Өвөл боллоо, өвсийг маань хятадууд хадаад дууслаа
2016/08/24
Share |

доогоос жилийн өмнө манай сонинд Дорнод Монголын талаас хятадууд хадлан бэлтгэж байгаа талаарх мэдээлэл нийтлэгдэж байв. Тухайн үед Дорнод аймгийн Баянхошуу боомттой ойролцоо, Халхгол, Матад сумын нутгийн захаас эхлээд хэдэн мянган га газрын өвсийг хадаж нуруулдаад, ачихад бэлэн болсон байсантай манай сурвалжлах хэсэг таарч байсан юм.  Нутгийн малчид “...Хятадуудын хадлангийн талбай энэ. Өөр олон газраас хадлан авч байгаа” гэж байсан. Хятадууд аймгийн удирдлагуудтай нь тохиролцчихсон, Эрдэнэцагаан суманд жижгэвтэр зочид буудал барьж өгөөд хариуд нь хадлан бэлтгэж авахаар болсон гэдэг мэдээллийг бидэнд өгч байсан юм. Харин энэ талаар албаны хүнээс тодруулахад “...Монголын талаас 2011 оноос эхлээд байгалийн хадланг БНХАУ-д экспортлох саналыг тавьж ирсэн. Тус улс ч авах сонирхолтой. Өнгөрсөн долдугаар сард БНХАУ-ын Хорио цээрийн дэд даргаар ахлуулсан хүмүүс манайд айлчлахад энэ асуудлыг тавьсан” гэж байв. Мөн өнгөрсөн онд Сүхбаатар аймгийн зарим сумын нутгаас хадсан 74.9 мянган тонн өвс өмнөд хөрш рүү ачигдсан гэх мэдээлэл байна. Мөн тус аймгаас 80 тонн өвсийг бүтээн байгуулалтын хөлс болгон өгч байсан баримт байдаг.

Түүнчлэн өнгөрсөн жилийн намар УИХ-ын зарим гишүүн, Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга, Хилийн цэргийн ерөнхий газрын дарга нарыг Дорнод аймагт ажиллах үеэр  Нөмрөгийн заставт ноцтой асуудал үүссэн талаар яригдаж байсан. Тодруулбал,  хил нэвтрэн орж ирж, хадлан хадаж байсан Хятадын иргэдийг Нөмрөгийн заставын хоёр хилчин баривчлах гэтэл Хятад улсын таван хилчин буу тулган сүрдүүлж, иргэдээ хилээр буцаан авч гарсан байдаг.

Тэгвэл уржигдар ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн зүүн аймгуудын нутгаас хятадууд хадлан бэлтгээд удаж байгаа. Энэ талаар дорвитой арга хэмжээ авахгүй бол болохгүй болсон тухай мэдэгдлээ.

Монгол Улс 112.7 сая га бэлчээр хадлангийн талбайтай. Малын тоо толгой хэт өссөний улмаас бэлчээрийн даац хэтэрч, хадлангийн талбай ихээхэн багасаад байгаа нь нууц биш. Улсын болон Улаанбаатар хот, Дархан-Уул, Төв аймгийн нөөцийн өвсийг зүүн аймгуудаас л бэлтгэдэг.  Гэтэл сүүлийн жилүүдэд хятадууд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй өвс хадлан бэлтгэж нутаг руугаа ачих болсон нь өнөөдөр төр засгийн чихэнд хүртлээ гаарчээ. Өөрөөр хэлбэл өнөөдөр ч хятадууд хадлан бэлтгэж л байна гэсэн үг. Тэгвэл зөвшөөрөл олгож, өвсөө хадуулдаг гэгддэг зүүн аймгийн удирдлагууд энэ асуудалд ямар суурьтай хандаж байна вэ. Бид энэ талаар тодруулахаар Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөртэй уулзахад “...Энэ жил аймаг гандуухан байгаа. Хадлан тэжээлээ сайтар нөөцөлж авахгүй бол өвөлжилт хүндрэх эрсдэлтэй. Энд нэг асуудал байгаа нь Хятадууд сумын Засаг дарга нарын зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүйгээр хадлан хадах асуудал яригдаж байна. Өвөлжилт хүндэрч болзошгүй үед бэлчээр, отрын нутгаа нөөцлөх зэргээр Хятадуудтай холбоотой асуудлыг зайлшгүй шалгаж цэгцлэх ёстой” гэсэн юм.

Үүнээс гадна сүүлийн үед хэвлэлүүдээр нэгэн ноцтой гэмээр мэдээлэл цацагдаад байна. Тод­руулбал, Хятадын нэгэн хэвлэлийн саяхны дугаарт “...Монголоос өвс хадаж байгаа явдал бол дотоодын экосистемээ хам­гаалах үүднээс хийж буй ажил” хэмээн мэдээлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
(46.161.9.8)
hwukDw ougwdsifrhru, [url=http://cwwkqmlhtjop.com/] cwwkqmlhtjop[/url], [link=http://prgrgdoywrhk.com/ ]prgrgdoywrhk[/link], http://mdabxadeilyg.com/
2016-12-02 20:17:52
(46.161.9.20)
wh0cd7623077 phenergan lasix water pill
2017-06-22 09:20:04
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан