Л.Пүрэвсүрэн сайд редакторуудын дугуй ширээний 8 дахь чуулганыг нээж үг хэллээ
2016/07/08
Share |

Улаанбаатар хотноо энэ оны 7 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд болох АСЕМ-ын дээд түвшний 11-р уулзалтад АСЕМ-ын гишүүн 34 орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар оролцохоор болоод байна. АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалт нь АСЕМ-ын 20 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог. Энэ удаагийн уулзалтыг “Уялдаа холбоогоор өртөөлөн ирээдүйн түншлэлийн төлөө” сэдвээр зохион байгуулж буй юм. Өнөөдөр буюу 2016 оны 07 дугаар сарын 07-ний өдөр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн редакторуудын дугуй ширээний 8 дахь чуулганыг нээж үг хэллээ. Л.Пүрэвсүрэн сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь нийтэлж байна.

Хурлын эрхэм төлөөлөгчид өө,

Хатагтай ноёд оо,

Редакторуудын дугуй ширээний 8 дахь удаагийн уулзалтад  хүрэлцэн  ирсэн Та бүхэн  Улаанбаатар хотод , Монгол Улсад тавтай морилно уу… Энэ арга хэмжээ удахгүй болох Ази Европын 11 дэх удаагийн дээд хэмжээний уулзалт, АСЕМ үүсэн байгуулагдсаны 20 жилийн тэмдэглэлт ойн өмнө болж байгаагаараа  онцгой ач холбогдолтой юм.

Энэ завшааныг ашиглан Ази Европын сан болон  Конрад Аденаурын сан энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулагчаар оролцож санхүүгийн дэмжлэг үзүүлсэн , ялангуяа  олон орны нэр хүндтэй сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчдийг хүрэлцэн ирэх боломжийг бүрдүүлж  өгсөнд  гүн талархал  илэрхийлье. Энд манай улсын нэртэй сэтгүүлчид , хэвлэл мэдээллийнхэн мөн хүрэлцэн ирсэн байна. Та бүхэн санал бодлоо харилцан солилцож үр дүнтэй ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Энэ удаагийн дугуй ширээний уулзалт үр өгөөжтэй болж, улс үндэстэн, хүмүүс хоорондын уялдаа холбоог улам бүр бэхжүүлэх үйлсэд илүү алсыг харсан санаа бодлыг түгээн дэлгэрүүлж чадна гэж найдаж байна.

20 жилийн өмнө  Ази Европын хэд хэдэн  орнуудын засгийн газрууд санаачлан Тайландын Бангкок хотноо АСЕМ-ийн үйл ажиллагааг эхлүүлснийг та бид мэднэ. Өнөөдөр АСЕМ эгнээндээ 53 орныг багтаагаад байгаа төдийгүй цаашид  хүрээгээ өргөжүүлэн тэлж, улам олон гишүүдийг эгнээндээ татахаар байгаа нь АСЕМ-ын ач холбогдол, эрч хүч саараагүй байгаагийн илэрхийлэл юм.

Орчин үед дэлхий ертөнц цахим сүлжээнд тулгуурласан харилцаа холбооноос улам бүр хамааралтай болж байна. Ийм ч учраас  та бүхний энэ удаад хэлэлцэхээр төлөвлөж буй “ Цахим харилцаа “ –ны тухай сэдэв  нь сайтар судалж, хэлэлцэх асуудлын нэг билээ .

Монгол Улсад үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхдэг ба хэвлэл, мэдээлийн эрх чөлөөтэй улс билээ.   1998 онд  манай парламент Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг батлан хэрэгжүүлснээс хойш манай улсад төрийн өмчийн хэвлэл , мэдээллийн хэрэгсэл байхгүй  болсон юм. Мөн тэрчлэн 2011 онд баталсан өөр бас чухал хууль бол Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль юм. Энэ хуулиар олон нийтийн болон хувийн хэвшлийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг зохицуулах болон захиргааны хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй эрх бүхий байгууллагууд нь бие даасан, хараат бус байж, аливаа улс төрийн нөлөөллөөс ангид байхаар тогтоосон юм.

Бидний амьдралд  харилцаа холбооны технологи улам нэвтэрч бид түүнээс хамааралтай, түүнд бүр дуршилтай ч гэж хэлж болохоор болоод байна. Монгол улс тоон технологи болон нэг хүнд ногдох интернет хэрэглээгээрээ аль хэдийнээ бүс нутагтаа тэргүүлэх цөөн улсын нэг болж чаджээ.  Монгол Улсад нийт 3 сая 200 мянган үүрэн гар утас идэвхтэй хэрэглэгч ,  3.1 сая дата хэрэглэгч бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар  үйл ажиллагаа явуулж байгаа үүрэн гар утасны бүх компаниуд 4G горимд шилжээд байна.  Монголын нийт үүрэн телефон эсхүл таблет хэрэглэгчдийн 75 хувь нь 3G   ,  4G  горимд хамрагдсан байна. Монгол Улсад нийт 2.4 сая хүн интернэтийг идэвхтэй ашиглаж  байна . Сансрын буюу диш ТВ , MMDS , IPTV гэх мэт технологи аль хэдийн манайд нэвтэрч  монголчуудын өдөр тутмын хэрэглээ болжээ. Манай хот , хөдөөгийн нийт ТВ хэрэглэгчдийн тэн хагасаас илүү нь кабелийн буюу олон сувгийн ТВ үзэж байна.

Хүн төрөлхтөний харилцаа холбооны төлөв хандлагаас харахад технологийн дэвшил биднийг улам бүр ойртуулна гэж бодож байна. Харин энэ их мэдээллийн урсгалыг хэрхэн яаж зөв залах  вэ гэдэг талаар бид сайтар бодох хэрэгтэй юм.  Миний үзэж байгаагаар олон нийтэд мэдээллийг шуурхай , үнэн бодитоор , хараат бусаар хүртээх чиглэлд  хамгийн гол үүрэг гүйцэтгэх хүмүүс өнөөдөр энд цуглараад байна.

Иймд би энэхүү Дугуй ширээний  үйл ажиллагаанд  өндөр амжилт хүсье.

Эрхэм  анд  нөхөд та бүхнийг Улаанбаатар , Монгол Улсад тавтай морилохыг  дахин хүсье.

Баярлалаа.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан