиа нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн “Sandui yariltslaga.mp4”гэсэн нэртэй дүрс бичлэгт дүрслэгдсэн эрэгтэй хүний дуу авиатай дууны давтамж, далайцын спектрийн байгууламж, ярианы давтамжийн зурвас, харилцан ярианы давтамжийн үе зэрэг шинжүүдээрээ тохирч байна. 

Нийслэлийн Ардчилсан намын сонгуулийн төв штаб 

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан