Төрийн нарийн бичгийн даргыг чөлөөлөх ёстой юу?
2016/08/05
Share |

Засгийн газар Лхагва гаригийн хуралдаанаараа нийт 10 яамны Төрийн нарийн бичгийн даргыг чөлөөлсөн бол мөн гурван яамны Төрийн нарийн бичгийн даргыг буцаан томилсон. Тодруулбал, Д.Ганхуягийг Гадаад харилцааны яамны, Ц.Цэнгэлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны, Ж.Бат-Эрдэнийг Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус, тус томилсон юм. Ингэснээр нэр бүхий таван яамны Төрийн нарийн бичгийн даргыг шинээр сонгох нөхцөл үүсээд байна.

Үүнд, Хууль зүй, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт, Хөдөлмөр, нийгмийн хамгаалал,  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, Эрүүл мэндийн яамд хамаарч байна.

Засгийн газрын тухай хуульд Монгол Улсын яам Төрийн нарийн бичгийн даргатай байна. Төрийн нарийн бичгийн дарга нь яамны аппаратын гүйцэтгэх ажлыг зохион байгуулан удирдаж, сайд үйл ажиллагаагаа шуурхай явуулахад шууд туслах үндсэн чиг үүрэгтэй. Төрийн нарийн бичгийн дарга нь Монгол Улсын сайдаас өгсөн үүрэг даалгаврыг хууль тогтоомж, Засгийн газрын бодлого, шийдвэрт нийцүүлэн биелүүлнэ хэмээн заасан байдаг. Гэтэл таван яам Төрийн нарийн бичгийн сонгон шалгаруулалт зарлагдаж, сонгогдон томилогдох хүртэл Төрийн нарийн бичгийн даргагүй ажиллах болоод байна.

Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөл зарлах ёстой. Ингэхдээ яамдаас санал ирснээс хойш 45 хоногт сонгон шалгаруулалт зарлан, сонгох юм. Одоогоор яамд энэхүү саналаа Төрийн албаны зөвлөлд хараахан гаргаагүй байгаа аж.

Харин Засгийн газар Төрийн нарийн бичгийн дарга нарыг чөлөөлсөн үндэслэлээ УИХ-аар Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсантай холбогдуулан, мөн зарим яамдыг өөрчлөн байгуулсантай холбогдуулан шийдвэрээ гаргалаа гэж тайлбарласан юм.

Төрийн албаны тухай хуульд зааснаар Төрийн нарийн бичгийн дарга нь төрийн жинхэнэ албан хаагчид харьяалагддаг. Өөрөөр хэлбэл, улс төрийн албан тушаалтан биш учраас шинээр Засгийн газар байгуулагдлаа ч  харьяалах яамны Төрийн нарийн бичгийн даргаар нь эргүүлэн томилох эрх зүйн харилцаа л үйлчилж байгаа юм.  

Энэ нь цаад агуулгаараа төр мэргэшсэн, тогтвортой боловсон хүчинтэй байлгахад чиглэжээ. Гэвч УИХ-ын сонгуульд ялж, Засгийн газраа байгуулсан аль ч нам нь Төрийн албаны тухай хуулиа мөрдөж ажилладаггүй, хамгийн түрүүнд Төрийн нарийн бичгийн дарга нарыг чөлөөлөх замаар халаа сэлгээгээ хийж иржээ. Үүнээс болж, төр нөхөн төлбөрт унаж, мөн төрд тогтвор суурьшилтай ажилладаг мэргэшсэн боловсон хүчний тоо ч цөөрсөн байна.

Энэ удаагийн чөлөөлөлтөд Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Батлан хамгаалах яам, Барилга хот байгуулалтын яам, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга нар өртсөнгүй, албан тушаалдаа хэвээр үлджээ.

Тогтвортой байдлыг яаж хангах вэ?

Төрийн тогтвортой байдлыг хангахын тулд цаашдаа яах ёстой вэ. Энэ асуудалд УИХ-ын гишүүд ямар байр суурьтай байгааг тодотгоё.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Төрийн албаны тухай хууль гэдэг юм бий. Уг хуультай бид 2000 оноос хойш ноцолдож байгаа. Аль ч нам нь байлаа гэсэн зарчимгүй л байдаг, хуулиа мөрддөггүй. Хууль нь муу хууль биш. Төрийн албан хаагч ямар хүн байх ёстой юм бэ гэдэгт босго тавьсан, хамгаалсан, баталгаа гаргасан. Хамгийн гол нь хууль хэрэгжүүлэх талд зарчимгүй ханддаг. Эрх барьж байгаа талдаа, сайд талдаа, дарга нартаа тааруулдаг. Жишээлбэл, яамд сонгон шалгаруулалт зарлуулна, тодорхой хүнийг тавиулахын тулд тэрэндээ таарсан төслийг Төрийн албаны зөвлөлд явуулна. Тэдэн жил ажилласан байна, нурууных нь өндрийг, төрж өссөн аймгийг нь бичих нь холгүй. Тэр төслөөс нь ийм л хүнийг томилуулах гээд байна гэдэг нь харагддаг. Ийм юмнаас Төрийн албаны зөвлөл гарах ёстой.

Хоёрт, Төрийн албаны зөвлөл нь төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалах талд хатуу зогсох ёстой. Улс төрийн зорилгоор хавчигдах гээд байгаа хүмүүсийн эрх ашгийг хамгаалахын төлөө ажиллах ёстой. Төрийн албаны зөвлөлд өмнө нь Чадраабал гэж мундаг хуульч ажилладаг байсан. Тухайн үед би Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа “Их зөрүүд хүн байна даа” гэж боддог байсан, эргээд бодоход хуулиа барьдаг байсан юм билээ. Хуулиа л барьж ажиллах ёстой. Шинээр бүрдсэн Засгийн газрын хувьд урьдах дөрвөн жилд завхруулсан, тэд завхруулсан юм чинь бид бас болно гэж болохгүй. Алдааг нь засаад ажиллах ёстой.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Сонгуульд аль нам нь олонхи болно тэр нь хуулийг өөрийнхөөрөө тайлбарлаад явдаг нь жишиг болсон. Ард түмний үнэмлэхүй олонхийн суудал авсан нам одоо хуулийнхаа өөрчлөлт рүү шуурхай явах ёстой. Үндсэн хууль, Төрийн албаны тухай хуулийг өөрчлөх  шаардлагатай. Төрийн албаны тухай хуулийн өөрчлөлт өмнөх парламентад өргөн баригдсан. Тийм учраас төрийн алба гэдэг дотроо улс төрийн албан тушаал, төрийн жинхэнэ мэргэшсэн албан хаагч, төрийн үйлчилгээний албан хаагч гэдгийг тусад нь зааглах цаг болсон. Ингэхгүй бол сонгууль болгоноор энэ асуудал дээр улс төр хийж байна. Тэгэхээр улс төрийн албан тушаал гэдэгт яамны хэлтсийн даргаас өгсүүлээд газрын дарга түүнээс дээшхийг улс төрийн албан тушаал болгож, сонгуулиар аль нам ялна сольдог байх хэрэгтэй.

Мэргэшсэн буюу төрийн жинхэнэ албан хаагч нар нь хөндөгддөггүй, ямар ч бүтцээр өөрчлөгддөггүй ийм хүмүүс үйл ажиллагаагаа явуулдаг л байх хэрэгтэй. Ийм юм руу энэ төр орох цаг нь болсон. Энэний өөрчлөлтийн бүрэн эрх нь өнөөдрийн үнэмлэхүй олонхид байгаа. Тэгж байж, Монгол Улс улс төрийнхөө циклээр тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, тогтвортой боловсон хүчинтэй байдаг, тогтвортой мөнгө санхүү эдийн засаг, улс төр, нийгмийнх нь бодлого тасралтгүй явдаг хүчтэй төртэй болно.

www.news.mn

 

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан