Япончууд шиг оройтохгүй ч Монголчууд шиг эртэдэх нь бэлгийн боловсрол...
2016/09/25
Share |

Японы 18-34 насны залуусын дунд явуулсан судалгааны дүнгээр гэр бүлгүй эрчүүдийн 70 хувь, эмэгтэйчүүдийн 60 хувь нь хэн нэгэнтэй дотно харилцаагүйгээр амьдарч байгаа тухай мэдээлэл энэ долоо хоногт олон хүний анхаарал татжээ. 

Судалгаанд оролцогч эрчүүдийн 42 хувь, эмэгтэйчүүдийн 44.2 хувь нь бэлгийн харилцаанд огт орж үзээгүй гэж хариулсан байгаа нь бүр анхаарал татам байна.  18-34 насныхан нь ийм байхад 18-аас доош насныханы бэлгийн амьдрал ямар байх нь ойлгомжтой. 

Энэ мэдээлэл гарсан өдөртэй зэрэгцэн Монголын холбогдох албаны хүмүүс энэ сарыг оюутны эрүүл мэндийг дэмжих аян эхлүүлж байгаагаа зарласан юм. 

Өглөөхөн нь япон залуусын 40 гаруй хувь нь бэлгийн харилцаанд орж үзээгүй гэх мэдээлэл хүлээж аваад байтал үдээс хойш нь Монголын бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөгсдийн 40 гаруй хувь 15-24 насныхан эзэлж байгаа дүн мэдээг сонссон нэн хачирхалтай харьцуулалт хийж болохоор.

Ер нь бол бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөгсдийн судалгаа нь энэ өвчнөөр өвчилж эмнэлэгт хандсан хүмүүсийн тоон мэдээлэл байдаг бөгөөд энэ тоог японы онгон, зандан залуустай харьцуулах боломжгүй. Гэхдээ үүнд логикийн дүгнэлт хийж харвал японд 18-34 насны залуусын тал орчим хувь нь огт бэлгийн харилцаанд орж үзээгүй байхад монголд 15 буюу маш балчир байхаасаа бэлгийн харилцаанд орж бүр БЗХӨ авч байгаа харамсалтай дүр зураг ажиглагдахаар байна. 

2015 оны нийт дүнгээр Монголд бэлгийн замаар дамжих халдварын 16,709 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оноосоо 1,409 тохиолдол буюу 10,000 хүн амд эзлэх хувь нь 3.6-аар нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл БЗХӨ-өөр өвчлөгсөд нэмэгдсээр байна.  Насны ангиллаар авч үзвэл 15-24 насных 43.4%, 50.2% -ийг 20-44 насныхан эзэлж байна.

15-44 гэдэг бол нөхөн үржихүйн идэвхтэй нас учраас бэлгийн замын халдварт өртөх магадлал ч тэр хэрээрээ өндөр байх нь ойлгомжтой. Гэхдээ 15 гэдэг арай эрт нас мэт. 

Эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч Ц.Саранцэцэгийн зөвлөснөөр нөхөн үржихүйн буюу бэлгийн амьдралд орох нас 19-өөс дээш нь байх нь тохиромжтой талаар зөвлөж байна. Тэгэхээр Япончууд шиг оройтохгүй ч Монголчууд шиг эртэдэх нь бэлгийн боловсрол муутайгаасаа болж БЗХӨ авах цаашлаад хүсээгүй жирэмслэлт зэрэг эрсдлийг улам бүр нэмэгдүүлж байна.

Монголчуудын эрт бэлгийн харилцаанд орж эхэлж буйг нотлох бас нэг тоо бол гэрлэлтийн нас. 2010 онд хийгдсэн хүн амын тооллогоор монгол эмэгтэйчүүдийн гэрлэлтийн дундаж нас 24.2гэж гарсан байна.  Харин япон эмэгтэйчүүдийнх 29.3, солонгос эмэгтэйчүүдийнх 29.8 байна. 

Дэлхийд хамгийн орой гэрлэдэг эмэгтэйчүүдтэй улс Швед, Исланд зэрэг юм. Тэдний эмэгтэйчүүдийн гэрлэлтийн дундаж нас нь 33 байна.  Харин АНУ-ын эмэгтэйчүүдийн гэрлэлтийн дундаж нас 27 байгаа юм. 

Үүнээс үзвэл Монголчууд хөгжингүй орнуудын залуусыг бодвол эрт бэлгийн харилцаанд орж улмаар эрт  гэр бүл зохиодог аж.  Эрт гэр бүл зохиож нөхөн үржихүйн идэвхтэй амьдралтай нь байх нь хүн амын өсөлтийн хувьд сайн мэдээ ч эргээд тогтворгүй гэр бүлүүд бүр их болж байгаа нь харамсалтай зүйл юм. Өөрөөр хэлбэл сүүлийн гурван жилд гэхэд 11,145 өрх гэр бүлээ цуцалжээ. 

График 1, гэр бүл цуцлалт:

 

 

  • 2013 онд 3,522,  
  • 2014 онд 3,750,
  • 2015 онд 3,873 болж нэмэгдсээр л байна. Энэ хэрээрээ хүүхдүүд өнчирсөөр өрх толгойлсон аав, ээжүүд нэмэгдсээр байна гэсэн үг. Тэгэхээр Монголчуудын хувьд нөхөн үржихүй, гэр бүл төлөвлөлтийн ямар нэгэн тодорхой бодлогогүй, залуусын асуудал эрхэлсэн тодорхой бодлогын газар дутагдалтай байгааг илэрхийлсээр байна. 

Саяхан нэр бүхий хэвлэлд "Хаягдсан хэсэг" нэртэй нэгэн өгүүлэл гарсан байсан бөгөөд түүнд тэтгэврийн хөгшчүүлийн тухай бичсэн байв. 

Үнэндээ Монголд хөгшчүүлээс илүү хүүхэд, залуучуудын асуудал орхигдож хүүхэд, багачууд мэдлэггүйгээсээ болж  багаасаа бэлгийн харилцаанд орж улмаар халдварт өвчнүүдээр өвчилж, эрт жирэмсэлж, зарим нь үргүйдэж, дийлэнх нь эрт гэрлэж, зарим нь эрт салснаар хүүхэд өнчрөх зэрэг нийгмийн хүсээгүй олон эмзэг асуудлыг үүсгэсээр байна.  

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан