БНХАУ-ын Бугат хот агаарын бохирдолтой тэмцэж чадсан үлгэр жишээ хотуудын тоонд багтжээ
2016/06/27
Share |

Нийслэлчүүд биднийг зовоож байгаа олон асуудлын нэг нь агаарын бохирдол. Өвлийн өглөө бүрийг сэнгэнэсэн цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалан угтаж байна гэж та төсөөл дөө. Энэ зүйл бидний хувьд зүгээр л мөрөөдөл төдий зүйл болоод удаж байна. Гэтэл манайхтай яг л адилхан мөрөөдөлтэй байсан улсууд уйгагүй хөдөлмөрлөсний үндсэн дээр амжилтад хүрсэн жишээ, бодит туршлага зөндөө байна.

Зарим нэг гаднын орнуудаас манай орчны бохирдолд санаа зовж буйгаа илэрхийлж, дээд хязгаарыг хэдийнэ давсан агаарын бохирдлыг бууруулахад дэмжиж ажиллахаар их хэмжээний зээл, буцалтгүй тусламж олгосон. Харамсалтай нь, тэрийг дагаад хамгийн их мөнгө идсэн хэрнээ үр дүн муутай ажил нь агаарын бохирдлыг бууруулах ажил болсон.

300 тэрбум гаруй төгрөг зарцуулаад буй агаарын бохирдлыг бууруулах ажилд нэг ч хувийн дэвшил гараагүй гэхэд бараг хилсдэхгүй. Үүнээс гадна нийслэл хотын өтгөн, шингэнийг ялгаж байдаг Төв цэвэрлэх байгууламжийн хүхэрт үнэр, цөлжилтөөс шалтгаалсан нарийн тоосонцорон хуй зэрэг хүний эрүүл мэндэд маш хортой бодисууд нийслэл хотыг нөмөрсөн. Энэ асуудлаа шийдвэрлэж чадахгүй байсаар байтал цөөхөн хэдхэн Монголчуудын маань өдрөөс өдөрт эрүүл мэндээрээ хохирсоор байгаа. Гэтэл манай урд хөрш болох Хятад улс саяхан л агаарын бохирдлоосоо болж цэвэр агаар худалдаж авч байсан. Тэгвэл Агаарын бохирдолтой тэмцэж чадсан үлгэр жишээ хотуудын тоонд Хятадын Бугат хот багтжээ. Уг нь Хятадын үйлдвэрлэлийн хөгжилтэй уялдан агаарын бохирдол нь гамшгийн хэмжээнд хүрээд байгаа. Үүнээс үүдэн Хятадад байгаль, дэлхий тэр байтугай хүмүүс амиа алдсаар байна. Гэхдээ Хятадад агаарын бохирдолтой тэмцэх арга хэмжээг зохистой авч чадсан хотууд ч байгаа юм. Үүний нэг жишээ бол Бугат хот юм. Бугат хотын тухайд олон үр дүнтэй арга хэрэгжүүлсний дүнд агаарын бохирдлыг мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулаад байгаа юм. Тус хот нь Хятадын умард хязгаар, ӨМӨЗО-ны баруун хэсэгт оршдог, Өвөр Монголын хамгийн том аж үйлдвэрийн хот бөгөөд Хятад улсын хэмжээнд анхны ээлжит соёл иргэншлийн хот юм.

 

Агаарын бохирдлыг бууруулахын тулд 5-н цогц арга хэмжээ авч эхэлжээ.

  1. Аж ахуй нэгж, айл өрхийн уурын зуухуудыг хаан, нэгдсэн халаалтын системд холбож өгөх
  2. Хорт утаа ихээр ялгаруулж байгаа хугацаа дууссан машиныг замын хөдөлгөөнд оруулахгүй байх
  3. Хяналтын камер ажиллуулах
  4. Үйлдэрүүдээс гарах бохирдолд тавих хяналтыг нэмэгдүүлэх
  5. Санал гомдол хүлээн авах, зөвлөгөө өгөх утсыг ажиллуулах

Эдгээр 5н цогц арга хэмжээний дагуу томоохон ажлуудыг зохион байгуулж, хяналт шалгалтыг сайжруулан хууль зөрчсөн ААН, Хувь хүмүүст арга хэмжээг аван ажилласанаар дараах үр дүнд хүрчээ.

Өвлийн улиралд нүүрсийг маш ихээр хэрэглэдэг учраас агаар нь их хэмжээгээр бохирддог байсан аж. Иймээс агаарын бохирдлын асуудлаа шийдвэрлэхээр байгаль орчныг хамгаалах төсөл болон  агаар мандлын бохирдлыг цогцолбороор нь засах зэрэг төслийг зохион байгуулж, гол чухал сав газрын бохирдлыг засах болон ундны усны сурвалжийг хамгаалах ажлыг зохион байгуулжээ. Тодруулбал, аж үйлдвэрийн бохирдлыг засах төслийг 267, нүүрс түлдэг уурын зуухыг 1358 ширхэг, нүүрс түлдэг цайны зуух, шорооны зуухан байгууламжийг 2048 ширхэг цэгцэлж, 307 задгай нүүрсний талбайг хааж гол чухал сав газрын 7 төслийг хэрэгжүүлснээр байгаль орчны чанар нь үр дүнтэйгээр сайжирчээ. Мөн олон жил ашигласан хорт утаа ихээр хаяж байгаа машинуудыг хөдөлгөөнд оруулахгүй байхаар хязгаарлаж, хөдөлгөөнд оролцсон тохиолдолд өндөр торгууль ногдуулдаг болсон нь автомашинтай холбоотойгоор бий болдог агаарын бохирдлыг бууруулахад нөлөөлсөн аж. Тэдгээр машинуудыг болон бусад агаар бохирдуулж байгаа хүчин зүйлсийг илрүүлэхдээ агаарт хяналтын камер байрлуулж агаар бохирдуулж байгаа хэмжээг нь тогтоогоод их байвал арга хэмжээ авдаг болсон нь агаарын бохирдлоо бууруулсан хамгийн том хүчин зүйл нь аж. Хяналтын камерын тусламжтайгаар маш олон хуучин машиныг устгалд оруулж, утаа ихээр ялгаруулдаг жижиг үйлдвэр, уурын зуухнуудыг хааж, нэгдсэн сүлжээнд оруулсан бөгөөд энэ чиглэлээр хуулийн зөвлөгөө өгдөг, гомдол санал хүлээж авдаг утас ажиллуулдаг аж.

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд энэ ажлуудыг эрчимтэй хийснээр 2014 онд 53.2 байсан агаарын бохирдол 2015 онд 68.5 болтлоо цэвэршсэн аж. Энэ бол агаарын бохирдлыг бууруулахад цаг хугацаа болоод хөлс хөдөлмөр шаардагдахыг тус хотын жишээ харуулж байгаа юм. Манайд энэ бүгдийг хэрэгжүүлэх, энэ мэт байдлаар агаарын бохирдлоо бууруулах арга хэмжээ авах боломж байхгүй биш байгаа гэтэл өнөөдрийг хүртэл үр бүтээлтэй ажил хийлгүй байгаа нь харамсалтай.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан