УИХ-д МАН 65 суудал авлаа
2016/06/30
Share |

УИХ-ын сонгуулийн санал хураалт өчигдөр 07.00-22.00 цагт болж ард түмэн сонголтоо хийлээ.

Сонгуулийн ерөнхий хорооноос өгч буй урьдчилсан мэдээгээр УИХ-ын 76 суудлын 65-ыг Монгол ардын нам, Ардчилсан нам есөн суудлыг, МАХН нэг суудал, бие дааж өрсөлдсөн Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан нэг суудал авчээ. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд нийт 498 хүн дэвшсэнээс гурван нэр дэвшигчийн нэрийг татаж 496 хүн үүнээс 129 нь эмэгтэй нэр дэвшигч өрсөлдсөн юм.

Харин нийслэлийн ИТХ-ын сонгуулийн тухайд 45 төлөөлөгчийн 34 суудлыг МАН, 11 суудлыг Ардчилсан намаас нэр дэвшигч авсан байна.

Санал хураалт дуусгавар болсны дараа Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга З.Энхболд “Монголын ард түмний сонголтыг хүндэтгэж байна. Сонгуульд ялсан өрсөлдөгчиддөө баяр хүргэе, УИХ-ын сонгуульд ялсан намынхаа 10-аад гишүүддээ баяр хүргэе. Санал хураалт бол төр засагтаа тавьж байгаа үнэлгээ юм.

Ардчилсан нам бүтээн байгуулалтын ажлаа дараа, дараагийн сонгуулиар үргэлжлүүлэн хийнэ. Өнгөрсөн дөрвөн жил амаргүй он жилүүд байсан бол ирэх дөрвөн жил ч мөн үүнээс амаргүй жилүүд хүлээж байгаа. Бид хариуцлагаа хүлээнэ” гэсэн юм.

Харин ялалт байгуулсан МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд “Бид үнэмлэхүй ялалт байгууллаа. Завхан аймгаас бусад 20 аймагт нийслэл хотод МАН-ын нэр дэвшигчид олонхи болжээ. Энэ сонгууль ирц өндөртэй ирж оролцсон нийт ард түмэндээ МАН-ын нэр дэвшигчдийг дэмжсэн бидний намын гишүүд, идэвхитэн сонгуультангууд мөрийн хөтөлбөр, манай нэр дэвшигчдийг дэмжиж саналаа өгсөн нийт ард түмэндээ МАН чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна.

Монголын ард түмэн МАН-д их найдвар хүлээлгэлээ. Энэ их итгэл найдварын ард асар их хариуцлага байгаа гэдгийг ойлгож байна.

Хариуцлагыг дааж, итгэлийг бүрэн дүүрэн хариулж чадна гэдгээ онцолмоор байна. Бид улс орныхоо эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал, Монгол Улсын нэр хүнд уруудан доройтож байгааг засаж залруулахын төлөө бүх хүч чадлаа дайчилж ажиллана гэдгээ ч мөн хэлье.

Улаанбаатар хотод болон аймаг орон нутагт манай намын штаб, нэр дэвшигчдийн багт ажилласан намын гишүүд, ухуулга сурталчилгааны ажилтнуудад талархал илэрхийлж байна” гэж мэдэгдсэн юм.

ТОЙРОГ

АЙМАГ, ДҮҮРЭГ

ЯЛСАН

НАМ

1-р тойрог

Архангай

Г.ТЭМҮҮЛЭН

МАН

2-р тойрог

Архангай

Ё.БААТАРБИЛЭГ

МАН

3-р тойрог

Архангай

Ж.МӨНХБАТ

МАН

4-р тойрог

Баян-Өлгий

Г.СОЛТАН

МАН

5-р тойрог

Баян-Өлгий

А.БАДЕЛХАН

МАН

6-р тойрог

Баян-Өлгий

Д.МУРАТ

АН

7-р тойрог

Баянхонгор

Г.ЗАНДАНШАТАР

МАН

8-р тойрог

Баянхонгор

М.БИЛЭГТ

МАН

9-р тойрог

Баянхонгор

Л.ЭЛДЭВ-ОЧИР

МАН

10-р тойрог

Булган

Ж.БАТ-ЭРДЭНЭ

МАН

11-р тойрог

Говь-Алтай

Ш.РАДНААСЭД

МАН

12-р тойрог

Дорноговь, Говьсүмбэр

Г.МӨНХЦЭЦЭГ

МАН

13-р тойрог

Дорноговь

Б.ДЭЛГЭРСАЙХАН

МАН

14-р тойрог

Дорнод

Х.БОЛОРЧУЛУУН

МАН

15-р тойрог

Дорнод

Н.НОМТОЙБАЯР

МАН

16-р тойрог

Дундговь

Б.НАРАНХҮҮ

АН

17-р тойрог

Завхан

Я.САНЖМЯТАВ

АН

18-р тойрог

Завхан

З.НАРАНТУЯА

АН

19-р тойрог

Өвөрхангай

Я.СОДБААТАР

МАН

20-р тойрог

Өвөрхангай

Д.ТОГТОХСҮРЭН

МАН

21-р тойрог

Өвөрхангай

С.ЧИНЗОРИГ

МАН

22-р тойрог

Өмнөговь

Н.АМАРЗАЯА

МАН

23-р тойрог

Өмнөговь

Д.БАТ-ЭРДЭНЭ

АН

24-р тойрог

Сүхбаатар

Ч.УЛААН 

МАН

25-р тойрог

Сэлэнгэ

Н.ОЮУНДАРЬ

МАН

26-р тойрог

Сэлэнгэ

Ж.ЭРДЭНЭБАТ

МАН

27-р тойрог

Сэлэнгэ

Д.ЭРДЭНЭБАТ

АН

28-р тойрог

Төв

М.ЭНХБОЛД

МАН

29-р тойрог

Төв

А.СҮХБАТ

МАН

30-р тойрог

Төв

Н.ЭНХБОЛД 

МАН

31-р тойрог

Увс

Д.ЧОЙЖИЛСҮРЭН

МАН

32-р тойрог

Увс

Н.ЦЭРЭНБАТ

МАН

33-р тойрог

Увс

Ч.ХҮРЭЛБААТАР 

МАН

34-р тойрог

Ховд

Б.ОЧБАДРАХ

МАН

35-р тойрог

Ховд

С.БЯМБАЦОГТ 

МАН

36-р тойрог

Ховд

О.БАТНАСАН

МАН

37-р тойрог

Хөвсгөл

Л.МӨНХБААТАР

МАН

38-р тойрог

Хөвсгөл

Ц.ДАВААСҮРЭН

МАН

39-р тойрог

Хөвсгөл

Л.ЭНХ-АМГАЛАН

МАН

40-р тойрог

Хэнтий

Б.БАТ-ЭРДЭНЭ 

МАН

41-р тойрог

Хэнтий

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МАН

42-р тойрог

Хэнтий

Т.ГАНТУЛГА

МАН

43-р тойрог

Дархан-Уул

Б.БАТТӨМӨР

МАН

44-р тойрог

Дархан-Уул

Б.ЖАВХЛАН

МАН

45-р тойрог

Дархан-Уул

Д.ХАЯНХЯРВАА 

МАН

46-р тойрог

Орхон

О.СОДБИЛЭГ 

МАН

47-р тойрог

Орхон

О.БААСАНХҮҮ

МАХН

48-р тойрог

Орхон

Д.ДАМБА-ОЧИР

МАН

49-р тойрог

Баянзүрх дүүрэг

Д.ОЮУНХОРОЛ 

МАН

50-р тойрог

Баянзүрх дүүрэг

Ж.ЭНХБАЯР

МАН

51-р тойрог

Баянзүрх дүүрэг

Б.САРАНЧИМЭГ

МАН

52-р тойрог

Баянзүрх дүүрэг

Б.БАТЗОРИГ

МАН

53-р тойрог

Баянзүрх дүүрэг

Ж.БАТЗАНДАН

АН

54-р тойрог

Баянзүрх дүүрэг

С.ЖАВХЛАН

Бие даагч

55-р тойрог

Хан-Уул  дүүрэг

Д.САРАНГЭРЭЛ

МАН

56-р тойрог

Хан-Уул дүүрэг

Ц.НЯМДОРЖ

МАН

57-р тойрог

Хан-Уул  дүүрэг

Л.БОЛД 

АН

58-р тойрог

Хан-Уул  дүүрэг

Б.ЭНХ-АМГАЛАН

МАН

59-р тойрог

Сүхбаатар дүүрэг

Д.ЦОГТБААТАР

МАН

60-р тойрог

Сүхбаатар дүүрэг

Ц.МӨНХ-ОРГИЛ 

МАН

61-р тойрог

Сүхбаатар дүүрэг

СҮ.БАТБОЛД

МАН

62-р тойрог

Сүхбаатар дүүрэг

Ц.ЦОГЗОЛМАА

МАН

63-р тойрог

Чингэлтэй дүүрэг

Т.АЮУРСАЙХАН

МАН

64-р тойрог

Чингэлтэй  дүүрэг

М.ОЮУНЧИМЭГ

МАН

65-р тойрог

Чингэлтэй дүүрэг

Ө.ЭНХТҮВШИН

МАН

66-р тойрог

Чингэлтэй дүүрэг

Д.ГАНБОЛД

МАН

67-р тойрог

Баянгол дүүрэг

А.УНДРАА

МАН

68-р тойрог

Баянгол дүүрэг

Ж.ГАНБААТАР

МАН

69-р тойрог

Баянгол дүүрэг

С.ЭРДЭНЭ 

АН

70-р тойрог

Баянгол дүүрэг

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН

МАН

71-р тойрог

Сонгинохайрхан

Ц.ГАРАМЖАВ

МАН

72-р тойрог

Сонгинохайрхан

Н.УЧРАЛ

МАН

73-р тойрог

Сонгинохайрхан

Д.СУМЪЯАБАЗАР

МАН

74-р тойрог

Сонгинохайрхан

Д.ТЭРБИШДАГВА

МАН

75-р тойрог

Сонгинохайрхан

Б.УНДАРМАА

МАН

76-р тойрог

Сонгинохайрхан

Х.НЯМБААТАР

МАН

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан