М.Энхболд УИХ-ын дарга уу, Ерөнхий сайд уу, Д.Амарбаясгалан хотын дарга уу...
2016/07/01
Share |

МАН сонгуульд ялснаар тус намын зовлон эхэлж, АН-ын зовлон дууслаа. Өмнөх дөрвөн жилд АН-ынхан төрийн албан тушаалыг булаацалдан “зодолдож” байсан бол МАН-д тэгж булаацалдах “булууны яс” ч байгаагүй юм. Одоо МАН-ынхан булаацалдах бялуутай боллоо. Гэхдээ МАН бол АН-ыг бодвол илүү зангарагтай, захиргаатай, эрбэмтэй, даруулгатай нам. АН-тай харьцуулахад институц болж чадсан нам учраас өмнөх эрх баригчдын энэ алдааг давтахгүй гэж л ард түмэн итгэсэн, сонгосон.

Одоо нийтээр МАН-ын Цагаан байрны зүг харах. Тэндээс мэдээ хүлээж байна. Мэргэжлийн Засгийн газрын тэргүүн, багт хэн байх вэ гэдгийг харж байна. Энэ бол нийгмийн эхний хүлээлт. Өмнө нь МАН-д намынх нь асуудал л илүү хамаатай байсан бол одоо Монголын асуудал МАН-ынх боллоо. АН шиг намын асуудлаа, намын зовлонгоо Монголынх, төрийнх болгохгүй гэж ард түмэн итгэлээ.

Хоёр зүйл тодорхой байна. Нэгд, нэг нам 65 суудалтай болсноор Засгийн газар тогтортой, УИХ бужигнаангүй ажиллах нь тодорхой боллоо. Хоёрт, тооны хувьд шийдвэрт нөлөөлөх ямарч боломжгүй сөрөг хүчинтэй УИХ бүрдлээ. Энэ тохиолдолд нийгмийг мэдэрч, тогтвортой байдлыг хангаж чадахгүй бол сөрөг хүчин гудамжинд гардаг сул талтай. Одоо бүрэн эрх нь дуусч байгаа УИХ-д тооны хувьд шийдвэрт нөлөөлж чадах хүчтэй сөрөг хүчинтэй байсан учраас гудамжны жагсаал цуглаан тэр бүр гараагүй. Сөрөг хүчин парламент дотор байсан. Одоо тэгж чадахгүй нь тодорхой.

МАН-аас нийгмийн хүлээлтэд нийцүүлж зарлах эхний мэдээ бол албан тушаалын хуваарилалт юм. Улстөрийн жишиг, дүрэм журмаа баривал яаж ч бодсон намаа ялуулсан намын дарга хамгийн түрүүнд албан тушаалын ам авна. МАН-ын дарга М.Энхболдын хувьд хоёр л сонголт бий. Ерөнхий сайд, эсвэл УИХ-ын дарга. Гэхдээ аль нь ч байсан энэ хүний хувьд улс төрийн карьерийнх нь үргэжлэл болохоос дээд эрэмбэ биш. Учир нь тэрээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшинэ. Тийм учраас түүнд намынхаа байгуулсан Засгийн газрыг маш сайн ажиллуулах, хажуугаар нь улстөрчийн болон намын рейтингээ хадгалах үүрэгтэй. Үүнийг нэг дор, нэг гарт базъя гэвэл өөрөө Ерөнхий сайд болох. Энэ тохиолдолд намын дарга-Ерөнхий сайд гээд нэг хүнээс буюу өөрөөс нь бүх зүйл хамаарна. Өмнө нь хотын даргаар олон жил ажиллаж, улсын Ерөнхий сайд байж, одоогоор хамгийн өндөр хувиар цалин нэмсэн “түүхэн рекорд”-ын эзэн болж яваа намтар М.Энхболдод бий. Ерөнхий сайд хийлээ гэхэд чадахгүй, мэдэхгүйн зовлон М.Энхболдод байхгүй.

Намын дарга-УИХ-ын дарга болж алх барихад Ерөнхий сайд ч хадаас мэт харагддаж болдогийг тэрбээр амьдаагаасаа мэдсэн, мэдэрсэн биз ээ. Тийм учраас өөрөө УИХ-ын дарга болчихоод Ерөнхий сайд, Засгийн газрыг төр талаасаа ч, нам талаасаа ч шахаад суух боломж М.Энхболдод бас байна. Хэрвээ УИХ-ын дарга болбол М.Энхболдод хувь хүн талаасаа бас нэгэн боломж гарна. Ерөнхийлөгчид нэр дэвшихэд улстөрчийн рейтинг нь арай л сэвтээгүй байх талтай. Үүнээс гадна Монголын төрийн түүхэнд Ерөнхий сайд, УИХ-ын дарга.., тэгээд Ерөнхийлөгч гэх нэгэн бие хүний хоёр дахь нь болох хувь хүний түүх түүний өмнө байна. Өмнө нь энэ замаар явсан цорын ганц хүн бол Н.Энхбаяр юм.

Энэ хоёр албан тушаалын алин дээр ч очсон М.Энхболд нийгмийн хүлээлтэд нийцнэ, таарна. Харин нэг зовлон нь өөрөө УИХ-ын дарга болоод Ерөнхий сайдаар өөрөөсөө дор үнэлэмж, чадамжтай нэгнийг томилуулбал намын даргын хувьд муу нэр дуулж эхлэх талтай. Намын дарга байж өөрөө хариуцлагаа үүрэхээс зугтлаа, биеийн амрыг харлаа, 2017 оны харлаа гэх зэргээр. Харин өөрөөсөө илүү Ерөнхий сайд байж чадах нэгнийг тодруулж чадвал илүү эерэгээр үнэлэгдэнэ. Хувь хүн талаасаа албан тушаалын шуналгүй, улсаа бодсон, чаддаг чаддагт нь тааруулж томилгоо хийлээ гэх зэргээр эерэг үнэлэмж олон гарна. Тийм учраас М.Энхболдын хувьд эхэлж ам авах давуу эрхийн зэрэгцээ өөрөө УИХ-ын дарга болбол хэнийг Ерөнхий сайдад санал болгох вэ гэдэг хүндхэн бодлого түүний халаасанд байна. Намын дарга М.Энхболд ам авсны дараа нь бусад нь эрэмбээрээ доош явна. Намын дарга хэр зөв ам авахаас хувь хүмүүсийн ч, МАН-ын Засгийн газрын ч хувь заяа их хамаарна. Амаа зөв авсан “бөх” л даваа болгондоо давдаг. Хамгийн гол нь Мэргэжлийн Засгийн газар гэж амласан зэрэг зиндаа, шалгууртаа таарсан танхим бүрдүүлж байж олны итгэл цааш үргэлжилнэ, мордохын хазгай болохгүй.

МАН-ын нэг давуу тал нь багийн тоглолт бусад намаас илүү. Тийм учраас бодлогынхоо хариуг олох, амаа зөв авахад М.Энхболдод намын удирдлагууд, Удирдах зөвлөл, Бага хурал нь туслах биз ээ. Тэндээс эцсийн шийдэл тодорно. Удахгүй хуралдах бага хурлаас УИХ-ын дарга, Ерөнхий сайд, хотын даргад нэр дэвшигчийг тодруулах болов уу.

Ерөнхий сайдын дараахь хамгийн сонирхолтой албан тушаал бол хотын даргын томилгоо юм. Зарчмаараа бол нийслэлийн намын дарга Ц.Сандуй хотын дарга болох боломжтой. Гэхдээ энэ хүн сая сонгуулийн үеэр үнэн худал нь мэдэгдэхгүй бичлэгт нэн хариуцлагагүй, улстөрийн мэдрэмжгүй тайлбар хийж намдаа сөрөг рейтинг нэмсэн. Азаар “Эрдэнэт”-ийн асуудал сөхөгдөж, тэнд явсан бизнесийн харилцааг Ерөнхий сайд улстөрийн асуудал болгож мэдэгдэл хийгээгүй бол Ц.Сандуйн мэдэгдэл яаж баллуурдагдах байсныг мэдэхгүй. АН-д их ойрхон ялагдсан тойргууд болон бий нь өөрөө асуулт. Дагаад Ц.Сандуйтай улс төрийн хариуцлага ярих уу, үгүй юү гэдэг асуулт гарна. Хэрвээ ярихгүйгээр хотын дарга болговол нийгэм яаж хүлээж авах вэ. 2020 онд хотыг, бүр хотыг төлөөлүүлэн УИХ-д МАН-ыг сонгуульд авч орох албан тушаалтан эхнээсээ нэр цэвэр байх нь чухал. Энэ мэтээр тооцвол Ц.Сандуйг эрэмбэ буулгаж магадгүй нийслэлийн ИТХ-ын дарга ч байх уу. Хэрвээ Ц.Сандуй биш бол хотын даргаар шинэ хүн томилох магадлалтай. Тэдгээр магадлалтай нэр дэвшигчдийн тэргүүн эгнээнд МАН-ын сонгууль хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан багтана. Тэр хотын ИТХ-ын бүлгийн дарга хэрнээ УИХ-ын сонгуулийг удирдсан, хүнд үед намынхаа “гал тогоо”-г хотод сахиж үлдсэн намын хамгийн өндөр албан тушаалтан байв. Зарчим талаасаа ч, нийслэлийн намын дарга нь хотын дарга биш юм бол нийслэлийн ИТХ-ын бүлгийн дарга нь нийслэлийн Засаг дарга байх нь байж болох л хувилбар.

Энэ хоёр томилгооноос хамаарч доошлох эрэмбээр бусад албан тушаалын хуваарилалт МАН дотор явах байх. 

www.itoim.mn

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
(150.129.141.245)
ер нь бол энэ бүхэн ёстой үнэн шүү түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө гэгч удаа дараа гарсан шүү тиймээс аливаа албан тушаалд маш тулхтай чадвартай эх орны төлөө бүхнэ зориулах тийм л аавын хүү томилогдох нь зүйд нийцнэ МАН бялуу хуваалтаас ангид байж шударга томилолт хийх хэрэгтэй тэгж байж намын нэр хүнд ч өсөх ажил ч урагшлана энэ тал дээр хатуу барй суурь баримтлах хэрэгтэй
2016-07-01 15:32:04
(103.57.94.147)
ЗӨВ ШҮҮ
2016-07-01 19:53:20
(46.161.9.32)
JrFpJV kceijpihncpo, [url=http://honcbqfnncxl.com/] honcbqfnncxl[/url], [link=http://anhpahthmrwl.com/ ]anhpahthmrwl[/link], http://lcugblbfzhsz.com/
2016-08-03 17:17:58
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан