Н.Номтойбаяр: Мэргэжлийн боловсролын салбарт бодлогын шинэчлэл хийнэ
2016/09/06
Share |

Монгол Улсын мэргэжлийн боловсрол сургалтын салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн 91 Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Политехник коллеж шинэ хичээлийн жилийнхээ нээлтийг хийж шинэ суралцагчдаа хүлээж авлаа.

Энэ хичээлийн жилд МСҮТ болон Политехник коллежид хөдөлмөрийн зах зээлд нэн шаардлагатай 193 мэргэжлээр залуусыг сургах бөгөөд тэдний нэг Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн хичээлийн шинэ жилийн нээлт "Эрдмийн баяр”-т УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр болон БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Суреш Бабу нар оролцов.

Монгол Улсын нийгэм, эдийн засагт тэр дундаа хөнгөн үйлдвэр, урлал урлахуйн салбарын хөгжлийн түүчээ болсон ур чадвартай мэргэжилтэй ажилчдыг бэлтгэж ирсэн 50 жилийн түүхтэй Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн  багш сурагчдад УИХ, Засгийн газрын өмнөөс хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж Н.Номтойбаяр сайд үг хэллээ.

Тэрбээр сургуулийн хамт олонд амжилт хүсч хэлсэн үгэндээ хөдөлмөрийн зах зээлд хамгийн эрэлттэй мэргэжилтнүүд нь МСҮТ төгсөгчид байдаг хэрнээ мэргэжлийн боловсролын сургуулийн нэр хүнд, сурч буй оюутан залуус, багш, ажилтнуудын үнэ цэнэ төдийлөн сайн үнэлэгдэхгүй байгаа нь энэ салбарт бодлогын томоохон шинэчлэл хийх цаг нь болсныг онцолсон. Тэрбээр энэхүү шинэчлэлийн хүрээнд юуны өмнө ажил олгогч талын бодлогыг сургалтын бодлоготойгоо уялдуулах замаар залуус ажил олгогчийн захиалгын дагуу суралцаад төгсөөд шууд ажлын байртай болдог байхын хамт Засгийн газрын мөрийн хөтөлбөрт төгсөгчдөд хувиараа ажил хөдөлмөр эрхлэхэд бизнесийн гарааны дэмжлэг үзүүлэх боломжийг бүрдүүлэхээр заасныг хэрэгжүүлэх, МСҮТ, политехник коллеж төгсөөд тодорхой хугацаанд мэргэжлээрээ ажилласан залуусыг их дээд сургуульд суралцахад мэргэжлийн боловсролын сургуульд сурсан хугацаанд үзсэн хичээлийг нь кредит цагт тооцуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг үндсэн таван чиглэлд тодорхой ажлуудыг хийхээ дуулгасан юм.

1965 онд нийтийн ахуй үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт мэргэжилтэй ажилтан бэлтгэх үндсэн үүрэгтэйгээр байгуулагдсанаас хойш  45  мянган  мэргэжилтнийг бэлтгэсэн тус сургууль энэ хичээлийн жилд хамгийн олон буюу 32 мэргэжлээр 600 гаруй суралцагч элсүүлснээр нийтдээ 1300 орчим оюутан сурагчтай сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлж буйг захирал Б.Даваажав танилцуулаад Бүгд Найрамдах Энэтхэг улсын буцалтгүй 2,8 сая ам.долларын тусламжаар сургалтын материаллаг баазаа сайжруулж, 2016-2017 оны хичээлийн жилд гагнуур, хэвлэлийн ажилтан, үйлдвэрийн цахилгаан, электрон техник, мехатроник мэргэжлийн орчин үеийн шинэ тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон  лабораториуд, хичээл, дадлагын байртай болж залууст суралцах таатай орчныг бүрдүүлснээ "Эрдмийн баяр”-ын үеэр онцолж байлаа.

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллеж улс, орны хөгжлийн түлхүүр болсон гар урлал, үйлдвэрлэл, үйлчилгээний 30 гаруй мэргэжлээр ерөнхий боловсролын сургуулийн ес болон арванхоёрдугаар анги төгсөгчдөөс гадна насанд хүрэгчдийг 1-3 жилийн хугацаанд сургаж хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчдын шаардлагад нийцсэн ур чадвар эзэмшүүлэн төгсгөж байна. Тус сургууль хичээлийн хоёр байр, 300 оюутны дотуур байр, номын сан, биеийн тамирын танхимтай. Мэргэжлийн болон мэдээлэл технологийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон лаборатори, дадлагын газрууд бүхий сургалтын иж бүрэн орчинтой тус сургуулийн суралцагчид төгсөөд өөрөө өөртөө ажлын байр бий болгож чадах хэмжээнд бэлтгэгдэж буй нь хамгийн том давуу тал.  Тухайлбал, үсчин, гоо засалч, оёдолчин зэрэг мэргэжлээр төгсөгчид нь 100 хувь ажлын байртай болдгийн багагүй хувь нь өөртөө ажлын бай бий болгоод зогсохгүй ажил олгогч болж чаддаг тухай нээлтийн ёслолын үеэр ярьж байлаа. "Эрдмийн баяр”-т оролцсон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт  тус сургуулийнхан БНЭУ-аас хэрэгжүүлсэн төслийн хүрээнд байгуулсан зарим мэргэжлийн лаборатори, дадлагын газруудаа танилцуулж, суралцагчдынхаа хийсэн бүтээлийг сонирхууллаа.  

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан