Ж.Батаа: Монголбанк валютын захын оролцоогоо үргэлжлүүлнэ
2016/08/02
Share |

Сүүлийн өдрүүдэд ам.долларын ханш өсч байгаатай холбогдуулан Монголбанкны Зах зээлийн газрын захирал Ж.Батаагаас товч тодруулга авч ярилцлаа.

  • Сонгуулийн өмнө овоо бууж байсан валютын ханш сүүлийн өдрүүдэд нэлээд өсч байх шиг байна. Ямар учраас ханшийн чиглэл ингэж өөрчлөгдөх болсныг тайлбарлахгүй юу?
  • Тийм ээ, 3 дугаар сарын сүүлээр 2050 төгрөгт хүрч байсан төгрөгийн ханш 6 дугаар сард 1938 орчим төгрөгт хүрч, 5.5 хувиар чангарсан. Энэ нь Монгол Улсын Засгийн газар гадаад зах зээлд бонд худалдан борлуулах замаар төвлөрүүлсэн 500.0 сая ам.доллар, Кредит Свисс банкнаас төвлөрүүлсэн 250.0 сая ам.долларын зээлийн эх үүсвэр орж ирсэнтэй холбоотой юм. Сангийн яам тус эх үүсвэрээс дотоодын валютын захад ам.доллар нийлүүлснээр төгрөгийн ханш чангарч байсан бол банкууд валютын богино позицоо засах арга хэмжээ авсан, зуны урт амралтаас үүдэн нийлүүлэлт багассан, иргэдийн хүлээлт өөрчлөгдөж хөрвүүлэг хийгдэж эхэлсэн зэрэг шалтгаанаас улбаалан 6 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн ханшийн чиглэлд өөрчлөлт орж төгрөгийн ханш буцаад суларч эхэлсэн. Өнөөдрийн байдлаар банкууд 2083 орчим төгрөгөөр ам.доллар арилжаалж байгаа бөгөөд энэ нь оны эхнээс 4.3 хувиар суларсан үзүүлэлт юм.
  • Монголбанкны валютын зах дахь оролцоо ямар түвшинд байна? Валют худалдаж байгаа юу?
  • Монголбанк нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцтэйгээр уян хатан тогтох зарчмыг баримтлан ажиллаж ирсэн бөгөөд цаашид ч энэ бодлогоо үргэлжлүүлэн баримтална. Энэ ч үүднээс бид богино хугацааны эрэлт, нийлүүлэлтийн зөрүү, улирлын нөлөөлөл, хүлээлтийн хүчин зүйлээс шалтгаалан дотоодын валютын захад ханшийн огцом хэлбэлзэл үүссэн тохиолдолд түүнийг бууруулах зорилгоор валютын захад тухай бүр оролцож ирлээ. Дээр дурдсан шалтгааны улмаас энэ оны 3 дугаар сарын сүүл үеэс эхлэн Монголбанк дотоодын валютын захад оролцоогүй. Харин 6 дугаар сарын сүүл үеэс иргэдийн хүлээлт өөрчлөгдөж төгрөгийн ханшийн хөдөлгөөн сулрах чиглэлд шилжсэн тул Монголбанк ам.долларыг спот болон своп хэлцлээр захад нийлүүлж ханшийн сулралтын хурдыг зөөлрүүлэх зорилгоор оролцож эхэлсэн юм. Өмнөх долоо хоногт гэхэд Монголбанкнаас ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах зорилгоор нийт 42.4 сая ам.долларыг спотоор, 110.0 сая ам.долларыг своп хэлцлээр валютын захад нийлүүлээд байна. Цаашид, шаардлагатай үед валютын зах дах оролцоогоо хадгалсан хэвээр байна.
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан